8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Хаянхярваа: Ерөнхий сайд захидалдаа харамсаж байгаагаа илэрхийлсэн

2016-12-22 18:36:00

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа тэргүүтэй төлөөлөгчид саяхан БНХАУ-д ажиллаад ирсэн. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Таны айлчлалын зорилго юу байв?

-Одоогоос хоёр долоо хоногийн өмнө миний бие УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, УИХ-ын даргын болон Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх, МАН-ын нэг төлөөлөл гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй айлчлах үеэрээ БНХАУ-ын Коммунист намын Гадаад хэргийн дэд сайд, Засгийн газрын Гадаад хэргийн дэд сайд нартай уулзсан. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдаас БНХАУ-ын Ерөнхий сайдад илгээсэн захидлыг хүргэж өгсөн. Захидлын гол агуулга нь хоёр орны харилцааг ойрын хугацаанд хэрхэн сайжруулж болох вэ гэдэг асуудлыг хөндөж гурван үндсэн зарчмыг томъёолсон. Тухайлбал, Монгол Улс тус улсын “Нэг Хятад” бодлогыг тууштай дэмждэг. Манай улсад шашин төрийн асуудал тусдаа. Далай лам нь шашны байгууллагын шугамаар Монгол Улсад ирсэн. Хэдийгээр Монголын төр засгаас уриагүй боловч бид цаашдаа Далай ламын манай улсад айлчлах асуудалд анхаарлаа хандуулж тодорхой арга хэмжээ авч ажиллана. Мөн Х Богдыг тодруулах болон сургаж бэлтгэхдээ гаднын ямар нэг шашны нөлөөлөл оруулахгүйгээр Монгол Улсын шашны хутагт хувилгаадууд өөрсдөө тодруулж эх нутагт нь сургана. Монголын тал Далай ламыг эх орондоо хүлээж авсан тал дээр харамсаж байна гэсэн утгыг захидалдаа илэрхийлсэн. Хятадын зүгээс бидэнд тавьж байгаа шаардлага тун тодорхой. “Далай лам салан тусгаарлах бодлого баримталдаг. Гэтэл Монгол Улсын төр засаг Далай ламыг нутагтаа хүлээж авсан нь Хятадын эсрэг үзэл санааг дэмжиж байна гэсэн үг. Тиймээс бид танай улстай ямар нэг байдлаар харьцаагаа сайжруулахад хүнд байна” гэж хэлж байсан. Бидний өгүүлсэн захианаас хойш харилцаа нааштайгаар эргэх хандлага байгаа. Цаашид товлосон айлчлалууд үргэлжлээд явах магадлалтай. Өнөөдөр чуулганы хуралдаан дээр зарим нэг гишүүд “Далай ламд виз олгохгүй гэж байна”, “Тусгаар улс гэдэг зүйл алдагдлаа”, “Хятадын тал тулган шаардалт хийж байна” гэх мэтээр ярьж байна. Бид Далай ламд виз олгохгүй, Далай ламд дургүй ч гэдэг юм уу тэр өнцгөөс ерөөсөө хандаагүй. Өөрөөр хэлбэл, шашин шүтэх эрх Монгол Улсын иргэн бүрт нээлттэй. Эдийн засгийн гол түнш хөрш улсуудтайгаа улс төр, эдийн засгийн хувьд харилцааны хүйтрэл бий болох юм бол Монгол Улсын эдийн засаг тийм амар дээш гарахгүй. Монгол Улсын эдийн засгийн байдал амаргүй байгаа үед иргэн бүр улс төрийн болон эдийн засгийн харилцааны асуудалд анхаарах ёстойг ард иргэд ойлгох байх гэж найдаж байна.

-Ерөнхий сайдын БНХАУ-ын Ерөнхий сайдад илгээсэн захидалд “уучлалт гуйж байна” гэсэн үг байсан уу?

-Ерөнхий сайдын захидалд уучлалт гуйж байна гэсэн үг байхгүй. Харин ийм зүйл болсонд харамсаж байна гэсэн үг бий.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
G
Myy xunii dyy changa gej ...... ene mundul shig nuxur MAN iin chavxand orson chylyy um bna.
2016/12/23 103.242.45.48
zochin
shutex es shutex ni chuluutei gechixeed olonxiix ni shashnii tuluulul irexeer gadniin orond zagnyylaad zanalxiilgeed chichreed syygaad bdag xetsuu ch umaadaa
2016/12/23 103.242.45.48
Zochin
Yaduugiin zovlon urtei xun xezee ch changa dyygarch chaddagguin ...zarchmaar l yavj bna. yaanadaa ur xuuxeduud xoich ue mini............novsh
2016/12/23 103.242.45.48
G
Udaxgui Mongol[[n tur zasgiin terguunuud tsaashilbal ard irged ni bysad gadaad orond zorchixdoo Xyatadaas zuvshuurul viza avdag bolox bna l daa. Neg Xyatad bodlogiig tyyshtai demjeed l .........
2016/12/23 103.242.45.48
ФААКАА
ХАРАМСАЖ БАЙНА гэдэг чинь ГЭМШИЖ байна УУЧЛААРАЙ гэж байгаагаас огт ялгаагүй бусуу?!!! Бүр тэрнээс ч дор шалдаа бууж арчаагүйтэж тэнэгтэж гуйж аргадаж буй гутамшиг бишүү малаа...
2016/12/22 203.91.115.43
Б
?
2016/12/22 203.91.115.43
ИТГЭХГҮЙ БАЙНА
АРД ТҮМНЭЭСЭЭ БИТГИЙ НУУ ИЛ ХАРУУЛЧИХ ХУДЛАА ХУЛХИДСАН ЮМ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ
2016/12/22 202.9.40.104
irgen
zahidal yum bol buren eheer ni tavichih tegeel boloo aih yum bhgui
2016/12/22 182.160.2.100
Зэлэм
Чингис хаан тангуд болон Түвдийг эзлэх гэж яваад амь үрэгдсэн түүхтэй Монгол улсыг үндсэндээ Манж Чин улсад эзлэгдэж мөхөхөд Түвдийн шашин маш онцгой үүрэг гүйцэтгэсэн байдаг
2016/12/22 27.123.214.85
иргэн
Одоо урдаас вийз авч байх болж байгаа юм болуудаа
2016/12/22 66.181.186.149
  • Recent
  • Most Read
  • Most Comment