Тэтгэвэрт гарах нас жил бүр хагас жилээр буюу зургаан сараар нэмэх хуулийн төслийг УИХ-аас баталсан. Тэтгэврийн насыг нэмэх харгис явдал. Насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлж төлж эцэст тэтгэвэр сууж эрхээ эдэлж чадахгүй нөгөө ертөнцөд очих нь гэж энгийн иргэдээс өгсүүлээд төрийн түшээд гэхчлэн хэн бүхэн ярьж, хэлсэн ч эрх баригчид чуулганы босгыг алхуулж батлуулаад авсан. Одоо бүүр УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын амнаас давлиун үгс торолгүй гарч байх юм даа.
Эрхэм сайд:-“Эрэгтэй хүний дундаж наслалт 67 гэж ярьдаг ч 76 насалж байгаа. Ийм байтал яагаад дундаж нас 65, 67 той гардаг вэ гэхээр эхний эндэгдэл, нас баралтыг тооцдог учраас багаар гарч байгаа юм.
Н.Номтойбаяр сайдад монгол эрэгтэй хүн бүр 76 нас хүрч байгааг хэн судлаад тогтоосон юм бэ. Агаараас бууж амьдралд ойр байгаач ээ гэж эгдүү хүрч хэлмээр санагдчихлаа.
Ер нь тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг багасгая гэвэл эрэгтэй хүн нь 19.4 хувийн эмэгтэй хүн 26 хувийн шимтгэл төлж байж, ачааллыг бууруулах шаардлага гарч байгаа” гэж ярьжээ. Энэ хоёрхон өгүүлбэр үг боловч үнэхээр харгис, энэ эрх баригчид хүйтэн сэтгэлтэй хүмүүс юм даа. Н.Номтойбаяр сайдад монгол эрэгтэй хүн бүр 76 нас хүрч байгааг хэн судлаад тогтоосон юм бэ. Агаараас бууж амьдралд ойр байгаач ээ гэж эгдүү хүрч хэлмээр санагдчихлаа.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад зориулж албан ёсны баримт хэлчихье. Монголчуудын амьдрал аз жаргалгүйд тооцогддог. Учир нь дэлхийн 140 орны аз жаргалын индексийг тооцоолж, эрэмбэлсэн бөгөөд Монгол Улс 14.3 гэсэн үнэлгээгээр 136 дугаарт эрэмлэгддэг. Энэ индекс нь улс үндэстнүүдийн урт, аз жаргалтай, тогтвортой амьдралд хүрэх үйл явц ямар байгааг тодорхойлдог.
Монголын хүн амын дундаж наслалт 1.9 жилээр нэмэгдэж, 2015 онд 69.9 жил өссөн. Гэхдээ Монгол Улсын хүн амын дундаж наслалт дэлхийн 140 улсаас 95-т жагсаж байна.
Монгол Улсын сайн сайхан байдлын үнэлэмж 4.9 байгаа нь Зүүн Өмнөд Азийн өндөр хөгжилтэй улс орнууд болох Япон болон БНСУ-ынхаас 1.1 нэгжээр доогуур байна. Харин БНХАУ-тай ойролцоо түвшинд байна. Монгол Улсын сайн сайхан байдал нэг хүнд ногдох ДНБ нь хамгийн бага улс орнуудынхаас дээгүүр боловч Мозамбикоос доогуур. Монголын хүн амын дундаж наслалт 1.9 жилээр нэмэгдэж, 2015 онд 69.9 жил өссөн. Гэхдээ Монгол Улсын хүн амын дундаж наслалт дэлхийн 140 улсаас 95-т жагсаж байна. Мөн дэлхийн дунджаас 2.3 жилээр доогуур үзүүлэлттэй гэсэн мэдээллийг Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос албан ёсоор гаргасан байна.
Гэхдээ 2016 онд Үндэсний статистикийн хорооноос эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 наснаас хойших дундаж тэтгэвэр авалтын хугацааг тооцож гаргасан. Эрэгтэй нь 16 жил, эмэгтэй нь 24 жил тэтгэвэр авч байна. Нэг газраас ийм л зөрүүтэй мэдээлэлтэй. Аз жаргалын индекс гэгчээр монгол хүний дундаж наслалт 69.9. харин 60 наснаас хойш эрэгтэй нь 16 жил, эмэгтэй нь 24 жилийн хугацаанд тэтгэвэр авч байна гэх. Хүмүүсээ эргэн тойрон дахь амьдралаасаа 76 нас хүрсэн ахмад настан хэр олон байгааг нэг анзаараарай.Хувь хүмүүсийн ажиллах сонголтыг эдийн засгийн аргаар өдөөж өгнө гэсэн. Энэ ер нь хэр оновчтой юм бол доо.
Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Монголын ахмадын холбоотой хамтраад судалгаа хийж , ахмадуудын 67.5 хувь нь ажил хөдөлмөрөө эрхлэх сонирхолтой байна гэсэн. Энэ бүхнийг дүгнэхэд монгол хүн аргагүй л урт насалдаг болж, нас өндөр гартлаа ажиллах сонирхолтой юм байна. Эрхэм сайдын хэлсэнчлэн ахмадуудыг ажиллах сонирхлыг эдийн засгийн аргаар өдөөх асуудлуудаа хурдавчил эрх баригчид аа. П.Од