8o
Улаанбаатар хот
mobile menu

Foreign Policy: Монгол улс хурдан хугацаанд их хэмжээний бондын төлбөрөөс гарах боломжгүй

Сэтгүүлч Б.Анхтуяа
2017-02-15 09:00:00

Монголын засгийн газар 580 сая ам долларын бондын өрөө төлж чадахгүйд тулж ард иргэд өөрсдийн үнэт эдлэл, бэлэн мөнгө, адуу мал зэргээ төрдөө хандивлаж байгаа талаар олон улсын болон дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагууд онцолон бичсэн билээ. Тэгвэл энэ удаа манай сайт "FOREIGN POLICY" вебсайтад нийтэлсэн мэдээллийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. 

Монголын засгийн газар ирэх гуравдугаар сард 580 сая ам долларын бондын өрийн төлбөрийг гүйцээж төлөх хүндхэн даалгавартай нүүр тулаад байна. МУ-ын засгийн газар БНХАУ, ОУВС-аас эдийн засгийн хүнд хямралтай үед авдагяаралтай тусламжийг хүссэн ч товлосон хугацаандаа шинжээч, төлөөлөгчид ирээгүй ба эцсийн шийдвэр гараагүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. 

Ройтерс агентлагийн мэдээлж буйгаар МУ-ын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Манай засгийн газар хүнд үетэй нүүр тулсан ч ард иргэдээсээ өөрийн үнэ бүхий эд зүйлсээ хандивлаж, өгөхийг хүссэн тохиолдол байхгүй. Мөн манай засгийн газарт тусламж хүсэх талаар яриагүй. Тэрээр өөрийн засгийн газрыг  эрүүл мэнд, боловсрол, агаарын бохирдолыг бууруулах, дэд бүтцийг сайжруулахад шуурхай ажил хийхээр зориж байна гэжээ. 

Монгол улсад гадны хөрөнгө оруулалт тасарч, ДНБ-ний өсөлт хоёр оронтой тооноос нэг оронтой тоо хүртлээ бууж, хасах үзүүлэлттэй байгаа билээ. Энэ нь МУ-ын эдийн засаг стратегийн хувьд уул уурхайн салбараас шууд хамааралтай. Учир нь тус салбарын хөрөнгө оруулалт татрахад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, БНХАУ, ОХУ-аас бараа бүтээгдэхүүн их хэмжээгээр оруулж дотоодын эрэлтийг хангадагтай шууд холбоотой аж.  Нэг ёсондоо дотооддоо үйлдвэрлэгч орон биш тул дотооддоо эргэх санхүүгийн урсгалаа гадагшаа гаргадагтай шууд хамааралтай. 

"Төв Азийн банк"-ны шинжээч Кате Путиф “Foreign Policy” вебсайтад мэдээлэхдээ “Уул уурхайн өсөлт дангаараа тогтвортой хөгжлийн стратеги болж чадахгүй. Мөн хоёр хөрш орны санхүүгийн хүндхэн нөхцөл байдал буфер улсад нөлөөлж “чанга” байгаа. Азийн хөгжлийн банкны судалгааны дагуу Монгол улс 2017 онд бүх чадлаараа хичээвэл эдийн засагтаа 1.4 хувийн өсөлтийг гаргаж чадна. Гэхдээ Монгол улс хурдан хугацаанд их хэмжээний бондын төлбөрөөс  гарах боломжгүй. ” гэжээ.  

ОУВС гэж юу вэ, хэрхэн тусламж дэмжлэг авах вэ? 

Олон улсын валютын сан буюу ОУВС (IMF) нь тогтвортой эдийн засгийн хөгжлийг дэмжих, хямралд өртсөн том ,жижиг болон дунд орлоготой орнуудад зориулан зээл гаргадаг сан юм. Тус сангаас гаргасан зээлийг ОУВС-ийн нэгтгэсэн дүгнэлтээр зээл хүсэгч орны хэрэгцээ ба шаардлага дээр тулгуурлан олгодог.  ОУВС нь Дэлхийн банк болон бусад ижил төрлийн байгууллагатай огт ижилгүй бөгөөд нэг төрлийн санхүүгийн тусламж, дэмжлэг өгөх агентлаг юм. ОУВС-ийн албан бус судалгаагаар 5 улс тутмын 4 нь ОУВС-аас тусламж, дэмжлэг авсан гэсэн баримт бий.

ОУВС байгуулагдсан даруйдаа аж үйлдвэржсэн газруудад зээл олгодог байсан бол 1980-аас эхлэн нийт капитал буюу ажиллах хүчинд харьцуулан олгох журмыг боловсруулжээ. Мөн энэ үеэс бага болон дунд орлоготой орны эдийн засгийн зах зээлд туслан зээл олгож эхэлсэн түүхтэй. 2008 онд газрын тосны үнэ нэмэгдэж, санхүү болон дэлхийн эдийн засгийн харилцаанд ноцтой хохирол учруулж байсан бөгөөд энэ үед дэлхийн 50 гаруй оронд 325 тэрбум ам долларын тусламж үзүүлж байжээ.

Харин 2009 оны гуравдугаар сард ОУВС нийт өөрийн гишүүн орнууддаа зориулан зээлийн уян хатан шинэ нөхцөлийг боловсруулж, бага орлоготой орнуудад зориулсан нөхцөлийг гаргасан түүхтэй.

  • Аливаа улс орны салбар зарим нэгжүүдэд нүүрэлсэн их хэмжээний төлөгдөөгүй өр, депаултдаа тулсан тохиолдолд, санхүүгийн харилцаа муудсан хэсгүүдэд хүрч үйлчлэхэд зориулагдсан
  • ОУВС-аас зээл авсан тохиолдолд бусад зээл тусламжинд хариу үйлдэл үзүүлэх, хүсэхгүй байх хатуу нөхцөлтэй.
  • ОУВС-ийн тусламж нь эдийн засгийн хямралаас ангижрах, урдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй аж. Тухайлбал дотоодын болон гадаадын банкны дампуурал, эдийн засгийн үйл ажиллагаа буурсан үзүүлэлттэй, хөрөнгө оруулалт зогсонги болсон тохиолдол, ханшийн тогтворгүй байдал зэрэг асуудал тулгамдсан үед тусламж өгнө.

ОУВС-ийн шинжээчид тухайн орны нөхцөл байдлаас шалтгаалан тохирох зээлийн журамыг боловсруулж, 3 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөрийг батлан гаргадаг бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт журам боловсруулдаг.  

Бага, дунд орлоготой улс орнуудад зориулан уян хатан зээлийн нөхцөлийг хэрэгцээ, шаардлага дээр тулгуурлан олгодог. 2014 онд нийт бага дунд орлогтой улсуудад17 тэрбум ам доллар хүртэлх зээлийн тусламжийг олгохоор шийдэж, энэ тоог 2.7 тэрбум ам доллараар нэмэгдүүлсэн. Тэгвэл бага дунд орлогтой Манай орны хувьд үндсэн гурван “Стенд Бай” хөтөлбөр хэрэгжүүлж, явуулах боломжтой аж. Үүнд нэмэгдүүлсэн өртөгтэй, түргэвчилсэн  болон  жирийн нөхцөлтэй хөтөбөр гэсэн гурван үндсэн нөхцөлтэй.

Тухайлбал нэмэгдүүлсэн өртөгтэй зээлийн нөхцөл нь ядуурлыг бууруулахад чиглэсэн бөгөөд төлбөрийн чадавхгүй орнуудад зориулан гаргадаг “стенд бай” хөтөлбөр юм. Харин түргэвчилсэн зээлийн нөхцөл нь төлбөрийн тогтворгүй нөхцөл байдлаас үүдэж,түргэвчилсэн нөхцөл бүрдүүлэн яаралтай зээл авах шаардлагатай орнуудад зориулсан. Жирийн нөхцөлтэй Стенд Бай хөтөлбөр нь богино хугацааны бага хэмжээтэй зээлийг авахаар хүссэн орнуудад зориулан гаргадаг аж. 

Эх сурвалж: IMF, Foreign policy 

chuhal.mn 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
godil tolgoit
mongolchuud oorsdoo eh ornoo udirdaj chadsangui barag 300 gaad jil boljee manjuud orosuud daraa ni oorsdoo udirdah gej 27 jil oroldloo yu ch bolsongui odoo zovhon hyatadaar udirduulj tednii erh medeld
2017/02/15 212.51.198.193