8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Оюунбат: Тэнэсэн суманд оногдсон хүүхэд орж ирсэн ч харамсалтай нь амиа алдчихсан

2016-03-09 10:12:00

Нялх балчир үр лүүгээ  тэмүүлж, энгэрээс  нэвчсэн сүү,  насан өндөр болсон хойноо ч магнайд  нь бууралтаж үлддэг эхийн сүүг гүйцэх эрдэнэ гэж үгүй. Өөрөөсөө ийм л ариун рашааныг ундрааж байдаг бүсгүй хүн бүхэн л хорвоог ундаалах эх булгын эхлэл гэлтэй. Тулга тогоо хоёрын эзэн, тулах хоёр баганы нэг бүсгүй хүн өрх гэрээ өргөж, үр хүүхдүүдээ ачилахаас эхлүүлээд эх орноо хамгаалах их үйлсэд эрчүүдээс дутахгүй хүчин зүтгэж байна.  Энэ бол мөрдөс гоёлтой Монгол бүсгүйчүүд.  Эх орныхоо ширхэг чулуу бүрийг хамгаалахын тулд халуун амь бүлээн цусаараа тангараг өргөсөн “Монгол цэргүүд” дэлхийн халуун цэг болсон   орнуудад үүрэг гүйцэтгэж эхэлсэнээс  хойш 15 дахь жилтэйгээ золгожээ. Ур чадвар, эр зоригоороо манлайлах цэрэг эрсийн эгнээ нэмэгдэхийн хэрээр хатуу хөтүү бүхнийг хатан ухаанаар ялдаг эмэгтэйчүүдээрээ эгнээгээ өргөтгөсөөр байна. Энэ удаад  Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явуулж буй НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн Энхтөрийн Оюунбат хэмээх эрхэм бүсгүйгээр “Амьдрал сайхан” булангаа чимлээ.

-Сайн байна уу?  Өөрийгөө уншигчиддаа танилцуулаач?

-Намайг Энхтөрийн Оюунбат гэдэг. Би 1989 онд төрсөн. Төв аймгийн “Хүмүүн” цогцолбор сургуулийг 2007 онд төгсөөд  Анагаахын Сувилахуйн сургуулийг төгссөн. Ээж ааваасаа  тавуулаа айлын дөрөв дэхь хүүхэд.

-Анх яагаад цэргийн амьдралд хөл тавих болов ?

-Манай гэрийнхэн бүгд цэргийн хүмүүс. Аав маань насаараа цэргийн албанд ажилласан ахлагч харин том ах oфицер, түүний дараах ах, эгч хоёр мөн ахлагч цолтой. Манай гарын таван хуруу шиг таван хүүхэдтэй айлын  дөрөв нь цэргийн амьдралд хөл тавьсан гэх үү дээ. Намайг цэргийн хүн болоход гэр бүлийнхэн их нөлөөлсөн гэж боддог. Аавын өлгөөд тавьчихсан дүрэмт хувцас маш гоё санагддаг байсан.

-Цэргийн хүн болъё гэхэд  гэр бүлийнхэн нь яаж хүлээж авсан?

-Би их санамсаргүй байдлаар энэ салбарт хөл тавьсан. Дүрэмт хувцастай хүн болохыг мөрөөддөг байсан ч энэ тухай гэрийнхэндээ хэлээгүй.  Гэтэл ээж, ах хоёр намайг Сувилахуйн сургуульд оруулснаар л энэ замаар явах эхлэл тавигдсан. Их сургуулиа төгсөөд байтал 016-р бригадад сувилагчийн орон тоо гарсан юм. Тэгээд л мөрөөдөл минь биелэж надад энэ том өрх айлд багтах хувь заяа тохиосон.  Ажлын гараагаа тус бригадын ээлжийн сувилагчаар эхэлсэн.

-Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоход шалгуур өндөртэй. Энэ арга хэмжээнд оролцох саналыг хэн анх  гаргав?

-Энхийг сахиулах үйл ажиллагаанд  оролцоно  гэдэг их ховор тохиолдол.  Сувилагч мэргэжилтэй болохоор надад явах боломж тохиосон. 2013 оны 11 сараас эхлээд энхийг сахиулах ажиллагаанд оролцох хүмүүсийн нэрийг бүртгэж байгааг мэдээд бүртгүүлж үзлэгээр орж тэнцсэн.  2014 онд Хойд Солонгос Давхар муж дахь НҮБ болон Африкын холбооны хамтарсан UNIMID энхийг сахиулах ажиллагааны МУ-ын ЗХ-ны цэргийн хээрийн 2-р шатны эмнэлэгийн багын тавдугаар ээлжээр үүрэг гүйцэтгэсэн.

 -Бүсгүй хүн харийн оронд тэр тусмаа дайны голомтонд үүрэг гүйцэтгэнэ гэдэг асар их тэвчээр хатуужил шаардсан байх?

-Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн хүмүүст ажиллагааны 45 хоногийн тэсвэр хатуужлыг шалгах бэлтгэл хийлгэдэг. Миний хувьд сувилагч мэргэжилтэй учраас гүйж , харайх бэлтгэл хийхэд бэрхшээлтэй байсан ч энэ бүхнийг даваад л гарсан. Ажиллагаанд явах үеэр манай гэрийнхэн гаргаж өгсөн хүний нутагт биеэ сайн болгоомжтой авч яваарай гэж ээж минь захиж байсан. Би багаасаа л биеэ даагаад сурчихсан болохоор харьцангүй гайгүй байсан  

-Бүгд найрамдах Өмнөд Судан улсад очиход нөхцөл байдал ямар байв?

чиход байгалийн эрс тэс уур амьсгал хамгийн түрүүнд угтаж авсан. Хамгийн халуундаа 50-60 хэм сэрүүн 20-30 хэмтэй байдаг. Ажиллагаанд оролцогчид бааздаа байрлаж дүрвэгсэд болоод НҮБ-ийн цэргүүдийн эрүүл мэндийг хариуцаж ажилласан.  Анх очиход  үргэлжийн сонсогдох буун дуу л эвгүй байсан сүүлдээ дасчихдаг юм байна лээ. 

 

-Дэлхийн халуун, буун дуун дунд орших иргэдийн амьдрал нэлээд  хүнд байх?

-Мэдээж тэнд амьдардаг хүмүүсийн амьдрал их хүнд.  Гэхдээ бас амьдралын ялгаа ч их ажиглагдсан. Хэтэрхий баян нэг нь гурав, дөрвөн эхнэр дагуулчихсан явахад олон хүүхэд чирээд явж байгаа дэндүү ядуу амьдралтай ч нэгэн байна.  Тэндэхийн оршин суугчид газар тариалан эрхэлж, илжиг тэжээж, тахиа шувууны аж ахуй эрхэлж амьдардаг.  

-Багадаа дүрэмт хувцастай хүн болохыг мөрөөддөг байсан гэсэн. Суданд очоод дүрэмт хувцас өмсөх үед юу бодогдож байв?

-Ажиллагаанд оролцоод хаа байсан Африк тивд ирчихлээ гэхэд өөртөө итгээгүй л дээ. Ийм нэр хүндтэй үүргийг гүйцэтгээд Монгол орноо төлөөлөөд энд ирчихсэн юм чинь бүх л бэрхшээлийг туулаад шантралгүй ажиллана л гэж бодож байсан. Тэнд очоод эхний зургаан сар гэрийнхэнтэйгээ холбогдоогүй.  Хорхой ихтэй халуун орон учраас улирал бүр өөр өөр  хорхой гарч ирнэ, нисдэг том хар хорхой, гүрвэл, аалз хилэнц гэх мэт. Эхний зургаан сар ургамал ихтэй газар хорхой их цугладаг болохоор зэрлэг зулгааж, ажлынхаа хажуугаар тохижилтын ажил хийж байсан.

-Африкт үүрэг гүйцэтгэх хугацаа хэр байсан бэ?

-Уг нь есөн сар гэж яваад хойшилсоор байгаад  11 сар болсон. Эх орондоо ирэх хугацаа хойшлоод байхаар хүний сэтгэл санаанд их нөлөөлдөг  юм байна лээ. Харин үүргээ гүйцэтгэчихээд эх орондоо ирэх мөчид өөрөөрөө их бахархсан л даа . Би чинь сувилагч, цэргийн хүн гэсэн хоёр тангараг өргөсөн хүн.  Намайг сувилагч болгосон ээж, ах хоёртоо их баярлаж явдаг.

-Үүрэг гүйцэтгэж явахад сэтгэл өвтгөсөн тохиолдол гарч байсан уу? 

-Хүнд бэртэлтэй хүмүүс нэг их ирээгүй.  Харин нэг тэнэсэн суманд оногдчихсон хүүхэд орж ирсэн ч харамсалтай нь амиа алдчихсан. Тэнд очоод  Монголд төрснөөрөө л их бахархаж байсан. Би яасан азтай хүн бэ Африкт ирж төрчихөөгүй гэж \Инээв\

-Залуу хүний хувьд ирээдүйд юу хийхээр төлөвлөж байна? Гэр бүлтэй болж амжсан уу?

-Одоохондоо гэр бүлгүй . Мэргэжилээ дээшлүүлэхээр сурч байгаа. Нэг их том хүн болохгүй ч гэсэн өөрийнхөө хэмжээнд хүний дор орохгүй явах юмсан гэж боддог. Одоогоор мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний  чиглэлээр ажлын хажуугаар сурч байна.

-Эх оронч сэтгэлгээ гэж чиний бодлоор юу вэ?  Залуусдаа хандаж юу гэж хэлмээр байна?

-Залуус ухамсартай  л байвал болчих юм шиг санагддаг . Буу бариад эх орныхоо төлөө байлдахгүй ч гэсэн  дэргэд байгаа хогийг хогийн сав руу хийчих  хэрэгтэй юм болов уу  гэж боддог.

-Олон эрчүүдтэй ажилладаг болохоор эршүүд болж байна уу  ?

-Эршүүд болохгүй . Гүйж харайх бол байдаг л асуудал. Сайхан тал нь гэвэл залуус мэддэгээ мэддэгүйдээ хэлээд өгөх нь сайхан байдаг. Цэргийнхэн  нэгэнтэйгээ хүндлэлтэй харьцдаг өөрөөсөө дүү ч бай ах ч бай “Та” л гэж харьцдаг.

 Ийнхүү Э.Оюунбаттай ярилцаж суухад үнэхээр ч Монгол эмэгтэйчүүдийнхээ  тэсвэр хатуужил, зорьсон зүйлдээ хүрэх тууштай зан чанараар нь  бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа. Тэртээ Чингис хаан дайлаар мордохдоо Монгол хатдаа дагуулан явдаг байсан бол өдгөө Монгол бүсгүйчүүд маань дэлхийн энхийн төлөө эрчүүдээс дутахааргүй хувь нэмрээ оруулж явна.

Монгол орныхоо энх тайвны төлөө мохошгүй зүтгэж яваа Мөрдөс гоёлтой үзэсгэлэнт бүсгүйчүүдээрээ Монголчууд бид бахархахгүй байхын аргагүй ээ.

Б.Мөнхдалай

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Кккк
Офицер. ,,,,, сурвалжлагч минь ээ. Алдаатай бичихээс ичээч дээ
2016/03/09 103.17.108.42
hahaha
hvnd unshuulah gej iim harchig ugsiim uu ???
2016/03/08 103.17.108.42
Irgen
Bitgii guivuul mongol emegteichuud mundag shu amjilt husiye
2016/03/08 103.17.108.42
Сайхан ярилцлага болжээ. Баярын энэ өдөр үнэхээр бахархалт бүсгүйчүүдээрээ бахархаж байна..Үнэхээр ч Монгол бүсгүйчүүд эрчүүдээс дутахааргүй дайчин шүү. Чухал.мн-ынхэндээ баярлалаа. Сэтгүүлчид баярлалаа
2016/03/08 103.17.108.42
afrikt gene shuu anu-d tursun bol mongold turuuguidee bayarllaa geh baih
2016/03/08 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment