8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хүрэлбаатар: Эцсийн шийдвэр шүүх дээр гарна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байгаа

2017-02-14 15:03:21

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос өнөөдөр /2017.02.14/ 2016 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хуралд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Байнгын хорооны ахлах зөвлөх Д.Отгонбаатар нар оролцов.

Тус байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, өнгөрсөн хугацаанд Төсвийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд 22 удаа хуралдаж, бие даасан хоёр, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 33, Улсын Их Хурлын тогтоол долоог тус тус хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ.

Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголыг хийхдээ төсвийн сахилга батыг хангуулах, хариуцлагыг сайжруулах, төсвийн тоо бүхэн үнэн зөв, бодитой байлгахын төлөө ажилласан. Харин Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийг батлахдаа төсвийн нэгдмэл байдлыг хангаж, төсвийн сахилга, хариуцлагыг сулруулах нөхцөлд хатуу арга хэмжээ авах, төсвийн зарлагыг бодитой тооцох зарчмыг баталсан. Мөн 2017 оны төсвийн тухай хуулийг батлахдаа төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарчмыг баримталсан. Улсын төсвийг эрүүлжүүлэх, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэхэд санал, санаачлагатай ажилласан гэж байв.

Тэрбээр, Төсвийн байнгын хорооноос төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг, санхүүгийн байдлыг хянан шалгах, дүгнэлт гаргасан. Төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд 187.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 11.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байлаа. Иймд төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн өр авлага, алдагдлыг бууруулах удирдлага менежментийг сайжруулах, төрийн өмчийн ашиглалтын үр өгөөжийг дээшлүүлэхээр УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан баталж, үүрэг чиглэл өгсөн гэдгийг онцлов.

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд импортоор оруулж ирж байгаа жижиг, дунд үйлдвэрийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2018 он хүртэл гаалийн албан татвараас үргэлжлүүлэн чөлөөлөх шийдвэр гаргаж, жижиг, дунд үйлдвэрлэгчид үйлдвэрээ өргөжүүлэх боломжийг олгосон гэж Байнгын хорооны дарга мэдээллээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Монгол Улсын төсвийн тухай хуулийг батлахдаа өмнө нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг УИХ-аас нэмэгдүүлж, төсвийн алдагдлыг ихэсгэдэг байсан. Энэ удаа бид төсвийн тоо бүхнийг бодит байлгахын төлөө ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслөөс 600 тэрбум төгрөгийг танаж, баталсан гэдгийг онцлов. Мөн “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг батлуулж, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй газар тариалан, мал аж ахуй, түүнд холбогдох туслах, хүнс, нэхмэл, хувцасны үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл явуулж байгаа жижиг, дунд, бизнес эрхлэгчдийн орлогын албан татварыг 90 хувь чөлөөлж, 1.0 хувийн татвар ногдуулахаар болсон гэдгийг онцлов.

Төсвийн байнгын хорооноос намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангийн талаархи мэдээлэл өгсний дараа Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдийн ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх тогтоол баталсан. Тогтоолын хэрэгжилт ямар явцтай байгаа вэ?

-Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжийн  ашигтай ажиллагааны талаар Төсвийн байнгын хороо тогтоол гаргасан. Үүнийг улирал тутам хянаж, үр дүнг нь Төсвийн байнгын хороон дээр танилцуулах чиглэл .  Ер нь манай байнгын хорооноос хэд хэдэн зарчим барьж байгаа. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжээс гадна  үндэсний аудитаас хийсэн ажлын талаар холбогдох тогтоол гаргаж байхаар тохиролцсон. Үндэсний аудитаас Монгол банк болон хэд хэдэн аж ахуй нэгжүүдэд шалгалт хийнэ. Өнгөрсөн хугацаанд өрийн мэдээллийг ил тод болгосон. Одоо ямар байгаар мэдээлэх хэрэгтэй. Өр ямар зарчим дээр нэмэгдэж, өр үүсэхэд төсөвт ямар нөлөө үзүүлсэн талаар Аудитын дүгнэлтийг хэлэлцэж байх юм. Үүнээс гадна Төсвийн байнгын хорооноос  гарсан тогтоол бүрийг улирал тутам хэлэлцэж байх юм.

-ОУВС-тай хийх хэлэлцээ ямар явцтай байна вэ?

-Засгийн газар, ОУВС-гийн хооронд хийж байгаа хэлэлцээр энэ долоо хоногт дуусгавар болно. Нарийвчилсан мэдээллийг Засгийн газар өгөх юм.

-Томоохон төслүүдээ хөдөлгөхөөөр ярьж байсан.  Төслүүдийг хөдөлгөснөөр улсын төсөвт  хэдий хэмжээний орлого бүрдүүлэхээр тооцсон бэ?

-2017 оны улсын төсвийг хэлэлцэж байх үед Монгол Улсын эдийн засгийг 3.5 хувиар өснө гэж тооцон оруулж ирсэн.  “Тавантолгой” төсөл явагдаж, төмөр зам баригдаж, Гачууртын ордыг хөдөлгөж, “Оюутолгой”-г өргөжүүлэн үргэлжлүүлж, эрчим хүчний хийгдэх хөрөнгө оруулалт явагдсанаар  дээрх 3.5 хувийн өсөлт бүрдэнэ. Хэрвээ энэ бүх төсөл хэрэгжихгүй бол өсөлт гарахгүй, орлого нэмэгдэхгүй.

-Хөгжлийн банкны тухай хуулийг хэлэлцэж байхад ОУВС-гаас өгсөн чиглэлийг тусгах ёстой гэж байсан. Энэ хуульд ОУВС-гаас өгсөн чиглэл хэр  туссан бэ?

-Хөгжлийн банкны хуулинд миний барьж байгаа байр суурь маш тодорхой байсан. Гурван долоо хоногийн өмнөөс Хөгжлийн банкны асуудлаар ОУВС болон олон улсын өндөр түвшний экспиртүүдийн саналыг хуульд тусгах ёстой  гэсэн зарчмыг хатуу баримталж ирсэн. Яагаад гэвэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид нэлээд гашуун туршлага хуримтлуулсан. Тэгсэн мөртлөө Хөгжлийн банкны хуулийг хуучин хэлбэрээр нь зүтгүүлээд байсан. Би Хөгжлийн банкны хуулийг олон улсын санхүүгийн зах зээл дээр ажиллаж чаддаг, Засгийн газрын баталгаагүйгээр өөрсдөө мөнгөө босгодог, үйл ажиллагаа нь ил тод, төрийн оролцоогүйгээр бие даасан шийдвэр гаргадаг, олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай нягт ажиллаж чаддаг байгаасай гэж байр сууриа илэрхийлсэн. Миний барьж байсан зарчмаар хууль батлагдсан. Өөрөөр хэлбэл, ОУВС-гийн төлөөлөлтэй би өөрөө уулзаж, 13 санал авсан. Энэ саналуудыг хуульд тусгасан. Өмнө нь ОУВС-гийн саналыг анхнаас нь хуулийн төсөлд оруулсан бол асуудал үүсэхгүй байсан. Гэхдээ би ОУВС-гийн саналыг тусгаж, Хөгжлийн банкийг олон улсын санхүүгийн зах зээл дээр бие дааж ажиллах бололцоог бүрдүүлсэн хууль батлуулахад хувь нэмрээ оруулсандаа баярлаж байгаа.  Хувь нэмрээ оруулж чадсан.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг төр буцааж авахад та эсрэг байр суурьтай байсан ?

-“Эрдэнэт”-ийн тухайд  хариуцлага тооцох ёстой улстөрчид нь хаана байна. Тухайн үеийн  Засгийн газар “үгүй” гэж хэлсэн бол өнөөдөр ийм байдалд орохгүй байсан.  Нэгдүгээрт,  Байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлтэд асуудал хариуцаж байсан сайд нарт хариуцлага тооцох тухай ширхэг ч өгүүлбэр байхгүй байсан. Ийм байр сууринаас би эсрэг байр суурьтай байсан юм.

Хоёрдугаарт, өнөөдөр бид сарын дараа 580 сая ам.доллар төлнө. Монгол Улс өрийн дарамт ДНБ-нд эзлэх хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээр байрт ороод явж байна. Ийм нөхцөлд дахиад  ихээхэн хэмжээний ам.доллар төлөх шийдвэр гаргаж байгаа нь цаг үеэ олсон шийдвэр биш. 

Гуравдугаарт, “Эрдэнэт”-ийн асуудлаар сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй гэдэг байр суурийг би удаа дараа хэлсэн. 2009 оны долдугаар сарын 7-ны Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны шийдвэрээр ураны лицензүүдийг эмхэлж, цэгцэлсэн асуудлыг тухайн үеийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтын дүнг үндэслэн гаргасан. Энэ асуудал 6 жил Арбитрийн шүүхээр яваад Монгол Улс 116 сая ам.долларын өрөнд унасан. Энэ бүгдийг эргэцүүлж үзээд шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан. Миний энэ байр суурь одоо ч хэвээр байгаа.

-Та “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр авсны дараах үйл явцыг хэрхэн харж байна вэ?

-Ямар маргаан үүсэхийг мэдэхгүй. Эцсийн шийдвэр шүүх дээр гарна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байгаа.

-Төсөвт тодотгол хийгдэх үү?

-Засгийн газар ОУВС-тай гэрээ хийж байгаа. Гэрээ хэлцлийн үр дүн ямар байхаас шалтгаалж Төсвийн тодотгол хийх эсэхийг шийдвэрлэнэ. Засгийн газар, ОУВС хоорондоо тохирсон тохироогоо батлуулснаар энэ хэлцэл үргэлжилнэ. Хэрвээ хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай бол УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Luivarchin Hurelbaataraa bitgi hutchaad bai neg udaa ur tuluh yu ch bish Tegvel 30 jil Erdenetee ashilaval ter n 1 udaa tuluh mungunees chini i 30 dahin iluu mungu ulsyn tusuvt orno erguu mini bitgi u
2017/02/15 103.229.122.43
zochin
hugiin har novsh Oyutolgoin gereeen deer bas l mongol ulsyn esreg bair suuritai baisan bitgi dongosood bai Elbegdorjiin gar hul bolson shuuheer shiiduuleh hereggui UIH shiidchihsen
2017/02/15 103.229.122.43
irgen
Erdenetiig hulgailagchdiin ulaan hamgaalagch Hurelbaatar hulgaich.
2017/02/14 73.133.21.152
  • Recent
  • Most Read
  • Most Comment