8o
Улаанбаатар хот
mobile menu

Францын барууны нам сонгуулийн өмнөх санал асуулгыг тэргүүлж явна

2024-06-20 13:13:52

Марин Ле Пен тэргүүтэй Францын барууны нам парламентын сонгуулийн өмнөх урьдчилсан санал асуулгыг тэргүүлж байна. Олон нийтийн санаа бодлыг тандах хүрээлэнгийн судалгааны дүнд үндэслэн РИА Новости энэ тухай мэдээлэв. "Үндэсний фронт" намд сонгогчдын 35 хувь нь санал өгөх бодолтой байгаа бол өнөөгийн Ерөнхийлөгч Э.Макроны нам дөнгөж 19 хувийн дэмжлэгтэй байгаа юм. дна.

Үүнээс өмнө Үндэсний фронтын тэргүүн Марин Ле Пен хэрвээ нам нь парламентын сонгуульд ялалт байгуулвал Ерөнхийлөгч Макроныг огцруулах санал гаргахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Европарламетьын сонгуульд Э.Макроны “Сэргэн мандалт” намын хангалттай санал авч чадаагүй тул Францын Ерөнхийлөгч Үндэсний ассамблей буюу парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль товлосон юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Oleg
How To Recover Frozen Crypto Wallet With Lost Recovery Masters The Lost Recovery Master is a team of experienced Crypto Experts. It has the capacity to assist in unfreezing blockchain funds, stolen
2025/11/24 192.252.220.55