@Анхаа: - АН Женкоог намаасаа хөөх хэрэгтэй.
Женког тойрсон асуудал улс төрөөс хальж, нийгмийг хамрах боллоо. Хүмүүс бүгд түүнийг ярьж, түүгээр амьсгалж байна. Түүнийг барьж хорих дээрээ тулсан энэ асуудал Таван толгойн асуудалтай холбоотой. 2005 оноос хойш Таван толгойн асуудал босч, энэ орд өөрөө улс төр болон бизнесийн томоохон бүлэглэлүүдийн хамгийн том олз болж харагдаж ирсэн хэнд ч ойлгомжтой.
Монголын улстөр, бизнесийн хоёр том бүлгийн хоорондын тэмцэл улам хурцдаж бүр туйлдаа хүрээд байна. Энэ нь нэг талаас УИХ-ын гишүүн Х.Баттулга тэргүүтэн нөгөө талаас МСS-ийн Ж.Оджаргал тэргүүтнүүд "үхэх сэхэхээ үзэж байна" гэсэн үг. Ж.Оджаргал “Энержи ресурс”-аа дампууруулахгүйн төлөө, Х.Баттулга сонгуульд дахин өрсөлдөж чадахгүй болчихгүйн төлөө тэмцэж байна.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: - Сонгуулийн өмнө нэг хүнрүү дайрсан улс төрийн...
Хэрвээ ойрын хоёр сардаа энэ хэрэг шийдэгдэхгүй бол Х.Баттулга УИХ-д нэр дэвших үү гэдэг асуудал сөхөгдөж ирнэ.Харин Х.Баттулга нарыг "дарж авахгүй" л бол "Энержи ресурс" сэхэх найдлагагүй хэмээн нөгөө тал нь үзэж байгаа нь ойлгомжтой болж. УИХ-ын гишүүн Х.Баттулга шалгагдаж байгаа энэ хэргийн талаар мэдээлэл өгөхдөө Нүүрстэй нам гэж би байнга хэлдэг. Тэд намууд руу шургалчихсан талаар өмнө олон удаа хэлж, илүү ихийг илчилнэ гэдгээ ч мөн хэлж байсан.
Харин “Женко”-ийн яриад байгаа “Нүүрсчдийн нам” гэсэн харъяалалтай, улс төр бизнесийн бүлэглэлд хэн хэн багтаж байна. Уг албан бус намыг МCS компанийнхан тэргүүлж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, Сү.Батболд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Монгол улсын сайд М.Энхсайхан нараар гишүүнчлэлээ бүрдүүлсэн байдгийг хүн бүр ярих болсон. Хоёр том намын эрхмүүд нам хамааралгүй ашиг сонирхолоо нэгтгэж Тавантолгойн ордыг хувийн компанид өгөх бодлоготой гэсэн үг. Улстөр, бизнесийн хоёр том бүлгийн энэ дайныг хүмүүс юу гэж дүгнэж байна. Энэ талаар хэн юу гэж хэлэв.