8o
Улаанбаатар хот
mobile menu

“Таныг Монголоосоо дайжихгүй гэдэгт итгэхийг хүсч байна”

2016-05-27 09:40:00

Улс орны хувь заяаг шийдэлцэх гэж байгаа, бүхний хүндэтгэлийг хүлээхийг хүсч байгаа улс төрч хүн хувийн амбиц, эрх ашгаа золиослохоос өөр аргагүй. Дарга нь өөрийнх нь төлөө амиа өгнө гэдэгт эргэлздэггүй цэрэг ялалтын төлөө амиа өгөхөд бэлэн байдаг. Махатма Ганди, Пак Чон Хи, Ли Куан Ю зэрэг удирдагчдыг ард түмэн нь өчүүхэн ч эргэлзэлгүй дагаж, бүх хүчээ хамтдаа эх орныхоо хөгжлийн төлөө нэг цэгт төвлөрүүлж чадсан. Тэд ядуу тосгоноос агуу гүрэн болон өсч өндийсөн. Алдаа оноон дундуур зүтгэхдээ улс эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлтэй байсан тул тэд үеийн үед мөнхөрсөн, дэлхийд нэр алдар нь түгсэн удирдагчид болсон. Харин манайд ямар байна вэ?

“Тэр” дарга гадаадад байртай, компанитай, “Энэ” дарга гадаадад данстай гэсэн яриа, мэдээлэл хөвөрсөөр... “Биднийг хаяад зугтах бэлтгэлээ хийж байна” гэсэн хар сэр дунд байгаа иргэдээсээ итгэл, сэтгэл, хүндлэл хүлээж болох уу? Ийм л энгийн шалтгаанаас улс төрийн болон төр-засгийн өндөр албан тушаалтнууд гадаадад дансгүй, өмчгүй байхыг шийдэх цаг болчихоод байна. Улсаа цөлмөж олсон их хэмжээний мөнгөө гадаадын банкинд хадгалуулж байгаад авч чадаагүй Африкийн олон орны удирдагчдыг бид мэднэ. Харин манай томчууд эдний араас орчих вий дээ. Энд би улс төрчдийн тухай л ярьж байгаа болохоос харин бизнесийнхнийг хамаатуулаагүй юм шүү.  

 “Ялъя гэвэл нэгдэх, эзэлье гэвэл хуваах” гэж цэргийн номлолд заадаг гэсэн. Хаясан ховоор хооллож, өвөр зуураа эе эвээ олохгүй бужигнасаар өмнөд их хөршийнхөө хаяа хатавч төдий болтлоо дордсон гашуун түүхээ бид мартах ёсгүй.

Монголын нийгэм өдгөө хорхой ааруул шиг бутарч байна. Авилгач түшмэд, популистууд, албан тушаалд тэмүүлэгсэд, ард түмний дунд хэрүүл тэмцлийн үрийг цацаж айл гэрийг хүртэл талцуулж самууруулахдаа хүрчээ. Үр дүнд нь төр, ард түмэн хоёр улам холдсоор...

Гадаадад мөнгөө хадгалах, өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь улс төрийн дээд албан тушаалтнуудад байж боломгүй зүйл. Улс оронд эдийн засаг, улс төр, нийгмийн хүндрэлтэй, эгзэгтэй байдал бий болох вий хэмээн хувийнхаа эд хөрөнгө, мөнгийг эрсдэлээс хамгаалан гадаадад байршуулахын оронд Монгол эх орондоо улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг баттай бий болгох, улс орон ард түмнээ элдэв эрсдэлээс найдвартай хамгаалах талаар ухаан бодол, сэтгэл зүрхээ зориулах учиртай. Үүнийг л бид хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэж ойлгодог. Ард түмэн ч тийм удирдагчдыг дагадаг.

 Эдийн засаг том, багадаа биш зөв буруу хөгжиж байгаа эсэх нь илүү чухал. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн ачаар ил болсон хөрөнгийн хэмжээ 34 их наяд төгрөг болсон. Энэ үйл явц бол эдийн засгийг эрүүлжүүлэх, зөв замаар хөгжүүлэхэд онцгой чухал алхам болсон. Цаашдаа уян хатан, ухаалаг систем хэрэгжих ёстойг бид санах, санаачлах ёстой.

ОХУ авлигатай тэмцэх хуулиндаа төрийн өндөр албан тушаалтан гадаадад данстай байхыг хориглосон нь итгэл алдарч, сэтгэл гундсан Оросын ард түмний талархлыг хүлээлээ. Хэн ч, ямар ч дарга мөнгөтэй байхыг хориглосонгүй, харин улсдаа л авчир гэв.

Тиймээ, Ил тодын хуулийн үзүүр албан тушаалтнуудыг хилийн чанадад байгаа хөрөнгөө Монголдоо авчрах боломжийг олголоо. Тэдний тэр хөрөнгө анх хаанаас бий болсон тэндээ л эргэж үр өгөөжөө өгч байх учиртай. Бид “Таныг Монголоосоо дайжихгүй” гэдэгт итгэхийг хүсч байна. Жирийн иргэд Солонгост өдөр шөнөгүй хөдөлмөрлөж олсон мөнгөө Монгол руугаа илгээж байхад томчууд нь зөрөөд гадагшаа зөөж болно гэж үү?

УИХ-ын гишүүн С.Одонтуяа 2015 он

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
МАНАЙ ҮЕИЙН ХУЛГАЙЧ БИШ, МӨНГӨГҮЙ, ТОЙРОГГҮЙ, ШУДАРГА, НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХ ГЭЭД ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЦАГААН ЗАЛУУС БИДЭНТЭЙ ЯАРАЛТАЙ НЭГДЭНЭ ҮҮ... МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО ХАРИЛЦАХ УТАС:99839951
2016/05/28 103.17.108.42

zochin
Uulzah geheer bi zavgui tuslahtai yri gedeg yum.Ter tuslah ni yg uulzuulaach...kkk ene er ni yu hiij buteesen yum be..neeh saihan toliison tsarai,tansag torhtoi..Erdene gishuunii hiisen buheniig bid hiisen geed l ooriigoo havchuulaad baih shig sanagddag.D
2016/05/28 103.17.108.42
ene odoo yagaad baigaa yum bol oilgosongyi, ene neg PR-iin arga bololtoi, hymyys yu heleh geed baigaag ni oilgoh gej sanaa setgegdliig ni oortoo togtooj baigaa arga bolotoi
2016/05/27 103.17.108.42
zochin
Ene Odontuya uuruu AH harin nuhur ni MAH odoo bolij avgai mini gertee suugaad amar saihandaa jargaj uz
2016/05/27 103.17.108.42
баянголчууд
энэ ардчилсан гэх эм гахай бөгсөө чирээд зайлсан бай даа.
2016/05/27 103.17.108.42
Zochin
Eznee olj buud
2016/05/27 103.17.108.42
Zochin
Eznee olj buud
2016/05/27 103.17.108.42
намынхаа нөхдүүдэд хэл,удирдагчдаа хэл,нөхөр нь намыг нь санхүүжүүлэгч штээ
2016/05/27 103.17.108.42
Ene neg hachin hvvhen yu geed bga yum be, nuhurtuiguu 2uulaa turiin deer ochood abilagadaj bga 2doo zailtsgaa bvv songo anhaar!!!!!!!
2016/05/27 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment