8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Батзандан: Яагаад жирийн иргэдэд газар олддоггүй хэрнээ том компаниудад газар олдоод байдаг юм бэ

2018-04-20 14:16:00

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас санаачилсан “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.
 
Хуулийн төсөлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгах тусгасан юм. Газар өмчлүүлэх тухай хуулийг 2002 онд баталж байсан. Өнгөрсөн хугацаанд хуулинд 7 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд үүний гуравт нь гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх хугацааг тус бүр 5 жилээр сунгасан байна. Хууль хэрэгжиж, газар өмчлүүлэх ажил эхлэхэд иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өрх дундаа хамтран өмчилж байсан бол 2008 онд газрыг иргэн бүрт өмчлүүлэх, мөн өмнөх 5 жилийн хугацаанд иргэний дундаа хамтран өмчилсөн газрыг гэр бүлийн нэг гишүүнд өмчлүүлж, бусад гишүүдэд шинээр газар өмчлөх эрх үүсэхээр нэмэлт өөрчлөлт оруулсан юм.
 
Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 18.3 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар үнэгүй өмчилж авчээ. Хэлэлцүүлгийн шатанд зарим гишүүн хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэний зэрэгцээ хугацаа заалгүй хуулиа батлах хэрэгтэй гэсэн бол төслийг огт дэмжихгүй гишүүн ч байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Газар өмчлөлийн хугацааг сунгахаас гадна эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй. Аж ахуй нэгжүүдийн газар эзэмших хугацаа 15 жил. Гэтэл гэрчилгээг нь 5 жилээр бичиж байна. Энэ бол авлига цэцэглэх үндэс болж байна. Арван таван жилээр бичих гэрчилгээг таван жилээр сунгах хэрэг байна уу. Мөн байшинг нь нэг, газрыг нь  бас өөр нэг бүртгэлд бүртгэдэг. Өнөөдөр бид технологийн ямар цаг үед амьдарч байгаа билээ. Энэ мэт засч сайжруулах асуудал байна” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Газрыг иргэддээ өмчилдөг болоод 10 гаруй жил болоход 20 хүрэхгүй хувь нь газраа өмчилж авчээ. Энэ бол харамсалтай тоо. Яагаад Газрын бирж байгуулахгүй байна вэ. Жирийн иргэдэд газар олддоггүй хэрнээ том компаниудад газар олдоод байдаг юм бэ. Иргэд газраа чөлөөтэй эдийн засгийн эргэлтэд оруулдаг болох хэрэгтэй. АН ийм хуулийн төслийг боловсруулж байсан ч МАН дэмжээгүй. Бүх хүнд газрын эрхийг өг. Эргэлтэд ордог газрын тоогоо нэмэгдүүл” гэлээ.

Ажлын хэсгийнхний өгч буй мэдээллээр бол, “Газрын үнэлгээ 1997 оныхоороо байгаа. Иймд үнэлгээг шинэчилж, Засгийн газарт оруулахад "Иргэдээр хэлэлцүүл" гэсэн чиглэл өгсөн тул хэлэлцүүлэг үргэлжилж байна. Өмнө нь газрыг 4 бүсэд авч үздэг байсан. Одоо бүсчлэлийг газрын үндсэн шинж чанар, зориулалтаас хамаарч  31 бүсэд хуваасан” гэсэн тайлбарыг хийж байлаа.

Мөн үеэр гишүүдээс Улаанбаатар хотод газар олдохгүй байгаа асуудлыг шийдэх хэрэгтэй. Өмчлөлийн ажил зөвхөн Улаанбаатарт өндөр, аймгуудад дундаж, сумдад огт байхгүй байна. Иймд хуулийн төслийг Засгийн газар өргөн хүрээнд оруулж ирэх байсан юм хэмээн шүүмжиллээ. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Дүүргийн газрын албадыг дамжиж явдаг газар зохион байгууллагчдыг шалгах хэрэгтэй. Ямар шалтгаанаар тодоруулах хэрэгтэй
2018/04/27 202.70.41.102
Зочин
Дүүргийн газрийн албаны газар зохион байгуулагч нар чинь дураараа дүүрэг, дүүргийн газрын алба дамжаад газрын наймайг хийгээд яваад байдаг юм биш үү. нөгөө дүүргийн газрийн алба нь ч хүслээр нь хүлээн
2018/04/27 202.70.41.102
Иргэн
Монголд дарга нар нар,намууд бух газрыг албан тушаалаа ашиглаж аваад ард тумэн нь алхах замгуй,хуухдийн тоглоомын газаргуй,цэцэрлэггуй,машинаа тавих газаргуй,нар харах ч эрхгуй болсон.
2018/04/26 112.72.14.94
S.ERDENE
CHI ODO ZOV SEDVE OLLO MI OVOGTNIG BUGDIG SHALGUL TSAGAN DER HARAR ZURSAN GARIN MAUTAR N BAIGA
2018/04/20 64.119.27.243
ок
сэтгэл гаргасанд баярлалаа,гэхдээ чи л мэдэхгүй байв гэж,он цаг улирах дараагийн сонгууль дөхөж байгаа нь мэдрэгдэж байна оо
2018/04/20 202.179.27.44