8o
Улаанбаатар хот
mobile menu

Жижгүүдэд үмхүүлсэн өгөөш

2023-06-14 12:12:00

УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог 126 болгосон. Энэ бол эрх баригчдын ойрын, хамгийн том зорилт байсан болов уу. Тэд зорьсондоо хүрч чадлаа.

Тэдний эл зорилгыг үргэлж парламентын гадаа байж, УИХ-д суудал авахын төлөөх өлсгөлөнд нэрвэгдсэн жижиг намууд ч дэмжсэн. Эрх баригчид “УИХ-ын гишүүдийн тоог 152 болгоно. Холимог тогтолцоогоор сонгууль явуулна. Ингэснээр парламентад илүү олон нам төлөөлөлтэй болно” хэмээх сайхан үгээрээ жижиг намуудыг “хооллосоор” Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж чадлаа.

Харин одоо нэгэнт Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан болохоор жижиг намуудыг хооллож, чимээгүй суулгах шаардлага эрх баригчдад алга. Тиймээс одоо эрх баригчид жижгүүдэд хатуурхаж эхэллээ. Товчондоо “Горьдсоны чинь гарз” гэж хэлээд сууж байна. Яаж гэдгийг одоо өгүүлье.

УИХ яг одоо сонгуулийн тухай хуулийн төслөө хэлэлцэж байна. Үндсэн хуульд анх удаа сонгуулийн тогтолцоог тусгаж, 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг намын жагсаалтаар сонгохоор болсон. Энэ дагуу хуулиа боловсруулан хэлэлцэж буй. Холимог тогтолцооны давуу тал нь сонгогчдын санал гээгддэггүй парламентад тусгалаа олдог явдал. Манай улс 2012 онд хамгийн анх удаа энэ тогтолцоогоор сонгууль зохион байгуулж байлаа. Ингэхдээ 48 гишүүнийг тойргоос, 28 гишүүнийг намын жагсаалтаас сонгож байв.

Саналаа өгсөн сонгогчдын 5-аас доошгүй хувийн санал авсан нам, эвсэлд авсан саналтай нь дүйцүүлэн суудал хуваарилж байлаа. Үр дүнд нь УИХ-д аль ч нам олонхи болоогүй. АН хамгийн олон буюу 34, МАН 26 суудал авсан. Анх удаа улс төрийн гуравдагч хүчин УИХ-д 10-аас дээш суудал авсан нь МАХН, МҮАН-ын хамтарсан “Шударга-Ёс” эвсэл байв.

Тэд 11 суудал авч бүлгээ байгуулж, УИХ анх удаа гурван бүлэгтэйгээр үйл ажиллагаа явуулсан юм. Мөн 5 хувийн босго давсан Иргэний зориг, ногоон нам хоёр суудал авсан. Харин 2024 оны сонгуулиар үүнээс ч олон нам УИХ-д суудал авна гэдэгт олон нийт итгэж байлаа. Ялангуяа жижиг намууд бүр ч ихээр итгэсэн.Гэвч бодит байдал дээрээ тийм ч амархан биш. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг анх өргөн барихад саналаа өгсөн нийт сонгогчдын гурван хувийн босго давсан намд жагсаалтаас суудал хуваарилахаар тусгасан байлаа. Гэвч Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж гол зорилгоо биелүүлж чадсан эрх баригчид өнгөрсөн долоо хоногт саналаа өгсөн нийт сонгогчдын дөрвөөс доошгүй хувийн санал авсан намд суудал хуваарилахаар өөрчлөв. Нэг хувь гэдэг бага юм шиг боловч их тоо. 2020 оны сонгуульд 1 сая 475 мянга 895 сонгогч саналаа өгсөн. 2024 онд 1.5 сая сонгогч саналаа өглөө гэж тооцвол нэг хувь нь 15 мянган сонгогч гэсэн үг. Ингээд тооцвол 45 мянган хүний санал авсан нам УИХ-д суудалтай болох байсан бол 60 мянга болон босго нэмэгдэж байна.

Мөн эвсэл болон сонгуульд орж буй намуудад бүр ч өндөр босго тавихаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгаад байна. 2012 онд дангаараа орсон, эвсэж орсон ялгаагүй саналаа өгсөн сонгогчдын таваас доошгүй хувийн санал авсан л бол суудал хуваарилж байлаа. Харин одоо бол хоёр нам эвсэж сонгуульд орвол тав, гурав болон түүнээс дээш нам эвсэж орвол саналаа өгсөн сонгогчдын долоогоос доошгүй хувийн санал авч байж УИХ-д суудал авахаар тусгаад байна. Эрх баригчид жижиг намуудад ингэж л хатуурхаж эхэллээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийчихсэн болохоор эрх баригчдад одоо тэдний хэрэг алга.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг анх өргөн барихад нь зарим жижиг намын дарга нар шүүмжилж байлаа. Харин одоо эрх баригчид нэгэнт шийдэж, хуулиа батлах шатанд очсон болохоор яаж ч эсэргүүцээд тусыг эс олно.

Жижгүүдэд үмхүүлсэн өгөөш Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат

Монгол Улсад 37 нам байгаа ч төлөвшөөгүй. Эрх баригчдынхаа хэмжээнд ч төлөвшөөгүй. Харин одоо энэ намуудаа төлөвшүүлэх, боломж олгох үүднээс гох дэгээ тавихаа болих хэрэгтэй. Суудал авах босгоо нэмэх биш багасгах ёстой. Нэгдээд, төлөвшөөд, туршлага суугаад ирэхээр харин нэмэх нь зөв. Дангаараа орвол гурав, хоёулаа нэгдвэл тав, гурвуулаа нэгдвэл долоон хувь гээд л. Ингэх ямар хэрэг байна аа. Үүнийг чинь эрх баригч нам жижиг намууддаа гох дэгээ тавьж байна л гэж харна.

Жижиг намуудад тавьж буй гох дэгээгээ улам чангаруулж дөрвөн хувийн босго тавьсан тухай дээр өгүүлсэн. Эрх баригчид улс төрийн намуудын дэмжлэгтэйгээр Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж эхний зорилгоо биелүүлсэн бол дараагийн зорилго нь 2024 онд дангаараа олонхи болох. Үүний тулд нэг суудал, нэг хувийн санал ч тэдэнд чухал.

Эхний зорилгод нь жижиг намууд тус болсон бол дараагийнхад нь гай л болно. Тиймээс эрх баригчид одоо жижиг намуудад “Гай болохоор зай бол” гэсэн зарчмаар хандаж байна. 2020 оны сонгуулийн дүнгээр тооцвол 2024 онд тийм ч олон нам эвсэл УИХ-д орж чадахгүй нь. Учир нь, тавхан нам, эвсэл л саналаа өгсөн сонгогчдын дөрвөн хувийн босгыг давсан юм. Тэдэнд хувь тэнцүүлэн суудал олгосон бол дараах тооны суудал авах байв.

Жижгүүдэд үмхүүлсэн өгөөш

Дээрх хоёр нам, гурван эвслээс гадна “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэл нэг хувийн санал авсан бол бусдынх нь авсан санал нэг хувьд ч хүрээгүй. Жижиг намуудад тавьж буй бас нэг гох дэгээ нь 78 тойрогт хамгийн багадаа 50 хувь буюу 39 хүнийг нэр дэвшүүлсэн байх шаардлага. Ингэж байж намын жагсаалтаас суудал авна.

Тойрогт 39-өөс цөөхөн хүнийг нэр дэвшүүлсэн нам саналаа өгсөн сонгогчдын дөрвөн хувийн босго давсан байлаа ч жагсаалтаас суудал хуваарилахгүй. Хэдхэн хүний нэр жагсаачихаад тойрогт өрсөлдөхгүйгээр сурталчилгаа хийж сонгуульд оролцох нь утгагүй гэж эрх баригчид үзжээ. Тойрогт аль болох олон хүнийг нэр дэвшүүлж санал цуглуулах нь чухал ч жижиг намуудад тийм боломж, хүний нөөц хомс. Тиймээс энэхүү зохицуулалт нь сонгуулийг шударга болгох гэхээсээ илүү жижиг намуудад зай өгөхгүй гэсэн хаалт юм. 2020 оны сонгуульд 17 нам, эвсэл оролцсон ч 76 мандатын 50 хувьд нь хүрэх нэр дэвшигчтэй нам, эвсэл цөөхөн байлаа. Есөн нам, эвсэл нь л 10-аас дээш хүнийг нэр дэвшүүлсэн юм.

Жижгүүдэд үмхүүлсэн өгөөш

Бусад нь нам, эвслээс нэр дэвшигчийн тоо 10 ч хүрээгүй. Ингээд тооцвол 2024 онд сонгуульд оролцох нам, эвслүүд хамгийн багадаа 39 хүнийг нэр дэвшүүлнэ гэдэг том шалгуур болох нь.

Эрх баригчид УИХ-ын сонгуулийн тухай хуульд ийнхүү жижиг намуудад ашиггүй заалтууд оруулж байгаа шигээ өөрсдөдөө ашигтай заалтууд шинээр оруулжээ. Өмнө нь тойрогт нэр дэвшигчдийн хэн нь ч 28-аас дээш хувийн санал аваагүй тохиолдолд дахин санал хураалт зохион байгуулдаг байлаа. Харин энэ удаагийн хуулиар дахин санал хураалт явуулахгүйгээр хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцох юм байна.

Мөн саналаа өгсөн сонгогчдын дөрвөн хувиас илүү санал авч чадаагүй нам, эвслүүдийн авсан саналыг дөрвөөс дээш хувийн санал авсан нам эвлүүдэд тэнцүү хувааж суудал хуваарилахаар хуулийн төсөлд тусгажээ.

Ийнхүү УИХ-ын сонгуулийн тухай хуулиар жижиг намуудыг тоглоомоос гаргахаар санаархаж байгаа нь эхний алхам биш юм. Тэднийг улам шахах дараагийн алхам бас бий. Энэ бол Улс төрийн намын тухай хууль. Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-д өргөн мэдүүлээд буй Улс төрийн намын тухай хуульд намуудыг хариуцлагажуулах, олон жижиг намыг цөөлөх заалтууд багтсан юм

Жижгүүдэд үмхүүлсэн өгөөш Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар

Өнөөдөр манай улсад парламентад суудалтай болон суудалгүй Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам үйл ажиллагаа явуулж байна. Улс төрийн намуудын дотоод ардчиллыг төлөвшүүлэх, баталгаажуулах чиглэлээр нэлээд олон заалт орсон. Улс төрийн нам төлөөллийн төв болон гүйцэтгэх, хяналтын байгууллагатай байх, энэ байгууллагууд нь тодорхой хугацаанд хурлаа хийдэг, их хурлаа дөрвөн жилд нэг удаа заавал хийдэг байх гэх мэтчилэн нарийвчилсан заалтуудыг оруулж өгсөн.

Хэрвээ улс төрийн нам хуульд заасан хугацаандаа хурлаа хийхгүй, дотоод ардчиллаа хангахгүй байвал сонгуулийн төв байгууллага тухайн улс төрийн намыг идэвхгүй хэлбэр лүү шилжүүлж, цаашдаа татан буух хүртэл арга хэмжээ авах хариуцлагын тогтолцоог оруулсан.

Үндсэн хуульд сонгогчдын нэг хувийн саналыг авсан улс төрийн нам цаашаа явах заалт бий. Энэ заалт 2028 оноос хэрэгжинэ. Сүүлийн гурван парламентын сонгуулийг харахад 37 улс төрийн намаас нэг хувийн санал авсан 4-5 нам байна. Тэгэхээр энэ хууль батлагдвал улс төрийн намын тоо багасна.

Энэ бүхнээс үзвэл УИХ-д суудалгүй жижиг намуудад ирэх жилийн сонгууль, ирээдүйн дүр зураг нь бүрхэг харагдаж байна. “Ашгүй УИХын гишүүдийн тоо нэмэгдэж одоо л нэг парламентад суух боломжтой боллоо” гэж бодсон ч их санасан газар есөн шөнө хоосон хононо гэгч болох вий

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. PRADHAN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/06/20 197.211.53.117
haha
<script>alert(1)</script>
2023/06/20 103.229.176.132
haha
<script>alert(1)</script>
2023/06/20 103.229.176.132
  • Recent
  • Most Read
  • Most Comment