Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулган оролцож байр сууриа илэрхийлсэн. Монголынхоо төлөө санаа зовсондоо орж ирлээ хэмээн онцолж байсан. Төрийн тэргүүн УИХ гэдэг нь Монголын төлөө зөвшилцөж ойлголцож асуудал шийддэг газар. Өнөөдөр яригдаж байгаа асуудлаар шийдвэр гаргах нь. Эхлээд нэг, хоёр гишүүний мэдэгдэл байсан. Одоо шийдвэр болох нь. Бие биенээ муулаад, биенээ дийлж байгаа мэт дүр үзүүлээд урагшилж чадахгүй.
Долдугаар сарын 10-нд МҮОНТ-д өгсөн ярилцлагадаа би маш тодорхой байр сууриа илэрхийлсэн. Шинэ УИХ эхний өдрийнхөө хуралдаанаар “Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцэх ёстой. 1990 оноос хойш энэ УИХ, Засгийн газар хамгийн түрүүнд бүрдсэн. Гэтэл одоо долоон сарын дараа ярьж байгаа. Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцэхгүй шийдвэр гаргах гэж байна. Энэ асуудлаар нээлттэй сонсгол хий гэж би хэлсэн. Нээлттэй сонсгол хийгээгүй.Тал, талаасаа ярилцаад асууж тодруулаад байхад тодорхой ойлголцолд хүрэх байх гэж найдсан. Нээлттэй сонсгол яваагүй. Засгийн газар бүрдэнгүүтээ “Эрдэнэт”-д шинэ удирдлагаа томилж, 51 нь 51 шиг, 49 нь 49 шигээ байх ёстой.Хууль дүрэм зөрчсөн бол хуулийн байгууллагаараа шалгуулах ёстой гэдэг байр суурь би илэрхийлж байсан.
“Эрдэнэт”-ийг 30 жил ажиллана гэж тэр үеийн мэргэжилтнүүд тооцсон. Өнөөдөр 39 дэх жилдээ ажиллаж байна. Гэхдээ 600 орчим сая долларын асуудал байна. Тоног төхөөрөмж хөрөнгө оруулалт маш их шаардаж байгаа. Үүнд 500 сая ам.доллар хэрэгтэй байгаа, өмнөх шигээ ажиллахын тулд. Одоо энэ үйлдвэрийн хаалт хөгжлийн тухай ярих ёстой болсон.
“Эрдэнэт” үйлдвэрийн зэс хайлуулах үйлдвэр байгуулах ёстой гэж шаардах ёстой.Баялаг нь дуусаад ирэхэд өөр шинэ үйлдвэртэй болсон байх ёстой. Энийг 49, 51 хувиас шаардах ёстой. Гэтэл энэ зүйлүүд явахгүй байна.
Та бүхний үгээр дэлхий хүлээж авахгүй. Уран цэцэн үг хэлж байгаа. Дэлхий нийт нэг л үг хэлнэ. Монголын эрх баригчид хувийн өмчийг нийгэмчиллээ л гэж хэлэв.
“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд шилжүүлэх шийдвэр гарлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлыг хэлэлцээд УИХ-ын Хуульзүйн байнгын хорооноос оруулж ирсэн саналын томьёоллоор санал хураалган гишүүдийн 80.3 хувь нь дэмжсэнээр УИХ-аас тогтоол баталлаа.
Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд шилжүүлэн авах шийдвэр гаргалаа. Тогтоолд УИХ-аас гаргасан дээрх шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлж ажиллахыг үүрэг авлаа.
“Эрдэнэт”-ийг хувийн хэвшилд үлдээхийн төлөө 12 гишүүн кноп дарав
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах асуудлаар санал хураахад нийт 61 гишүүн оролцлоо. Үүнээс 49 гишүүн нь “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн мэдэлд авахыг дэмжиж кноп дарсан бол 12 гишүүн эсрэг кноп дарсан юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Б.Дэлгэрсайхан, С.Жавхлан, Д.Мурат, З.Нарантуяа, Б.Наранхүү, Б.Пүрэвдорж, Я.Санжмятав, Ч.Хүрэлбаатар, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар эсрэг кноп дарсан юм.
УИХ-ын намрын чуулган өндөрлөлөө
УИХ-ын намрын чуулган ардаа маш олон асуудал дагуулан ийн өндөрлөлөө. УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ эдийн засагт нааштай үр дүнгүүд харагдаж эхэлснийг онцолсон. Тухайлбал, валютын нөөц 1.3 тэрбум болж, ханшийн огцом өсөлтийг бууруулах нөхцөл бүрдсэн байна. Үүнээс илүү сайжруулж чадах эсэх нь УИХ, Засгийн газрын цаашдын үйл ажиллагаанаас хамаарна.
УИХ намрын чуулганы хугацаанд нийгмийн халамжийн асуудалд онцгой анхаарч, холбогдох хуулиудыг баталжээ. Тухайлбал, сар шинийн өмнө 122 мянган ахмад настан тэтгэврээс гадна насны хишиг хүртэх болж байгаа аж. Үүнд 20.5 тэрбум төгрөг зарцуулна.Тэтгэврийн зээлийн хүү жилийнх нь 18 хувь байсан бол 15 болгосон. Цаашид ч тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг хичээж ажиллах ёстой гэлээ.Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хэлэлцэх болоход УИХ-ын ээлжит бус чуулганыг хэдийд зарлан хуралдуулах боломжтой гэсэн юм.