8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарын авлигал авдаг байдал гаарлаа

2018-04-27 12:39:00

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

2012 онд Боловсролын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр урьд нь сум, дүүргийн Засаг дарга нь ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлж байсныг өөрчилж, эдгээр албан тушаалтныг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж чөлөөлөх, тэдэнтэй үр дүнгийн гэрээ байгуулахаар заасан.  Харин төсөл санаачлагч гишүүд төрийн нийгмийн чиглэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, тэдний эрэлт хэрэгцээ, шаардлагад үндэслэсэн үр дүнгийн гэрээ байгуулах, гэрээний үр дүнг боловсролын үйлчилгээг авдаг иргэдээр үнэлүүлэх, өмчийн төрөл, хэлбэрийг үл харгалзан нэг зарчмыг баримтлах үүднээс сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагын удирдлагатай үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх нь хамгийн бодитой зохицуулалт гэж үзэж байгаа аж. 

Тиймээс дээр дурдсан үндэслэл, шаардлагыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга өөрийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн удирдлагыг томилж чөлөөлдөг байхаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын зарим гишүүд сум, дүүргийн Засаг дарга сургууль, цэцэрлэгийн удирдлагыг томилж чөлөөлдөг байх нь зөв гэсэн байр суурьтай байсан бол нөгөө хэсэг нь хуулийн төслийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байв. Тухайлбал, 2012 оноос өмнө цэцэрлэг сургуулийн эрхлэгч нар 10, 20 жилээр ажлаа хийж тогтвортой ажилладаг байсан. Гэтэл 2012 оноос тэдгээр томилгоонд улстөржилт орж, нэг эрхлэгчийн ажилд 9 удаа өөр томилгоо хийсэн тохиолдол гарлаа хэмээн шүүмжилж байлаа.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тэдгээр зөрүүтэй байр суурьтай байгаа гишүүдэд хандаж, “Салбарын яам боловсролын багц хуулийг удахгүй оруулж ирнэ. Бидэнд тогтолцооны өөрчлөлт хийх шаардлага бий. Үүн дотроо мэргэжлийн боловсон хүчний асуудал их чухал. Ямар бодлого дэвшүүлэв, түүнд нь тохирох боловсон хүчин хэн байх вэ гэдгийг уялдуулж багц хуулиа боловсруулна. Иймд одоогийн ярьж байгаа томилгоотой холбоотой энэхүү хуулийг дэмжих боломжгүй. Яагаад гэвэл боловсролын салбарыг системээр нь шинэчлэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд салбарын хуулинд 19 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Иймд багц хуулийн шинэчлэлээр тогтолцооны шинэчлэлийг ярих нь зүйтэй" хэмээв.

Үүний дараа УИХ-ын гишүүн Г.Тогтохсүрэн:- “Сургууль цэцэрлэгийг улс төрийн албанаас хараат бус байх, Захирал цэцэрлэгийн эрхлэгч томилох шаардлагыг тодорхой болгоогүйгээс тохиолдлын хүн томилогдох асуудал гарч байна. Энэ шаардлага, шалгуурыг тодорхой болговол боловсролын салбар тогтвортой, үр дүнтэй ажиллана гэж үзэж байна” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:- “Төвлөрлийг сааруулах, Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, “хэвтээ” тогтолцоотой болгох гэсэн зарчим нь зөв. Харин энэ томилгоог боловсролын шинэчлэлийн хүрээнд харах нь зүйтэй. Хүн сонгож биш, хөтөлбөр сонгодог болъё. Тэгвэл та бидний яриад байгаа боловсролын байгууллагын удирдлага, боловсролын менежерүүд улс төрөөс ангид байх боломжтой. Сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч нарыг цэгцлээчээ. Авлигал авдаг, хүнээс үг сонсдогүй, багш нараас мөн авч ажилд оруулдаг, хөдөөд бол мал нэхдэг болсон байна ” гэсэн юм.

Хууль санаачлагч Х.Нямбаатар:- “Цэцэрлэгт арван жил тогтвортой ажилласан бол цэцэрлэгийн эрхлэгч болдог сургуульдаа олон жил үр бүтээлтэй ажилласан бол захирлаар сонгогдож болдог байх 2013 он хүртэл дороосоо дэвшдэг, хамт олныхоо саналаа сонгогддог байх “мэрит зарчим” алдагдлаа. Хамт олны саналыг авдаг байх саналыг хүлээж авч байна. Гол будилдаг асуудал нь томилогдож ирсэн захирал, эрхлэгчийг хамт олон нь зөвшөөрдөггүй. Тиймээс энэ саналыг ажлын хэсэг судалж ажиллах нь зүйтэй” гэснийг олон гишүүн дэмжиж байв.  

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: -" Боловсролын тухай хууль эрх мэдэл, албан тушаалын төвлөрлийг сааруулж байгаа нэг оролдлого учир дэмжиж байгаа. Ер нь эрх мэдэл, төсөв, улстөрийн төвлөрөл замбараагаа алдаад олон жил болж байна. Энэ хууль үүнийг нь задлах гэсэн нэг оролдлого гэж харж байна. Засгийн газрын нэг сул тал нь бүгдийг төвлөрүүлэх гэж оролддог. Олон салбарт байгаа энэ төвлөрлийг болих хэрэгтэй. Үүнээс болж орон нутгийн хөгжил удааширч байгаа нь үнэн. Тиймээс орон нутагт нь эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй байгаа юм. Багш нарыг удирдах хүнийг дээрээс нь улстөрийн томилгоог хийснээр орон нутагт сургуулийн цэвэрлэгчийг хүртэл улстөржиж ажлаас нь халдаг болсон. Учир нь "миний хүн байх ёстой" гэдэг үүднээс хандаж байгаа хэрэг. Уг нь орон нутгийн багш нар гэдэг бол тухайн орон нутгийн хөдөлгөгч хүч буюу хамгийн том боловсролтой сэхээтэн хүмүүс байдаг. Тэднийг орон нутгийн хөгжилд ашиглахаасаа илүү бид улстөрд ашиглаж байна. Энэ байдлыг л болиулах нэг оролдлого учир Боловсролын хуулийг дэмжиж байгаа юм" гэлээ. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:- Сумдууд өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй. Суманд үйлчилгээ үзүүлдэг эрүүл, мэнд боловсролын өмч хөрөнгө нь аймагтаа харъяалагддаг. Тэнд ажилладаг захирал, боловсон хүчинг нь аймгийн Засаг дарга томилдог, төсөв нь салбарын сайд нарынхаа багцад байдаг, тамгын газрын ажилтнууд нь босоо тогтолцоотой байдаг. Ийм эрх мэдэлтэй Засаг дарга сумаа яаж хөгжүүлэх вэ, нутгийн өөрөө удирдах ёс хэрхэн яаж, төлөвшиж хөгжих вэ гэдэг асуудал яригдана. Тиймээс ядаж сургуулийн захирал, багш ажилчдаа сумын удирдлага өөрөө шийддэх болох эрх мэдэлтэй байх ёстой гэж бодож байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад олонх хуулийн төслийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
60terbym
Odoo l medej b uu
2018/04/28 202.179.25.207
зочин
Цогзолмаа зөвхөн боловсролын тогтолцоог өөрчилөөд тэгээд тулга тойрсон юм ярих юм.энэ улсын чини тогтолцоон тэр чигээрээ буруу гэдгийг мэдэх үү.авгай.ийм хүн яамны сайд хийнэ гэдэг чини юу гэсэн үг үү
2018/04/28 66.181.190.32
иргэн
Нийслэлйн боловсролын газрын хэн нэгэн эрх мэдэлтэнд 5 саяаа өггч эрхлэгч болсон хүмүүс шархаа нөхөлгүй яахав огзолмаа сайдааХаръяа газар агентлагаа цэгцэл
2018/04/27 64.119.17.173
Zochin
Surguuli tsetserlegiin 200.300 myanga yahwe offshorchido diilehgvi baij
2018/04/27 202.179.31.99
Ард
Цэцэрлэг сургууль олдохгүй г далимдуулж эрхлэгчид багш нар маш их хахууль авдаг нь нууц биш болсон. ,1 хүүхдээс 200, 300000 аваад бвал хэд болох бол арай дэндүү шуналтай амьтад дээрээс нь цалингаа ав
2018/04/27 64.119.24.212
Ynen
SXD-iin tsetserlegiin erxlegchidiin avilga avch,xyyxediin xoolnii mongonoos xulgailj,bayjih ni xerees xeterlee,
2018/04/27 27.123.212.132
zochin
baga ch gesen etseg ehchuudees mongo avah ni buruu shuu dee ; ulsiin tsetserleg surguuli yalanguya ih deed surguuliud une tolborgui bolmoor baina shuu dee
2018/04/27 103.212.116.63
Иргэн
Чам шиг тэрбум тэрбумаар нь авч байна уу.
2018/04/27 202.70.34.70
  • Recent
  • Most Read
  • Most Comment