МҮХАҮТ, МҮЭ, Ажил олгогч эздийн холбоо ажил хаялт зарлахад тун ойртсон гэдгийг мэдэгдсэн. УИХ-ын даргад МҮХАҮТ-аас дараах санал, шаардлагуудыг хүргүүлсэн. Тодруулбал, Төсвийн зардлыг 2017 оны батлагдсан төсвөөс огт нэмэгдүүлэхгүй байх. Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тодотголоор нийт зарлага ба цэвэр зээлийг батлагдсан түвшнээс 220.7 тэрбум төгрөгөөр нэмсэн байна.
Төрийн захиргааны албан хаагчдийн тоог 20 хувь, үйлчилгээний албан хаагчдийн тоог 10 хувиар тус тус бууруулах. 2012 оноос хойш төрийн албан хаагчдийн тоо ойролцоогоор 15 хувь буюу 24 мянгаар өссөн байна. Мөн төрийн албан хаагчдийн шаардлагагүй зардал, нэг удаагийн буцалтгүй тусламж, тэтгэмжийг зогсоох.
Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх. Эдийн засаг хямралтай, аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого буурсан хүнд нөхцөл байдалд НДШ-ийг нэмэгдүүлэх нь ажлын байр буурах, улмаар ядуурал ихсэх нөхцөл болно.
Аж ахуйн нэгжийн орлогын татвар сар бүрийн 15-нд орно. 600 тэрбум төгрөг улсын төсөвт орохгүй нь. Төрийн үйлчилгээ ч тасалдах нь.
Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байх;
Тодорхой салбарт дэмжлэг үзүүлэх, зарим барааны үнэ тогтворжуулах нэрийн дор зах зээлийн зарчмаар тэгш, шударга өрсөлдөх боломжийг хааж буй татварын хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг үзүүлэхгүй байх.
Онцгой албан татварыг нэмэгдүүлэхгүй байх.
Төсвөөс татаас авдаг, алдагдал өндөртэй төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, татан буулгах асуудлыг яаралтай шийдвэрлэх;
Тэтгэврийн насыг үе шаттай нэмэх асуудалд тооцоо, судалгаатай хандан шийдвэр гаргах. Энд баталгаатай ажлын байртай төрийн 183 мянга гаруй албан хаагчдийн тэтгэврийн насыг нэмэх асуудлыг төр өөрөө мэдэж зохицуулах боломжтой ч чөлөөт зах зээлд ажиллаж байгаа нэг сая гаруй иргэд баталгаагүй, тогтворгүй ажлын байранд ажилладаг гэдгийг онцгойлон анхаарах шаардлагатай. Мөн монгол хүний насжилт, салбарын онцлог, ажлын байрны нөхцөл, тогтвортой байдал зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үзэх хэрэгтэй хэмээн шаардсан байгаа. Тэгвэл өнөөдөр ямар нэгэн хариу өгсөнгүй.
Эдийн засгийн өсөлтийг богино хугацаанд түргэсгэх томоохон төслүүдийг хөдөлгөх гэх мэт гарц шийдлүүдийг хайгаасай.
Төсвийн тодотгол энэ хэвээр батлагдаж, аж ахуйн нэгжүүд татвар төлөлтөө зогсоовол эдийн засаг нэлээд хүндрэл үүсэх тодорхой. Аж ахуйн нэгжийн орлогын татвар сар бүрийн 15-нд орно. 600 тэрбум төгрөг улсын төсөвт орохгүй нь. Төрийн үйлчилгээ ч тасалдах нь.
Өнөөдөр эдийн засгийн суурь үзүүлэлтүүд арай эерэг хандлагатай гарч байгаа. ОУВС-тай хамтрахаар боллоо гэснээр олон улсын төвшинд манай улсын нэр хүнд өсч байна. Эрдэс бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа учраас экспортын орлого нэмэгдлээ. Ийм эерэг нөхцөлийг зөв ашиглаасай. Эдийн засгийн өсөлтийг богино хугацаанд түргэсгэх томоохон төслүүдийг хөдөлгөх гэх мэт гарц шийдлүүдийг хайгаасай.
Хэлэлцүүлгийн явцад төсвийн тодотголын төсөл Засгийн газраас анх өргөн барьсанаасаа нэлээдгүй өөрчлөлтэйгөөр батлагдах “үнэр ханхийх” хандлага ажиглагдсан. УИХ-ын гишүүд төсвийн тодотгол дахь аж ахуйн нэгж, иргэдэд чиглэсэн татвар нэмэх асуудалд шүүмжлэлтэй басхүү болгоомжтой хандаж харагдсан. Энэ мэтчлэн нааштайгаар шийдэгдээсэй дээ.
Өнөөдөр Чуулганы хуралдаанаар улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд. Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг явагдана.
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг явагдана.