8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ өдөр түүхэндээ хэзээ ч мартагдахааргүй өдөр байх болно

2016-04-22 14:16:00

НҮБ-ийн уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (НҮБУАӨСК)-ийг хэрэгжүүлэх гол механизм болсон Киотогийн Протоколын үйлчлэх хугацаа дуусч 2020 оноос хэрэгжих дараагийн шатны шинэ бичиг баримтыг олон улсын хүрээнд зөвшилцөн боловсруулах, агаарын температурын өсөлтийг 2 хэмээр хязгаарлах зорилтод хүрэхийн тулд НҮБ-ын гишүүн улсууд болох 196 орны төр, засгийн удирдлагууд өнгөрсөн оны сүүлээр болсонУАӨСК-ийн Талуудын XXI бага хурал (COP21)-аар чууланхүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудалд бүх улс орон дагаж биелүүлэх Парисын хэлэлцээр баримт бичгийг баталсан.

Парисын хэлэлцээрийн гол зорилго нь тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг арилгах хүчин чармайлтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс учирч болох аюулын эсрэг авч хэрэгжүүлэх дэлхий нийтийн хариу арга хэмжээг бэхжүүлэхэд чиглэсэн суурь конвенцийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэж байгаа аж. Мөн агаарын хэмийн өсөлтийг бууруулах урт хугацааны дэлхий нийтийн зорилгод аль болох хурдан хүрэхийн тулд хөгжингүй орнууд нь хөгжиж байгаа болон уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг өртөмтгий улс орнуудад бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг уриалсан.

Парисын хэлэлцээрт 55 улс нэгдэж орсноор гэрээ хэрэгжиж эхлэх бөгөөд үүгээр Киотогийн протокол дуусгавар болж олон улсын эрх зүйн шинэ орчин бүрдэх юм. НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-Мүн 2016 оны 04 дүгээр сарын 22 буюу “Эх дэлхийн өдөр”-өөр дэлхийн удирдагчдыг Нью-Йорк хотноо НҮБ-ийн төв байранд болох “Парисын Уур амьсгалын өөрчлөлтийн хэлэлцээр”-т гарын үсэг зурах дээд хэмжээний ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьсан байна.

Дэлхийн хамгийн том нүүрс хүчлийн хий ялгаруулагч улсууд болох АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Зин Пин нар энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурах болно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Манай улсыг төлөөлөн энэхүү дээд хэмжээний гарын үсэг зурах ёслолд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, БОНХАЖЯ-ны сайд Н.Батцэрэг оролцож байна.

2020 оноос хэрэгжих дараагийн шатны шинэ баримт бичгийг авч хэрэгжүүлэхэд өөрийн орны зорилтот хувь нэмрээ тодорхойлж “НҮБ-ын УАӨСК-ийн хүрээнд 2015 оны хэлэлцээрт Монгол улсын оруулах хувь нэмэр” баримт бичгийг өргөн барьсан байгаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
үнэн
туулын усаа ширгээчихээд юу хуцаад байгаа зөнөг вэ
2016/04/22 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment