8o
Улаанбаатар хот
mobile menu

Дуулиант хэргүүдийг АТГ, ЦЕГ-ын хамтарсан баг шалгаж шийдвэрлэнэ

2018-11-16 09:08:00

Улсын Ерөнхий Прокурорын газраас сүүлийн үед олны анхаарал  татаад буй авлигын шинжтэй гэмт хэргүүдийг шуурхай шалгаж, шийдвэрлэх талаар зохион байгуулалттай арга хэмжээ авчээ. Тодруулбал,

  1. “ЖАСТ групп ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг”,
  2. “Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэг”,
  3. “Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой хэрэг”,
  4. “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбоотой хэрэг”,
  5. “Агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой хэрэг”,
  6. “Оюу Толгойн гэрээ байгуулах үйл явцад албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэг”,
  7. “60 тэрбумын гэх хэрэг”,
  8. “АСЕМ-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан  төсөв, хөрөнгө нь хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэх хэрэг”,
  9. “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэг”,
  10. “Оффшор бүсэд төрийн албан хаагч, түүнтэй хамаарал бүхий этгээд хөрөнгө байршуулсан гэх хэрэг” зэрэг авилгын гэмт хэргүүдийг шалгуулахаар Авилгатай Тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлыг хэсгийг байгуулж, ЦЕГ-аас 22 мөрдөгчийг татаж, ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа аж. 

Мөн Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий Прокурор, ЦЕГ, АТГ–ын удирдлагуудад шуурхай  шалгаж шийдвэрлэн, үр дүнг тооцож ажиллах үүргийг өгсөн байна. Түүнчлэн Улсын Ерөнхий Прокурорын газрын хоёр хяналтын прокурорыг Нийслэлийн Прокурорын газарт дэмжлэг үзүүлэхээр түр хугацаагаар томилж, дээрх хэргүүдэд хяналт тавих прокуроруудыг уртасгасан цагаар ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. 

"ЖАСТ групп ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэргийн тухайд 

“Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү Англи улсын “Стандарт” банкнаас 2009-2010 онуудад нийт 109 сая ам.долларын зээл авахдаа төрийн өмчийн оролцоот “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний хөрөнгийг барьцаалах, банкны зээлийн баталгаа гаргуулахад шаардагдах бичиг баримт, тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, зээлийн гэрээ, баталгаа зэргийг хуурамчаар үйлдэж онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. 

Харин “Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэг”

2017 оны 11 дүгээр сарын 29-нд Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалыг  Авлигатай Тэмцэх Газраас баривчилсан байдаг. Түүнийг төв банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө дур мэдэн зарцуулсан гэсэн үндэслэлээр хуулийн байгууллага шалгаж байсан юм. Гэхдээ түүний хэрэгжүүлж байсан үнэ тогтворжуулах хөтөлбөр гэхэд зээл авсан компаниуд бүгд зээлээ төлж барагдуулаад байгаа хэмээн ярьж байсан юм.

“60 тэрбумын гэх хэрэг”

Өнгөрсөн 2016 оны зургадугаар сард буюу УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд болох М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нарын нэгэн ноцтой бичлэг цацагдаж, олны анхаарлыг татаж байсан билээ. Тодруулбал, тэдний төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай ярилцаж байгаа дуу хоолой нь ил болж, хэсэгтээ л шуугиан дэгдээсэн. Тухайн үед энэхүү бичлэгийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянг олон нийтэд цацаж, нэр хүндэд нь халдсан гэх үндэслэлээр НИТХ-ын Ц.Сандуйн хуулийн зөвлөх А.Ганбаатар гэгч нь шүүхэд өгч байв. 2016 оноос эхлэлтэй тус хэрэг өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагаар шалгагдаж, нэр холбогдсон хүмүүс ямар нэгэн байдлаар зохих ёсны ялаа хүртээгүй байна. 

“АСЕМ-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан  төсөв, хөрөнгө нь хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэх хэрэг”

Монгол Улсад 2016 онд АСЕМ-г зохион байгуулах үеэр нэр бүхий 17 албан тушаалтан 290.8 тэрбум төгрөгийг хувьдаа завшиж, үргүй зарцуулсан байх магадлалтай гэх мэдээллийг өнгөрсөн зургадугаар сард ҮАГ-аас мэдээлж байв. АСЕМ-ийн нэрийдлээр их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй албан тушаалтнууд нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, Ерөнхийлөгчийн зөвлөх асан А.Ганбаатар, ГХЯ-ны ТНБД, АСЕМ-ын БАА-ны дарга асан Д.Ганхуяг, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан, Хөдөлмөр сайд асан Г.Баярсайхан, ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа, Үнэлгээний хорооны дарга А.Дагвадорж, “Дулааны 2 дугаар цахилгаан станц” ТӨХК гүйцэтгэх захирал М.Баянмөнх, Цах-ДХХА цехийн дарга С.Батсайхан, ХААХ-н мэргэжилтэн М.Энхбат, “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн захирал, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, НЗД-ын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, НХААГ-ын дарга С.Ганбаатар нар байгаа юм.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ме
АНамын үеийн зээл, бондуудыг бас шалгаарай, дэргэд ЖДҮ шүдний чигчлүүр бхаар хуссан бх магадлалтай. ЖДҮ бас буцааж төлөгдөнө,
2018/11/19 66.181.191.75
Mjl
LUIVARCHID TONULCHDIG AVILAGCHID SHALGAH U
2018/11/16 150.129.142.90
  • Recent
  • Most Read
  • Most Comment