1. Бодлого хөтөлбөрийн нам болж өөрчлөгдөн шинэчлэгдэх шаардлага
Хүмүүсийн улс төрийн намуудад итгэх итгэл буурчээ. Намууд тойрсон шүүмжлэл тасрахгүй байна. Сайн муу олон асуудалтай намуудын нэр холбогдож байна. Гэхдээ улс төрийн намуудгүйгээр ардчилал оршин тогтнохгүй.Гагцхүү намууд улс орныг хөгжүүлэх бодлого хөтөлбөрийн нам болон шинэчлэгдэх учиртай. Үүний тулд ард иргэд, гишүүд дэмжигчид, мэргэжлийн хүмүүс, судлаачидтай зөвлөлдөж бодлого боловсруулдаг төрийн байгуулалт байх учиртай. Ийм намыг ард түмэн дэмждэг. Улс төрийн намууд нь улс орноо удирдах уураг тархи нь байх учиртай.
2. Гишүүд төвтэй, мөрийн хөтөбөрийн нам болох нь намын шинэчлэлийн эх сурвалж. Ийм нэртэй илтгэлийг 2013 оны 10-р сард МАН-ын 27-р их хуралд тавьсан юм. Их хуралд тавьсан илтгэлдээ бид гишүүн төвтэй, бодлого хөтөдбөрийн нам болон өөрчлөгдөх санаачлагыг дэвшүүсэн юм.Тус илтгэлд “Манай нам төвлөн удирдах зарчмаас татгалзаж, гишүүн төвтэй нам болох улс төрийн шинэ номлолыг намын хөгжлийн өнөөгийн болон ирээдүйн бодит шаардлагаас үндэслэн дэвшүүлж байна. Улс төрийн намын хамгийн эрхэм зорилго бол ард түмэндээ өргөн барьсан мөрийн хөтөлбөрөө үг, өгүүлбэр бүрээр нь хэрэгжүүлэхийн төлөө нийт намаараа хөдлөн шаргуу ажилладаг үүрэгтэй тул гишүүн төвтэй буюу мөрийн хөтөлбөрийн нам болон өөрчлөн шинэчлэгдэх хөгжлийн чиг хандлага гэж үзэж байна” гэжээ.Намын хамт олон уухайлан дэмжсэн санагдана.3 жилийн өмнө бидний дэвшүүсэн бодлого хөтөлбөрийн нам болгох энэхүү санаачлагыг саяхан Монгол улсын Ерөнхийлөгч өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулиндаа тусгажээ. Энэ бол зөв зүйтэй хандлага юм.
3. Улс төрийн нам зөвлөлдөхгүйгээр оршин тотнохгүй. Улс төрийн намууд зөвлөлдөөнөөр үндсэн гурван үүргийг хэрэгжүүлдэг.
Үүнд:
1. Төр иргэдийг холбох гүүр болж байнгын эргэх холбоотой байж зөвлөлдөх,
2. Намын мөрийн хөтөлбөр болон бодлогыг иргэд сонгогчидтой зөвлөлдөж боловсруулан, санал болгон өрсөлдөх,
3. Энэхүү бодлогоо хэрэгжүүлэх зорилгоорзасгийн эрхэнд гарч боловсон хүчний оновчтой зөв бодлогоормөрийн хөтөлбөр, ард иргэдийн хүсэл зориг, ардчилсан засаглалыгхэрэгжүүлдэг. Энэ 3 үүргээ оновчтой хэрэгжүүлээгүй нам олны итгэлийг алддаг. Өнөөдөр намуудад итгэл итгэл буурсан нь энэ 3 үүргээ хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой.
4. Улс төрийн нам дараах үндсэн хоёр байр суурийг баримтлан ажиллах шаардлагатай.
1. Сонгогчдын бодит төлөөлөл болохыг эрмэлзэх ёстой. Ард иргэдээ сонсох төдийн биш зөвлөлдөх учиртай. Мөн нам нь ард иргэдтэй нягт холбоотой байж зөвлөлдөж байх үүрэгтэй бөгөөд тодорхой хаалттай хүрээнд үйл ажиллагаа явуулж болохгүй.Нам бол байнгын үйл ажиллагаатай байх шаардлагатай.
2. Улс төрийн хүрээнд нөлөө үзүүлэхийн тулд намууд нь системийн нэг хэсэг болох зайлшгүй хэрэгтэй. Эс тэгвээс зүгээр нэг маргаан үүсгэдэг бүлэг болох магадлалтай.
5. Нөгөө талаас намын сахилга батын үндэс нь намын мөрийн хөтөлбөр юм.Гишүүд дэмжигчидтэйгээ зөвлөлдөж баталсан өодлого хөтөлбөр нь намын үндсэн хууль нь болно. Гишүүд дэмжигчидтэйгээ зөвлөлдсөн төрийн хөтөлбөр нь намын хамгийн эрхэмлэх үнэт зүйл болно. Харин парламентын олонхийн бүлгийн гишүүд нь улс төрийн үзэл онол дээр суурилсан мөрийн хөтөлбөр, программ, үнэт зүйл нийцэж байгаа нөхцөлд Засаг байгуулах, томилох, зөрчигдөж байгаа тохиолдолд л огцруулах санал өгөх эрхтэй байдаг.
6. Үзэл баримтлалд суурилсан, хөтөлбөрт суурилсан, бодлогод суурилсан, Төлөөллийн намууд. Мэдээж намуудын бодлого боловсруулах хандлагууд нь өөр өөр байдаг.Намууд мөрийн хөтөлбөр болон бодлогын хувьд дараах гурван хэсэгт хуваагддаг. Үүнд: бодлого хөтөлбөрт суурилсан, олныг хамарсан, үзэл баримтлалд суурилсан гэх мэт. Үзэл баримтлал тодорхой бус мөрийн хөтөлбөр дор нэгдээгүй намууд дотоод зөрчилд идэгдэж эв нэгдэл сулран сонгуульд ялагдах, гишүүнчлэлээ алдах, аажмаар үгүйсгэгдэж байдаг. Дотооддоо зөрчилтэй намууд нам дотроо хэт олон удирдагч болон дэд удирдагчидтай болсон учраас бодлого хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болдог. Ард түмний дэмжлэгийг аажмаар алдаж эхэлдэг.
7. Намын гишүүнчлэл. Сүүлийн жилүүдэд улс төрийн намын гишүүнчлэлийн талаар туйлширсан хандлага бий болж байгаа нь ажиглагдав. Тухайлбал: Улс төрийн намын гишүүнчлэлээс үүдэлтэй иргэдийн хагарал, хоорондын талцал, намын гишүүнчлэлээр дамжин “бялуу хүртэх” тогтолцоо бий болсон зэрэг нь улс төрийн намыг гишүүнчлэлгүй болгох тухай санааг төрүүлж байж болох юм.
8. Улс төрийн намын гишүүдийн үүрэг ба хувь нэмэр. Улс төрийн намын гишүүдийн үүрэг тухайн нийгмээсээ шалтгаалан янз бүр байдаг. Жишээ нь АНУ-д намууд олон тооны албан ёсны бус дэмжигчдийн (sympathizers) дэмжлэгт тулгуурлан сонгуульд нэр дэвшигчдийг сонгох (primaries) болон сонгуулийн компанит ажлаа явуулдаг.Харин дараагийн загвар бол Армен, Өмнөд Африк зэрэг орнуудад намууд олон тооны албан ёсны гишүүдтэй байх ба тийм намыг ихэвчлэн олонхтд тулгуурласан нам(mass party) гэж нэрлэдэг. Эдгээр хэдэн зуун мянган гишүүд намын үйл ажиллагаанд оролцох төдийлөн шаардлагагүй ба намдаа гишүүнчлэлийн төлбөр ч төлөх шаардлагагүй тохиолдлууд байдаг. Гурав дахь төрлийн загвар нь пропорциональ загвар буюу өмнөх 2 загварын аль алины шинжийг агуулсанаараа онцлогтой. Тэдгээр орнуудын хувьд намын гишүүнчлэлийн тоо нь төдийлөн их биш ч гишүүдийн олонхи нь намын үйл ажиллагаанд идэвхтэй хувь нэмэр оруулж, хөрөнгө санхүүгийн болон бусад төрлийн дэмжлэг үзүүлдэг байна.
9. Улс төрийн намын гишүүд ямар үүрэг, хувь нэмэртэй байх нь чухал вэ?Улмаар гишүүдийн үүрэг ба намын нийгэмд оруулах хувь нэмэр хоёрын хоорондын уялдаа холбох нь чухал. Тухайлбал улс төрийн нам нь:
- Хүмүүсийн оролцоо, интеграцийг дэмжигч өргөн чөлөө байх;
- Иргэдийг идэвхжүүлэх, зохион байгуулах;
- Иргэдийн улс төрийн сонирхолыг илэрхийлэх;
- Төрийн бодлого боловсруулах, бодлогын хувилбар гаргах;
- Төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг ажиллуулах.
10. Улс төрийн намууд иргэд болон гишүүдийн дэмжлэгт тулгуурлан ажилладаг.Дээр дурдсан үүргийг хэрэгжүүлэхэдЗөвлөлдөх ардчилал чухал үүрэгтэй. Тэгэхээр хүмүүсийг гишүүд, дэмжигч, албан бус дэмжигч хэмээн нэрлэхээс илүү тэдний бодит хувь нэмрийг тодорхойлох нь чухал. Намын гишүүд, дэмжигчдийн хувь нэмэр:
- Намаа дэмжүүлэхийн тулд иргэдийг зохион байгуулалтанд оруулах;
- Иргэдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх;
- Намыг ирээдүйд манлайлах удирдагчдыг бэлтгэх, сонгоход;
- Төрийн бодлого боловсруулахад;
- Намын ирээдүйн манлайлагчдыг бэлтгэхэд/ намын тогтвортой хөгжлийг хангах/;
- Сонгогдсоны дараа иргэдийг төлөөлж хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд
- Гишүүнчлэлийн татвар авах зэрэг бүхий л үйл ажиллагаанд гишүүд, дэмжигчдийн оролцоо шаардлагатай.
11. Зөвлөлдөх ардчиллын аргачлалыг хэрэгжүүлснээр нам улс орноо удирдах уураг тархи нь болно. Зарим цөөн тооны гишүүдийн бүлэглэл өөрсдийн намын үндсэн үүргийг өргөжүүлэх сонирхолгүй байдаг. Жишээлбэл, хэрэв нам нь өөрийн эрх мэдлийг цөөн хүний гарт шилжүүлбэл тухайн нам улс даяар олон дэмжигчтэй болж чадахгүй. Цаашилбал тийм нам 10, 20 жилийн дараа намаа удирдан авч явж чадахуйц авьяаслаг иргэдийг гишүүнээ болгон авч чадахгүйд хүрнэ. Мэдээж хэтэрхий цөөн тооны шийдвэр гаргах түвшний гишүүдтэй байх нь тухайн нам нийгмийн өргөн хүрээний төлөөллийг хамарсан, ил тод байдлаар үйл ажиллагаа явуулахад саад болдог.
Гишүүд мэдээлэлгүй, шийдвэр гаргахад оролцоогүй бол зөвхөн нэрсийн жагсаалт болж хувирна.
Нөгөө талаас, шийдвэр гаргах түвшний ижил эрх мэдэлтэй гишүүд хэт олшрох нь тухайн намыг удирдах нөхцөлгүй болгож орхидог. Түүнчлэн олон гишүүнтэй ч шийдвэр гаргахад нэр төдий оролцдог бол тухайн намын үүрэг, зорилго, зорилтыг биелүүлэх идэвхитэй гишүүдгүй болж орхино. Энэ бүхэн намын үүсгэн байгуулагдсан утгыг алдагдуулах хүчин зүйл мөн. Тэгэхээр улс төрийн нам нь идэвхитэй,зүрх сэтгэлтэйгишүүд дэмжигчилтэйгээ зөвлөлддөг байх нь чухал. Зөвлөлдөөнөөр л мэдээлэлтэй, учрыг олж хужрыг тунгаадаг, зүрх сэтгэлтэй, чин сэтгэлээрээ намын бодлого хөтөлбөрийг дэмжиж сурталчилдаг анхаарч сануулдаг гишүүд дэмжигчидтэй болно.