Дэлхийн эдийн засаг, санхүүгийн бодлогын түлхүүр асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах эрхтэй үйлдвэрлэл өндөр хөгжсөн 7 тэргүүлэх орны сангийн сайд нарын санаачлагаар байгуулагдаж 1999 оны 12 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд Берлин хотноо баталгаажуулах хурал хийснээр бий болсон “ИХ 20” хэмээх дээд хэмжээний уулзалт уламжлал болон явсаар энэ удаагийнх ньдотоод, гадаад талдаа асуудал ихтэй байгаа БНТУлсад эхэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.
БНТУ-ын Анталии хотын ойролцоох Белек хэмээх эргэн тойрондоо битүү хашаагаар хүрээлж, хамгаалалтын орчин үеийн техник хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон амралт зугаалгын хотхонд12 мянган цагдаагийн ажилтны хяналт дор албан ёсны төлөөлөгч, хэвлэл мэдээллийн ажилтнууд нийлсэн 15мянган оролцогчтой дэлхийн “G20” буюу “Их 20”-ын дээд хэмжээний уулзалт эхэлсэн даруйдаа терроризмтой тууштай тэмцэх асуудлыг авч хэлэлцэн, төрийн тэргүүнүүд “Исламын улс” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагааг эрчимжүүлэх талаар санал нэгдэж, цаашид хэрхэн хамтран ажиллах асуудлыг хоёр талын уулзалтуудаархэлэлцэж эхлээд байна.
Амралт зугаалгын Белек хотхонд 30 зочид буудалд төлөөлөгчид байрлажзөвхөн тусгайлан бэлтгэсэн автобуснаас өөр нэг ч тээврийн хэрэгсэл буудлуудын хооронд явахгүй байхаар зохицуулж, далайн эрэг орчмоор цэргийн зэвсэгт эргүүл гаргаж, агаарын халхлалтад F15,16 загварын сөнөөгч онгоцнуудыг сойсноос гадна 100 метр тутамд бүрэн агсамжтай цагдаагийн хяналт шалгалт ажиллаж байгаа нь дээд хэмжээний уулзалтад оролцогчдын аюулгүй байдлыг тун сайн хангасан бололтой. Дэлхийн нөлөө бүхий дарга нар нэг уулзсан дээрээ хүн төрөлхтөний өмнө шүдний өвчин болсон глобал асуудлуудыг сайн ярилцаад авахтаатай нөхцөл бүрдүүлж чадсан нь сайн хэрэг юм.
Дээд хэмжээний уулзалтын эхэнд төлөөлөгчид Парист болсон террорист халдлагад өртөж амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж нэг минут чимээгүй зогсож эмгэнэл илэрхийлсэн нь уулзалтын уур амьсгалыг улам зөөлрүүлж, оролцогч болгон терроризмын аюулын эсрэг ямарч асуудлаар санал нэгдэх хамтрахад бэлэн байгаа нь ажиглагдсан.
“Их 20”-ын дээд хэмжээний уулзалтыг даргалж байгаа Туркийн Ерөнхийлөгч Т.Эрдаон хэлэхдээ: Сүүлийн саруудад Турк улс террорист халдлагын аюулыг амслаа. Парисын халдлага бол Сирийн тулаантай холбоотой бөгөөд энэ бүх аллага, халдлага нь энхтайван, аюулгүй байдалд аюул учруулж байгаагийн тод жишээ. Дэлхийн улс гүрнүүд хүчээ нэгтгэж “Исламынулс” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаанд анхаарах цаг ирснийг батлан харууллаа" хэмээн онцолжээ.
“Их 20”-ын дээд хэмжээний уулзалтаар эдийн засаг, дэлхийн дулаарлын асуудлыг голлон ярилцахаар төлөвлөгдснөөс гадна Европ, Ойрхи дорнодод асаад байгаа терроризмын улаан гэрлэн дохиог хэрхэн унтрааж амар жимэр болох, терроризмын эсрэг тэмцэх ажиллагаанд дэлхийн улс орнууд хүчээ нэгтгэх асуудлыг олон талаас ярилцаж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Италийн ерөнхий сайд, Английн ерөнхий сайд зэрэг НАТО-ийн талын гол нөлөө бүхий орны төлөөлөгчидтэй шуурхай уулзалтууд хийж, Украйны өр, Сирийн асуудал, Египетийн нутаг дэвсгэрт сөнөсөн онгоц, Парисын алан хядах ажиллагаа гээд өргөн сэдвээр ярилцаж хэд хэдэн асуудлаар санал нэгдэж, уулзалтууд нь их ажил хэрэгч, үр дүнтэй, дулаан уур амьсгалтай болж байгаа тухай “ТАСС” мэдээлжээ.
“Их 20”-ын төрийн тэргүүн нарын уулзалтуудын эхний асуудал эдийн засаг биш харин улс төр, аюулгүй байдлын асуудал түрүүлж яригдаж байгаагаараа энэ уулзалт онцлог болж байна. Өнөөдөр дэлхийн лидерүүдийн өмнө хойш тавьж болохгүй шийдвэрлэгдээгүй, олон хурц асуудлууд овоорч байна. Ялангуяа Сири зэрэг орны дүрвэгсэд, терроризмын эсрэг хүчээ нэгтгэж тэмцэх асуудал нэн хурц тэргүүн зэрэгт авч үзэх проблем юм гэж оролцогчид санал нэгтэй үзжээ.
Европын орнууд руу гарсан Сирийн дүрвэгсэд бол алан хядах байгууллагуудын гишүүдийг тараан байрлуулах шалтаг далим боллоо гэдэг нь үнэний ортой болохыг Парисын цуврал аллага харуулсан нь ихэнх орнууд дүрвэгсдийн асуудалд болгоомжтой хандахад хүргэлээ.
Судлаач Ж.Амгалан. 17.11.2015