8o
Улаанбаатар хот
mobile menu

Ё.Отгонбаяр: H2B хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд амаргүй

Сэтгүүлч Т.Хулан
2018-05-04 09:36:00

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяртай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард АНУ-д суух Элчин сайдаар томилогдсон. АНУ, Монголын харилцаанд хэрхэн гүүр болж ажиллах цаашлаад ямар ажлуудыг хийхээр төлөвлөж буйг түүнээс асуулаа.

-  Та ажлаа эхлүүлээд сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Хоёр улсын боловсрол, эдийн засаг, соёл урлагийн салбарт ахиц дэвшил авчрах ажлуудыг хийх үү. Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Өнгөрсөн гуравдугаар сарын 28-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, ажилдаа орсон. АНУ-ын албан хүмүүс, бизнесийн байгууллага, худалдаа, эдийн засаг, боловсролын байгууллагатай уулзаж, хамтын ажиллагааны асуудлыг ярьж байгаа. Энэ онд зохиогдох өндөр дээд хэмжээний айлчлалуудын бэлтгэл ажлын асуудлаар Монголд ирчихээд байна. Хоёр орны хооронд улстөрийн болон бусад чиглэлийн харилцаа сайн хөгжсөн. Харин хоёр талдаа эдийн засгийн хамтын ажиллагааны асуудалд нэлээн хүчин чармайлт гаргах шаардлагатай байна гэсэн Америкийн талынхантай санал нэг байгаа. Юу хийх, яах вэ гэдгээ сайн ярилцана. Гадаад харилцааны сайд удахгүй АНУ-д айлчилна. Энэ айлчлалаар Эдийн засгийн бодлогын төлөвлөлт уулзалт гэж хийх ёстой. Энэ уулзалтаар эдийн засгийн салбарт хийх хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нэмэгдүүлэхийн тулд ямар бодлогын алхмыг Засгийн газруудын зүгээс хийх вэ гэдэгт харилцан ойлголцоно. Өнгөрсөн нэг сарын хугацаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын айлчлал зохион байгуулагдаж, энэ айлчлалын хүрээнд Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжийн асуудлыг харилцан эцэслэсэн. Өнгөрсөн гуравдахь өдрийн Засгийн газрын хуралдаанаар айлчлалын үр дүнг хэлэлцэж, Мянганы сорилтын сангийн хоёрдугаар гэрээний асуудал дэмжигдсэн байгаа. 

-Гадаад харилцааны сайдаас гадна Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар айлчлах уу?

-Өндөр дээд хэмжээний айлчлал яригдаж байна. Гэхдээ нэгэнт албан ёсоор харилцан тохиролцоогүй байгаа учраас тодорхой албан тушаал, хугацаа дурдах боломжгүй байна. Айлчлалын хүрээнд ярилцах асуудал, төлөвлөгөө, бэлтгэл ажлыг Элчин сайдын яам зохион байгуулдаг. 

- Элчин сайд нарыг Монголоос очсон улс төрчдийг онгоцноос угтаж аваад үдэж мордуулахаас өөр хийх ажилгүй гэх шүүмжлэл байдаг. Та АНУ, Монголын эдийн засгийн эргэлтийг сайжруулах ямар ажлыг хийхээр төлөвлөж байна вэ?

- -Хамгийн гол нь Монгол Улстай хамтарч бизнес эрхэлдэг, өмнө нь ажиллаж байсан хүмүүстэй ярилцаад үзэхээр бидэнд хоёр том дутагдал байна гэж харагддаг. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин тогтворгүй байгаа нь сөргөөр нөлөөлөхөд хүргэж байна. Хоёрдугаарт, Монголын бизнес эрхлэгчид хэр бэлэн байна вэ гэдэг асуудал. Тэнд тогтчихсон дүрэм, зарчим дээр өөрсдийн дүрмээрээ очоод хамтран ажиллана гэвэл хүлээж авахгүй байх магадлалтай байна. Амжилттай яваа бизнесүүд ч байна. Гэхдээ илүү их өргөн боломж байгаа юм. Жишээ нь, Монголоос АНУ руу сурагч цүнх, аяны үүргэвч зэрэг 10 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй оруулах боломжтой байдаг. Гэтэл үүнийг мэддэггүй, ийм төрлийн үйлдвэрлэл явуулдаггүй, Америкийн  энэ чиглэлийн худалдаа эрхлэгч компаниудтай харилцаа холбоо тогтоохоор хайхгүй байна гэж АНУ-ын талаас хэлж байгаа юм. Энэ боломжийг нь бусад улсууд ашиглаад, Хятадтай хийдэг худалдаа эргэлтээс нь давчихаад байхад Монгол юу ч хийхгүй байгааг шүүмжилж байсан. Нэгэнт татварыг нь тэглэсэн, эрэлтийн орчин нь байхад тус улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргах бүрэн боломж байна. Иймэрхүү боломжуудыг хайж ажиллана даа.

- АНУ-ын буцалтгүй тусламжийн 350 сая доллар манайд орж ирнэ. Энэ мөнгөөр яг аль салбарт зарцуулах вэ?

-Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд нийтдээ 350 сая долларын буцалтгүй тусламжийн асуудал яригдаж байна. Ойрын үед хийгдэх өндөр дээд хэмжээний айлчлалуудын үеэр гарын үсэг зурагдана. 

-Сүүлийн үед манай улс оёдлын салбараа дэмжиж байгаа. Оёмол бүтээгдэхүүн АНУ-д гаргах квотыг 1990-ээд оны үед гаргаж байснаа сэргээхээр ярьж байсан. Энэ тухай яригдаж байгаа юу?

-Одоо квотын хэлбэрээр яригдахгүй. Учир нь дэлхийн худалдааны байгууллагад элсэж орсон хүрээнд квотын асуудал яригдаж байсан үе. Одоо бид АНУ-тай оёмол сүлжмэл бүтээгдэхүүний импортын тарифийг буулгах асуудлыг ярьж байгаа. Ингэхийн тулд Конгрессийн гишүүдтэй нэлээн ажиллах ёстой. Учир нь хууль батлагдаж байж, эрх олгогддог. Тиймээс Конгрессийн гишүүдтэй хамтарч ажиллаж байна. Би томилогдож очсоноосоо хойш нэлээн олон гишүүдтэй уулзсан.  Хамгийн гол Конгресс дэх Америк-Монголын парламентын бүлгэмийн хамрах хүрээг өргөжүүлэх чиглэлээр голлон анхаарч байна. Тэр бүлгэм маань хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлэх юм.

-АНУ-д хөдөлмөр эрхлэх Н2B виза хөтөлбөрт Монгол Улсыг оруулсан. Энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд бидний зүгээс анхаарах зүйл юу байна вэ?

-Очсоноосоо хойш энэ асуудлаар хоёр ч удаа видео хурал хийж, үүсээд буй нөхцөл байдал, бэлтгэл ажлын талаар ярилцсан. Гэхдээ нэг зүйлийг анхааруулж хэлэхэд одоогийн байдлаар Монголын нэг ч компани АНУ-ын ажил олгогч компанитай гэрээ хийгээгүй. Дуулианаар нь бүртгэл явуулах, мөнгө төгрөг татах зэрэг хууль бус үйлдэл гарахаас болгоомжлох шаардлагатай юм. Хэрэв аль нэг компани таныг бүртгэж авах бол танд олгох I-797 зөвшөөрөл онлайнаар гарч ирж байгаа эсэхийг шалгах боломжтой. Гэхдээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх тун амаргүй байна. Хажууханд нь Мексик гэж улсаас 100-хан ам.доллароор ажиллах хүч оруулж ирж болж байхад Монголоос яагаад 2000 ам.доллар зарцуулж авч ирэх вэ гэдэг асуудал гарч байгаа юм. Гэсэн ч бид Америкийн ажил олгогчидтой зөвлөлдөн, боломж бололцоог гаргах талаар ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
williams owen
Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 2,000.00 хамгийн багадаа $ 100,000,000.00, 18 жилийн өмнөх болон түүнээ
2018/05/10 197.211.61.53
А
Энэ новшоос юу ч хүлээх хэрэггүй өөртөө намдаа л ашигтай ажилна уу гэхээс Монгол улсын эрх ашиг бол түй цаашаа л гэнэ
2018/05/05 103.212.119.52
Сонор
Отгонбаяр гэж хүн чанар нь хөсөр хаягдсан хүн юу ч хийхгүй л дээ
2018/05/04 202.179.27.24
Саран
ЭНЭ НОВШ ХОНГОРЫГ хОрдуулчихаад АРД олноо хмауутсан гэж ДОРОМЖИЛЖ бсан хүн ТОМЫУУДӨН БӨГС ДОЛООГЧ юм даа
2018/05/04 202.179.27.24
Тамара
Чиний зөвөө чам шиг муу хулгай Элчингээр очсон юм чинь Монголчууд Н2В ажлын виз авна гэдэг лөөлөө дөө
2018/05/04 202.179.25.50
Zochin
Маш муу хүнийг элчингээр томилсон доо. Эр хүний оронцор яаж монгол улс төлөөлөх юмболдоо харж л байя. Намдаа нэргүй булган аймагт бол бүүр цаашаа. Одоо томиолгоогоор өөрийн хүнээ хууль бусаар авч явх
2018/05/04 43.242.240.218
  • Recent
  • Most Read
  • Most Comment