8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Нямдорж: Би амаа хаалгахгүй. Байдаг бүхнээрээ дэнчин тавьж байж тэмцэнэ

Сэтгүүлч Т.Хулан
2018-05-09 14:19:00

Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат "Цензургүй" яриа нэвтрүүлэгт орохдоо С.Зориг агсны хэргийн талаар ноцтой зүйлүүдийг ярьсан. Түүний яриа бүхэлдээ Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг буруутгахад чиглэсэн байв. АН-ын бүлгээс Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцруулах шаардлагыг өргөн барьсан энэ үед түүн үү чиглэсэн хэд, хэдэн удаагийн үйлдэл гарч буй нь олны анхаарлыг татаж буй юм. Ингээд уг асуудлаар Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой ярилцлаа. 

Би тэр нэвтрүүлгийг бүтэн үзсэн,  их л харамссан

-С.Зоригийн хэргийн үнэн, мөнийг тогтооход таныг санаатайгаар нөлөөлж байж болзошгүй гэсэн зүйлийг Ерөнхий прокурорын орлогч Цэнзүргүй яриа нэвтрүүлгээр ярилаа. Энэ асуудлаар өчигдөр Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдсан. Яг ямар асуудал хэлэлцсэн бэ?

-Би тэр нэвтрүүлгийг бүтэн үзсэн,  их л харамссан. Би дээр үеийн мундаг прокуроруудтай хамт ажиллаж 10 жил хэрэг уншсан прокурор хүн шүү дээ. Прокурорын хоёр хуулийг санаачлан батлуулсан хүн нь мөн л би. Прокурор мэргэжилтэй хүн  тийм зүйл ярьсанд үнэхээр гайхсан.Зорилго нь тэр хүмүүсийг баримттайгаар шийтгэсэн гэдгийг нотлох гээд байх шиг байна лээ. Яг мэргэжлийн нүдээр харахад ганц ч баримт байхгүй л зүйл яриад байна лээ. Хүний аминд хүрсэн хэрэгт Содномдаржаагийн гэртээ агсам тавих ямар хамаатай юм бэ. Булганы үзүүлсэн салаавч ямар хамаатай юм бэ. Энэ өнцгөөс нь харахад их л ядуу ярилцлага  байна лээ. Хамгийн гол асуудал нь С.Зоригийн амь насыг хохироосон хэргийн талаар ярьж болохгүй, яривал хохь нь шүү гэсэн сануулга л өгөөд байх шиг харагдсан. Нэгт, энэ хэргийг үйлдсэн гэж гурван хүн шүүхээр шийтгүүлсэн. Дээд шүүхэд хүрээд асуудал нь дууссан. Энэ тохиолдолд шүүхийн гаргасан шийдвэрт шүүмжлэлтэй хандах эрх хэнд ч байгаа. Нэгэнт, шүүхийн шийдвэр гарчихсан байхад нөлөөлөх боломжгүй шүү дээ. Хоёрт, би энэ асуудлын талаар давж заалдах шатны шүүх хурлын дараа ярьж эхэлсэн. Шүүхийн шийдвэр гараад, хүмүүс ял авсан учраас ярьж болдог үед гэсэн үг. Шүүхийн шийдвэр гарчихсан хэргийн талаар ярих нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад саад болно гэж байхгүй. Энэ хэргийг уншсан шүүгч, прокурор, мөрдөгчтэй нь уулзсан УИХ нэг ч гишүүн байхгүй. Тагнуул дээр аваачаад нуучихсан юм чинь яаж уншдаг юм. 

-УИХ-ын нэр бүхий гишүүдэд энэ хэрэгтэй холбогдуулж хэрэг үүсгэсэн гэсэн. Хэн хэн гишүүдэд хэрэг үүсгэсэн юм бол?

-Хэрэг үүсгэсэн гэж яриад байна лээ.Ямар хэрэг хэн дээр үүсгэснийг би мэдэхгүй. Ярианых нь өнгөнөөс харахад 2017 оны долдугаар сарын 7-нд Чимгээ гэрийнхэнтэйгээ уулзсан. Энэ уулзалтын дараа Т.Чимгээ мэдүүлэг өгөхөө байсан гэж ярьсан учраас ар гэрийнхэнд нь хэрэг үүсгэсэн юм байна гэж ойлгосон. Монгол Улсын Үндсэн хуулиар эцэг эхний хүүхдийнхээ үйлдсэн хэргийн төлөө, үр хүүхэд нь эцэг эхийнхээ хийсэн хэргийн төлөө ял хүлээдэггүй. Одоо байтлаа үр хүүхдийнхээ төлөө явсан ар гэрийнхэнд нь хэрэг үүсгэж хойноос нь мөрддөг болж байгаа юм байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар нэгт, гэм буруугүй нэг ч хүнд ял шийтгэж болохгүй гэж зарчим бий. Хоёрт, мэтгэлцэх зарчим, гуравт, гэм бурууг ийн тухайд яллагдагчийн хувьд эргэлзээ байвал энэ асуудлыг яллагдагчийн хувьд ашигтайгаар шийднэ гэсэн алтан зарчим бий. Би хоёр дахь буюу мэтгэлцэх зарчмын талаар яриад байгаа юм. Прокурорууд нь гарч ирээд ил ярьж болдог юм бол өмгөөлөгчийг нь яриул гэдэг л асуудал тавьж байгаа. Нэг талд нь прокурор сууж яллаад, нөгөө талд нь өмгөөлөгч баримтаа барьж байгаад хамгаалдаг. Энэ дундаас шүүх үнэнийг олж тогтоон шийдвэр гаргадаг. Гэтэл энэ хэрэг дээр өмгөөлөгч огт байхгүй. Мөрдөгч, прокурорууд өөрөө хэлбэл, төр ил далд бүх механизмаараа шийтгүүлсэн хүмүүс, ар гэрийнхэн, өмгөөлөгчийнх нь хойноос  хөөцөлдөж байгаа. Тэгэхээр мэтгэлцэх алтан зарчим байхгүй болж байгаа юм. Хуулийн систем нурж байна гэж миний яриад байгаа ердөө л энэ. Түүнээс УИХ-ын гишүүд дээр эрүү үүсгэсэн асуудал байхгүй. Мөрдөн байцаах ажилд саад учруулж байна гэдэг хэрэг үүсгэж, айлган дарамтлах сүрдүүлэг явж байна. Ингэж болохгүй. Прокурор хүнд төрийн хууль цаазын жинхэнэ зөвлөх гэдэг мэргэжлийн зэрэг, цол олгодог. Прокурор хүний толгой хуулийн лаборатори байх ёстой. Асар өндөр зэрэглэлтэй, мэдээллээс гол зүйлээ аваад үлддэг, гэмгүй хүнийг мөшгөж байвал зогсоодог албан тушаал юм шүү дээ. Хууль цаазын жинхэнэ зөвлөх гэдэг үндэсний бөхөөр яривал дархан аварга гэсэн үг юм шүү. Тийм хүний доор ажиллаж байгаа, орлогч нь хийж байгаа хүн ийм зүйл яриад сууж байна гэдэг үнэхээр харамсалтай. 

Тэд “Бид их сонин шүүх хуралд суусан. Асар их дарамттай байсан. Шүүх хуралд ороод сууж байхад хойд талд нь хар масктай, буу барьсан тусгайгийнхан зогсож байсан. Ариун цэврийн өрөө рүү дагаж орж байсан. Хэргийг уншаад тэмдэглэл хийхээр тэмдэглэлийг хурааж авч байсан” гэсэн

-Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хаалттай хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ?

-Өчигдөр хаалттай хуралдсан учраас би нарийн юм ярихгүй. Ерөнхийдөө өмгөөлөгчдийн үгийг сонсъё гэсэн. Энэ хэргийн нотлох баримтууд нууцаас гарсны дараа өмгөөлөгчид нь надад өргөдөл ч ирүүлсэн, өөрсдөө ч уулзсанТэд “Бид их сонин шүүх хуралд суусан. Асар их дарамттай байсан. Шүүх хуралд ороод сууж байхад хойд талд нь хар масктай, буу барьсан тусгайгийнхан зогсож байсан. Ариун цэврийн өрөө рүү дагаж орж байсан. Хэргийг уншаад тэмдэглэл хийхээр тэмдэглэлийг хурааж авч байсан” гэсэн. Одоо хүртэл тэр тэмдэглэлүүд тагнуулд хадгалагдаж байгаа.  Ийм л байдалтай шүүх хурал болж, мэтгэлцэх зарчим алдагдсан. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааг прокурор өөрөө толгойлсон нь бүх алдааны суурь болсон. Тэр Г.Эрдэнэбат толгойлсон. Эрдэнэбат прокурор ч хүн биш. Их сургуулийн багш байж байгаад танил тал, үнэнч байх гэдэг шалгуураар Ерөнхий прокурорын орлогч болчихсон хүн. Ярьж байгаа зүйлийг нь мэргэжлийн үүднээс үзвэл инээдтэй зүйл их ярьж байналээ. Жишээлбэл, Булганыг энэ хэргийн хамжигч байсан гэсэн. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж байгаа юм. Гэтэл дөнгөж сая Б.Булганыг яллагдагчаар татаж, байцааж байна гэдэг дүгнэлт гаргасныг харлаа. Жил энэ хэргийн хамжигч гэж хорьчхоод сүүлд нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэрэгсэхгүй болгочхоод өнөөдөр яагаад дахиад яллагдагчаар татаж байгаа юм. Хамжигч байсан учраас шүүх хуралд оролцуулж болохгүй байсан юм гэж ярьж  байна лээ. Гэмт хэрэгт  зохион байгуулагч, хамтрагч, хамжигч, гүйцэтгэгч гэж байдаг. Ер нь энэ нэвтрүүлгийг үзээд би их харамссан. Гэртээ агсам, согтуу тавьсан хүн, хүн алдаг хүн болж хувирах нь дээ.  Т.Содномдаржаагийн агсан тавьсан бичлэг ямар нотлох баримт болох юм бэ. Ална барина гэсэн л байлаа. Согтуу хүн дандаа л тэгж байдаг ш дээ. Бухимдсандаа Б.Булганы гаргасан салаавч ямар нотлох баримт юм. Хөгийн байгаа биз дээ. Захиалагчийг нь олоогүй хэрнээ тэр аймар ухаантай захиалагч байна лээ. Баригдахгүйн тулд хөдөөний, насанд хүрээгүй хүүхэд олж нарийн төлөвлөсөн байна лээ гэж л прокурор хүн яриад байгаа юм даа. Өнөөдөр биш юмаа гэхэд хэзээ нэгэн цагт энэ хэргийн учир гарна. Дээд шүүх дээр очих боломжгүй болгож, айхтар том хуулийн завхрал санаатайгаар хийсэн. Дээд шүүх дээр хурал болоход Эрүүгийн танхимын тэргүүн шүүгч шүүх хуралдааны бүрэлдэхүүнийг томилдог. Танхимын шүүгчийн эрхийг дээд шүүхийн ерөнхий шүүгч булааж аваад өөрөө шүүх хурлыг даргалсан. Энэ дунд Хяналтын шатны шүүх буруу шийдвэр гаргавал Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргах нэг эрх байдаг. Тэр гомдол үнэн байвал Дээд шүүхийн Ерөнхий шүүгч эсэргүүцэл бичээд Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд оруулах нэг шат байдаг. Дөрөвдөх шат нь энэ. Анхан, хяналт, давах, бүх шүүгчдийн хуралдаан гэсэн дөрвөн шат байдаг. Гэтэл Ерөнхий шүүгч тэргүүн шүүгчийнхээ эрхийг булааж авснаас олж эсэргүүцэл бичих дөрөв дэх шатны эрх байхгүй болсон. Үүнийгээ ярихгүй байгаа юм. Мөн Амгаланбаатарын олон удаагийн хэрэг худлаа хүлээсэн зүйлийг огт ярихгүй байна лээ. Зориудаар хаяж байгаа. Чимгээ, Соднодаржаа, Булганы тухай ярьж, зураг, бичлэг үзүүлээд байдаг. Гэтэл гол бүх зүйлийг ярьсан Амгаланбаатарын тухай нэг ч яриагүй. Бусад нотлох баримтаар бид нотолсон. Хяналтын шатны шүүх буруу шийдвэр гаргавал ял эдэлж буй хүн дээд шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргах эрхтэй. Тэр гомдол зөв байвал дээд шүүхийн ерөнхий шүүгчид эсэргүүцэл бичээд дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх шат бий. Ерөнхий шүүгч тэргүүн шүүгчийнхээ эрхийг булааснаас болж эсэргүүцэл бичих буюу шүүхийн дөрөв дэхь шатны үйл ажиллагаа байхгүй болсон. Тухайлбал, Г.Эрдэнэбат ярилцлага өгөхдөө Амгаланбаатарын олон удаагийн хэрэг худлаа хүлээснийг яриагүй. Зориудаар яриагүй. Чимгээ болон Содномдаржаагийн тухай яриад зураг үзүүлсан мөн Булганыг гаргасан. Гэтэл гол хүн болох Амгаланбаатарын талаар огт яриагүй, гээгдчихсэн юм уу яасан юм бүү мэд. Тэр Г.Эрдэнэбат бусад нотлох баримтаар бид баталсан гэж ярьж байсан. Тэр нотлох баримтаа гаргаад тавиач. Би хувьдаа тийм л зүйлийг хүсээд байна. Үнэхээр баримтыг нь олоод нотолчихсон юм бол дугаараар нь ил гаргах ёстой. Ийм баримтад үндэслэн Чимгээд ял оноосон гээд хэлэх хэрэгтэй. 

-    Таныг С.Зориг агсны хэргийн материалтай танилцах эрхгүй хүн мөртлөө хууль зөрчөөд танилцсан гэж ярьсан. Та үүнд ямар тайлбар хийх вэ? 

-    Би хэргийн материалтай танилцаагүй. Нэгдүгээрт, надад энэ хэргийн асуудлаар маш олон өргөдөл ирдэг. Хоёрдугаарт, мэргэжлийн мэдээлэл өгдөг хамтран ажиллаж байсан хүмүүс олон бий. Манай салбар дотроосоо үүнийг эсэргүүцдэг хүмүүс “Уг хэргийг ингэж завхруулж байна, сайдаа” гэж надад хэлдэг. Өмгөөлөгчид арга ядаад ирдэг. Жишээ нь, Чимгээг айлган сүрдүүлэхийн тулд хашаанд нь хүний хүүр аваачиж хаясан гэж цагдаагийхан надад хэлж байгаа юм. Үнэн л байсан.

Мөн “Наад Амгаланбаатар гэдэг хүн олон хэргийг худлаа хүлээсэн. Юу ч ярьж мэдэх хүн. Энэ хүний үгээр уг хэрэг яваад байна шүү дээ гэж цагдаагийхан надад хэлдэг юм. Тэгээд үүнийг нь үнэн үү гээд асуухаар яалт ч үгүй үнэн л байдаг. Амгаланбаатар гэдэг хүн чинь “Архангайн Цэнхэрт гурван хүн алсан” гэж мэдүүлсний мөрөөр манай цагдаагийнхан хэлсэн газарт нь очиж хагас сар мөс ухаж байсан. Сүүлд нь худал болж таарсан. Эрдэнэтэд Ганбат гэдэг хүнийг хутгалаад алсан хэргийг хүлээсэн. Цагдаагийнхан мөрөөр нь шалгахад мөн л худлаа байсан. Таксины жолоочийг мөчилсөн хэрэгт найзыгаа гүтгэсэн. Найзыг нь барьж аваад шоронд хийсэн. Гэтэл найз нь биш өөрөө болж таарсан. Ийм хүний үгээр эд нар ажил явуулаад байна гэж манайхан надад хэлдэг. Түүнээс энэ хэрэг дээр өөрийгөө зовоож байх шаардлага надад алга. 

-    Гүйцэтгэгчээс өмнө захиалагчийг олж ялладаг жишиг дэлхийд байхгүй гэж та хэлж байсан. Энэ хэргийн захиалагчийг олох ажилд улс төрийн үйл ажиллагаа орох вий гэсэн болгоомжлол хүмүүст байдаг? 

-    Захиалагчийг олж байж гүйцэтгэгчийг нь шийтгэдэг ёстой юм. Учир нь захиалагч мөнгө өгдөг. Түүнээс үнэгүй  хүн алахгүй. Тэгээд захиалагч, гүйцэтгэгч хоёрыг нүүрэлдүүлэх ёстой юм. Өөр баримтгүй бол. Яалт ч үгүй хэргийн газарт баригдчихсан бол гүйцэтгэгчийг барьж болно. Гэтэл энэ хэргийн гүйцэтгэгч нь баригдалгүй 18 жил болчихсон. Энэ тохиолдолд захиалагчийг олох явдал нэн тэргүүний асуудал юм. Жишээ нь, Булганы хэлсэн ам зургаар хүн ялласан. Гэтэл Булганыг хуралд нь оруулахгүй байна. Уг нь хуралд нь оруулаад “Чиний яриад байгаа хүн энэ мөн үү” гэж асуух ёстой юм байгаа биз дээ. Надад улайрч, дайрах зүйлгүй. Саяхан Содномдаржаагийн ээж нь өмгөөлөгчийнхөө хамтаар ирж надтай уулзсан. Би “Таны хүүхдийг би өмөөрч яваад байгаа юм биш. Үүнийг та хатуу ойлгоорой. Хүүхэд чинь үнэхээр хэрэг хийсэн юм бол ярих юм байхгүй. Хуулийнхаа дагуу л явах ёстой. Надад сайн хүн болж харагдах шаардлага огт байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн бол ялаа үүрэх л ёстой. Хуулийн зарчим алдагдсан болохоор би ингэж байгаа шүү гэдгийг эцэслэн хатуу ойлгоорой” гэж хэлээд гаргасан. Энэ хэрэгт өмгөөлөгчийг үгүй болгож мэтгэлцэх зарчмыг үгүй болгож буй нь миний дургүйг хамгийн ихээр хүргэж байгаа юм. Энэ зүгээр нэг хэргийн асуудал биш. Хуулийн тогтолцоо бүхэлдээ нурах аюултай. Олон улсын парламентаас ирсэн бичигт “Уг хэрэг энэ янзаараа дуусвал Монголын цаашдын хувь заяанд туйлын хортой нөлөө үзүүлнэ” гэж бичсэн байсан. Энэ үнэн шүү дээ. 

Монголд ийм адал, балмад явдал гаргуулахгүйн төлөө би байдаг бүхнээрээ дэнчин тавина

-    Олон улсын парламентын ажлын хэсэг энэ хэргээр манай улсад удахгүй ирэх гэж байгаа гэсэн? 

-  Саяхан тус байгууллагаас нэг дүгнэлтийг ирүүлсэн. Тэр дүгнэлт хэвлэлээр ч гарсан. Олон улсын парламентын холбооны хурлаар тав дахь удаагаа энэ хэргийг хэлэлцсэн байна. Тэр тогтоолд “Ажлын хэсгийн дүгнэлттэйгээ бүрэн, дүүрэн санал нийлж байна. Дахин Монголд” гэж бичсэн байна лээ. Бид энэ дэлхий ертөнцийн жишгээр амьдарч байгаа улс. Энэ жишгийн нэг нь шударга шүүхээр хэргээ шийдүүлэх эрх юм. Өмгөөлөгч авах үндсэн хуулийн эрхтэй. Үндсэн хуулийн энэ эрх байхгүй болчихлоо. Амгаланбаатарын өмгөөлөгч нь Тагнуулд ажиллаж байсан. Үүнийг яагаад ярихгүй байна. Огт хэрэг өмгөөлж үзээгүй хүнийг хэрэг хүлээж буй хүний өмгөөлөгчөөр шүүх хуралд оролцуулсан. Амьдралдаа ганц ч удаа хэрэг уншиж үзээгүй хүнд өмгөөлөгчийн эрх өгөөд араас нь шүүх хуралд нь оролцуулсан. Үүнийг Ерөнхий прокурор мөн Г.Эрдэнэбатад хэлсэн. “Та бүхэн юу хийж байна. Ийм зүйл байж болох уу” гэж асуусан. Ийм зүйл яриад байгаа учраас миний хойноос авлаж хөөцөлдөж байна. Хэрэг үүсгэх гээд шаардлага гарвал татчихна гэсэн утгатай юм яриад байгаа нь миний амыг хаах гээд оролдоод байна. Би амаа хаалгахгүй ээ. Гэмт хэрэгтэй тэмцэх нь Засгийн газрын хариуцах ажил гээд Үндсэн хуульд бичсэн байдаг. Засгийн газрыг төлөөлж энэ асуудлыг хариуцдаг хүний нэг нь би. Хууль биелүүлэхийн тулд хүний эрхийг хамгаалдаг юм. Би тэр хэрэгтэй танилцаагүй, уншаагүй. Унших ч үгүй. Үүнийг уншихгүйгээр дүгнэх, цэгнэх бололцоо надад бий. Том мэргэжилтэн хүн бол нэг л эрэг буруу хөдлөхөд түүнийг мэдэрч шийдвэр гаргадаг байх ёстой. Булганыг шүүх хуралд оролцуулаагүй адал, балмад явдал бол энэ хэргийн талаар гаргасан шүүхийн бүх шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл мөн. Хамжигч гээд ахиад бариад авах байх юм байлгүй дээ бодвол. 

-   Сүүлийн үед болж буй үйл явдлыг харахад тодорхой зорилготойгоор тань руу дайрч байна гэж ойлгож байгаа. Энэ хаанаас шидсэн чулуу гэж та хардаж байгаа вэ? 

-  Монголд ийм адал, балмад явдал гаргуулахгүйн төлөө би байдаг бүхнээрээ дэнчин тавина. Энэ улсын амьдрал өнөөдөр дуусахгүй цааш үргэлжилнэ. 1937 оныг бид мартаагүй. Тэр үйл явдал амилах гээд байна. Амилуулахгүйн тулд би бүх зүйлээрээ дэнчин тавьж байна. Намайг замаасаа зайлуулах нь эдний нэг номерын асуудал болсон байна. Хөрөнгө хулгайлдаг , хүмүүсийг тамладаг хүмүүс намайг сүрдүүлж байх шиг байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
0000
Нямдорож**цагаан*цаасан*дээр*хараар*бичэж*тэмдэглсэн Хуулийг**шүдаргаар*даган**биёлүүлэхийг**шаараж* байна*үүний*төрөө*дуугарч*байна Энэ*бол*хуулийг*шударгаар*сахин*хамгаалах*чухал асууд
2018/05/14 103.10.23.109
ИРГЭНЭ
НӨГӨӨ ТОМ ЯРИАД ИБАЙСАН АТОЗ ЯАСАН БЭ БАС НЭГ БҮТЭХГҮЙ НӨХДҮҮД БАЙЖЭЭ
2018/05/12 202.179.31.118
Зочин
Нямка ч нэг л биш болжээ.өдий насны арвин туршлагатай хүн оддын өвчнөөр өвчлөөгүй байлтай.сүүлийн үед эрдэнэттэй холбоотой асуудлаар их дуугарч хуульч хүнээс гарамгүй зан үйлдэл гаргах боллоо.нямка
2018/05/11 27.123.214.108
СчяЯ
юм хоёр талтай, одоогоор бүх нотлох баримтаа ил тавх боломжгүй байж болно, шүүхийн мэтгэлцэх зарчим хууль зөрчихгүй байх тал дээр бол зөвшөөрч дэмжижи байна. түүнээс жаалхан хүлээцтэй байх хэрэгтэй шү
2018/05/11 59.153.112.145
williams owen
Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 2,000.00 хамгийн багадаа $ 100,000,000.00, 18 жилийн өмнөх болон түүнээ
2018/05/10 197.211.61.53
Зочин
Хэн ч харсан ойлгомжтой жүжиг тавьсан шүү дээ элбэгдорж бичиж хурц найруулж их л муу итгэл үнэмшилгүй тоглолт болсон Хүн болгон л дургүйцэж байсан шүү дээ
2018/05/10 103.26.194.1
увс хүн
мэнгэтийн шудрага гэж юу байдаг юм хамгийн хогын шаар .чи одоохон зайлаач эхнэр хүүхэд ойр дотны хүн гэж тэрэнд байна уу болиулж үзээч .энэ тэнэгтээ хэлж сануулаач үхвэл таарна чи
2018/05/10 112.72.14.226
zochin
nyamdorjtoi sanal neg bn ene udaad unen yalah boltugai
2018/05/10 66.181.160.103
Zochin
Nyamdorj shudarga hun shuu,zuv yarisan baina, huniig sain tanij medehgui baij ingej yari bolohgui baihaa
2018/05/10 202.131.245.226
zail owgon min
BI ZAHIALAGCH NARAA NUUH HAMGAALJ ULDEHIIN TULD BDAG BUHNEEREE DENCHIN TAWINA GEWEL HARIN ZOW BH. TUUNEES ENE HEREG CHAMD OGT PADGUI HEREG SHUU. YAAAAAAAWCH ERUUL BISHEEEE
2018/05/10 72.52.77.101
zail owgon min
BI ZAHIALAGCH NARAA NUUH HAMGAALJ ULDEHIIN TULD BDAG BUHNEEREE DENCHIN TAWINA GEWEL HARIN ZOW BH. TUUNEES ENE HEREG CHAMD OGT PADGUI HEREG SHUU. YAAAAAAAWCH ERUUL BISHEEEE
2018/05/10 72.52.77.101
zail owgon min
BI ZAHIALAGCH NARAA NUUH HAMGAALJ ULDEHIIN TULD BDAG BUHNEEREE DENCHIN TAWINA GEWEL HARIN ZOW BH. TUUNEES ENE HEREG CHAMD OGT PADGUI HEREG SHUU. YAAAAAAAWCH ERUUL BISHEEEE
2018/05/10 72.52.77.101
zail owgon min
BI ZAHIALAGCH NARAA NUUH HAMGAALJ ULDEHIIN TULD BDAG BUHNEEREE DENCHIN TAWINA GEWEL HARIN ZOW BH. TUUNEES ENE HEREG CHAMD OGT PADGUI HEREG SHUU. YAAAAAAAWCH ERUUL BISHEEEE
2018/05/10 72.52.77.101
zail owgon min
BI ZAHIALAGCH NARAA NUUH HAMGAALJ ULDEHIIN TULD BDAG BUHNEEREE DENCHIN TAWINA GEWEL HARIN ZOW BH. TUUNEES ENE HEREG CHAMD OGT PADGUI HEREG SHUU. YAAAAAAAWCH ERUUL BISHEEEE
2018/05/10 72.52.77.101
zail owgon min
BI ZAHIALAGCH NARAA NUUH HAMGAALJ ULDEHIIN TULD BDAG BUHNEEREE DENCHIN TAWINA GEWEL HARIN ZOW BH. TUUNEES ENE HEREG CHAMD OGT PADGUI HEREG SHUU. YAAAAAAAWCH ERUUL BISHEEEE
2018/05/10 72.52.77.101
zail owgon min
BI ZAHIALAGCH NARAA NUUH HAMGAALJ ULDEHIIN TULD BDAG BUHNEEREE DENCHIN TAWINA GEWEL HARIN ZOW BH. TUUNEES ENE HEREG CHAMD OGT PADGUI HEREG SHUU. YAAAAAAAWCH ERUUL BISHEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEE
2018/05/10 72.52.77.101
zail owgon min
BI ZAHIALAGCH NARAA NUUH HAMGAALJ ULDEHIIN TULD BDAG BUHNEEREE DENCHIN TAWINA GEWEL HARIN ZOW BH. TUUNEES ENE HEREG CHAMD OGT PADGUI HEREG SHUU. YAAAAAAAWCH ERUUL BISHEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEE
2018/05/10 72.52.77.101
zail owgon min
BI ZAHIALAGCH NARAA NUUH HAMGAALJ ULDEHIIN TULD BDAG BUHNEEREE DENCHIN TAWINA GEWEL HARIN ZOW BH. TUUNEES ENE HEREG CHAMD OGT PADGUI HEREG SHUU. YAAAAAAAWCH ERUUL BISHEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEE
2018/05/10 72.52.77.101
zail owgon min
BI ZAHIALAGCH NARAA NUUH HAMGAALJ ULDEHIIN TULD BDAG BUHNEEREE DENCHIN TAWINA GEWEL HARIN ZOW BH. TUUNEES ENE HEREG CHAMD OGT PADGUI HEREG SHUU. YAAAAAAAWCH ERUUL BISHEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEE
2018/05/10 72.52.77.101
zail owgon min
BI ZAHIALAGCH NARAA NUUH HAMGAALJ ULDEHIIN TULD BDAG BUHNEEREE DENCHIN TAWINA GEWEL HARIN ZOW BH. TUUNEES ENE HEREG CHAMD OGT PADGUI HEREG SHUU. YAAAAAAAWCH ERUUL BISHEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEE
2018/05/10 72.52.77.101
zail owgon min
BI ZAHIALAGCH NARAA NUUH HAMGAALJ ULDEHIIN TULD BDAG BUHNEEREE DENCHIN TAWINA GEWEL HARIN ZOW BH. TUUNEES ENE HEREG CHAMD OGT PADGUI HEREG SHUU. YAAAAAAAWCH ERUUL BISHEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEE
2018/05/10 72.52.77.101
zail owgon min
bn.BI ZAHIALAGCH NARAA NUUH HAMGAALJ ULDEHIIN TULD BDAG BUHNEEREE DENCHIN TAWINA GEWEL HARIN ZOW BH. TUUNEES ENE HEREG CHAMD OGT PADGUI HEREG SHUU. YAAAAAAAWCH ERUUL BISHEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEE
2018/05/10 72.52.77.101
zail owgon min
gants chi uhaantai n yumuu haashaa yum. odoo niigem oorchlogdson chiii yamar jujig tawij bgaag oilgoh uhaantaigaa bolchihson. harin ch chi zahialagchiig hamgaalj uhen hatan temtsej bgaa chin haragdaad
2018/05/10 72.52.77.101
zail owgon min
zaa bolio nyamkaa chi hudlaa shudraga tsarailah geed od bolohiin don tuschihsan nohoi chin neeh ooriigoo yu gej bodoo we chi. mongoliin ard tumen bas ch gej uhaantai bolood bgaa shuu.
2018/05/10 72.52.77.101
s
ene nyamdorjiin yaridag ym ni Zorigiin hereg, Erdenet l gdgiin ene heregtei ch holbootoi bas deerees ni luivarchin uvsiin erguu malnuudiig mongoloos turuus tseverleh heregtei shuu
2018/05/10 202.131.243.190
Ard
Mongoliin tur taniar gutaj ard tumen taniig uguilne Taniig MONGOL TUR iin min suld ibeeg BURHAN ibeeg
2018/05/10 112.72.14.170
Төрт ёс
Дахин босоод ирсэн энэ эмгнэнэлт хэрэгт бид хошуу дүрээд юүхэв?Харж л байцгаая.Харин ширэн нүүрлэсэн энэ этгээдийн яриад бгаа нь үнэн бол захиалагч гээд бгаа алууурчид тодрох нь ээ гэж ойлгож болох нь
2018/05/09 66.181.160.53
Зочин
Хуулийн мэргэжилтнүүд л мэргэжлээрээ мэтгэлцэж байгаа юм биш үү. Бас нэг нэгнээ хий хардаад байгаа болохоос нэг нь гэмгүй хүн хэлмэгдүүлсэн, нөгөө нь захиалагчийг хаацайлах гэсэн зүйл үгүй юм биш үү
2018/05/09 182.160.2.179
Ha ha
Zassss......
2018/05/09 103.229.122.142
Зочинzochin
Gants daichin bgaa n ydarsan mongolchuudad burhanii beleg yumdaa
2018/05/09 103.229.120.235
Сүх
Ямарч хүн аливаа зүйлд ханатай хандах ёстой. Би болоод манай нөхөд Нямдоржийг днмжджг. Өөр дэмжье гэх хүн байна уу? Хэрэв та Монголоо , ард олоноо гэсэн сэтгэлтэй бол Нямдорж, Батзандан гэх мэт хэдэн
2018/05/09 64.119.21.77
Tsoriin gants
Nymdorj guail iim yumand duugarch chadna shuu humuusee gants zangaragtai hunee uchryg medehgui bj buruutgahaa aznaya daa
2018/05/09 103.229.120.235
шууданч
Би энэ хүнийг нэг их сайхан хүн гэхгүй. Гэхдээ л яах аргагүй ширэн нүүртэй төрийн хар хүн дээ... Тийм болохоор бид дэмжих л ёстой...
2018/05/09 202.131.7.74
Иргэн
Өмнөх сэтгэгдлүүдийг нэг л хүн бичжээ. Бас мэдэгдэхгүй гэж бгаа бололтой өөр өөр нэр өгөөд л бичиж. Мэдэгдэнэ ш дээ... Шударга үнэнийг олохыг хэрэгжүүлэхийг хичээж байгаа хүнд юунд аа дургүйцнэ вэ?
2018/05/09 202.179.24.73
Иргэн
Би эцсээ хүртэл эрдэнэтийн 49% тэмцэнэ гээд л сайд болсон жил болох гэж бна хаа бна? Зориг н захиалагч зарлана гэсн алив? шоучин худлаа тэмцэгчийн дүрд тоглож 30-аад жил улс төрд явлаа. Алтангаа хамга
2018/05/09 112.72.14.128
za
Ard tumniig unen gutaaaj duuslaa.neg l odor ard tumen bosoh vii
2018/05/09 122.201.21.84
zoo
Nuur nuuree haraad ard tumnii omno tegeed yariachee.
2018/05/09 122.201.21.84
Tur
Bulganii salaavchiig hen ch notloh barimt gej heleegui ter uuriigui yamar hun be gedgiig l haruulsan harin Nyamka zahialagch ilerchih vii gej uhtlee bolgoomjilj bgaam bish uu.
2018/05/09 112.72.14.15
S.ERDENE
HYMDORJ MULDA BUSAD N HYMDORJOS DOLON DOR
2018/05/09 64.119.19.86
Зочин
Энэ хүн тэмцдэггүй.Харин зүгээр л ангайтал ярьдаг. 3 удаа хууль зүйн сайд хийж байгаа мөртлөө шударга ёс тогтооохын төлөө яг юуг хийсэн бэ гэхээр л шаг мад гэдэг шиг таг шүү дээ.
2018/05/09 119.40.99.35
zochin
unen showuchin gar yumaa
2018/05/09 203.217.139.242
zochin
Altangiin gariin alchuur uvgun min zailaad uguuch
2018/05/09 64.119.19.179
nymdorj
mongoliin turuus hulgailj idej uuj huuli busaar orlogo oldog huuliin tsoorhoi ashiglaj mash ih nugel hiisen hun shuu chi.dandaa hunii garaar mogoi bariulj ard n uuruu ariun shudraga dur esgegch luivar
2018/05/09 64.119.16.52
sssss
SHvvhiin baiguullaga hezee vnen zobiig oldog bsiin zohiomol hereg vvsgegchiheed ichihgui prokuroror yyiad bganmdaa amirdal dr gs zondoo l ingej hvmvvst hereg tohdog bizdee muu sn ymnuud
2018/05/09 66.181.165.216
Зочин
Хуулийг ганцаарай мэддэг хүн болж жүжиглэхээ боль.Чиний мэддэг санаачилдаг хууль гэж юу байдаг юм.Өөртөө ашигтай юман дээр хууль нэг их мэддэг хүн болох гэж хуурамч царайлдагийг чинь бүгд мэддэг юмаа
2018/05/09 202.179.26.34
уншигч
Нямдорж бүгдийг мэддэг, чаддаг хүн болох гээд л хамгийн худалч, хамгийн хуухамч гэдгийг нь ард түмэн таньчихаад байхад л чухал хүн болох гэдгээ болимоор байна.
2018/05/09 202.179.26.34
з
шударга хүний дүрд тоглоод л ард түмэн тэнэг биш шүү алтангийн гар хөл юм биш үү
2018/05/09 103.9.90.130
Ккккк
Нямдоржоо,чиний прокурор гэж юу байхав дээ.архи ууж агсан таьдаг хүн хүн ална гэсэн үг биш гэж ярьж байгаа чинь их ядуу өрөвдмөөр сэтгэлгээ.архичин агсан хүн бол бусдаас илүү магадлал өндөр нь ойлгомж
2018/05/09 103.212.119.165
Хан уул сонгогч
Одоо ч энэ Нямдоржид итгэхэд хэцуу л боллоо Тийм шударга юм бол с баярын талаар ганц уг унагаа Шал худлаа хун болох нь харагдлаа Юунд нь харамсав
2018/05/09 103.212.119.69
  • Recent
  • Most Read
  • Most Comment