8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол төгрөг валютын зах зээлээс шахагдаж, дампуурлаа зарлахад ойрхон ирлээ

2016-11-05 10:00:00

Монгол улс 2012 онд олон улсын болон дотоодын зах зээлд бондыг тарааж, хөрөнгө оруулалтыг эхлүүлж байсан. Энэ үед Монголын засгийн газар иргэдийн аж амьдрал өсөж, дэвшиж, хөгжлийн эхэн үе эхэллээ хэмээн тодорхойлсон. Гэвч дэлхийн зах зээлийн чиг хандлага Монголын талд эргэсэнгүй. Харин 2016 онд монгол төгрөгийн ханш унаж, засгийн газрыг уналтаас “аврах” гадны хөрөнгө оруулалт орж ирсэнгүй.

Монгол улсын засгийн газар Хятад улстай хамтран ажиллаж, үйлдвэрүүдэд түүхийн эдийг ханган нийлүүлдэг орон юм. Мөн монгол улс нь уул уурхайн салбараасаа дангаар санхүүжиж, төсвийн орлогоо бүрдүүлдэг.  Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад Монголын уул уурхайн салбарт орж ирэх шууд хөрөнгө оруулагчдын тоо багасссар байна.    

“Мооди”-гээс гаргасан судалгаагаар Монгол улс 2015 онд ДНБ 2,3 хувь өссөн үзүүлэлт гарсан бол 2016 оны эхний хагасд 1,3 хувиар өссөн гэх үзүүлэлт гарсан юм. Энэ тоо өмнөх жилүүдтэй харцуулвал маш муу үзүүлэлт бөгөөд 2011 онд ДНБ 17,3 хувь хүртэл өсөж, олон улсад хурдацтай хөгжилөөрөө гайхагдаж байсан юм.

Монгол банкнаас есдүгээр сард гаргасан судалгаагаар Монгол төгрөг доллартай харьцах ханш нь 12 хувиар буурсан үзүүлэлт гарлаа хэмээн мэдээллээ. Иймд Монгол улсын засгийн газар хувийн байгууллага эзэмшигчидээс авах татвараа нэмэгдүүлж, төрийн албан хаагчдын цалин тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шатлан бууруулж, зохисгүй олгодог байсан нийгмийн халамжийг бүр мөсөн таслан зогсоох шийдвэр гаргалаа.

2016 оны зургадугаар сарын байдлаар монгол улсынгадаад валютын нөөц 1,296 тэрбум ам.доллар гэсэн судалгааг орон нутгийн төв банкнаас мэдээллээ хэмээн “Natixis”-ийн ахлах эдийн засагч Тринх Нгуен онцолж байна. Тэрээр CNBC-д өгсөн ярилцлагынхаа дагуу “Монгол улс хүнд байдалд байсаар байна. Дотоодоосоо санхүүжих боломж ойрын хэдэн жилд үүсэхгүй болов уу” гэлээ.

“Natixis”-ийн ахлах эдийн засагч Тринх Нгуен "гадаад валют улам бүр чангаарсаар байвал иргэд ядуурч, засгийн газар гадаад өрөө төлж чадахгүй болно.

Томсон Рейтерсийн судалгаанаас харахад2017 онд МУ-ын бондын зах зээл 664,8 сая ам долларт хүрч, 2018 онд 653,7 сая ам доллар, 2022 онд нэг тэрбум хүртэлээ буурч, арилжих бондгүй улмаас дампуурлаа зарлах болно" гэж бичжээ. Мөн гадны хөрөнгө оруулагчид өөрсдийн салбар нэгжүүдээ монголоос татаж үйл ажиллагааагаа зогсоох болно.

Гадаадын томоохон хөрөнгө оруулагчид Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын зах зээлийг хэрхэн харж байгаа, тэдний байр суурийг хүргэе.

Баасан гарагт Хонг Конгийн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг “Куам Лимитед” компани Монголд 2011 оноос эхлэн санхүүгийн туслалцаа үзүүлж эхэлсэн. Харин өнгөрсөн 2015 оноос эхлэн эдийн засгийн хувьд тохиромжгүй болж,хөрөнгө оруулалтаа татсан, 2020 он хүртэл эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй хэвээр үргэлжилэх болно гэв. Монгол улсад төрийн хяналт хувийн байгууллагын бизнесийн үйл ажиллагаанд маш их нөлөөлдөг. Зах зээл жижиг тул их хэмжээний ашиг олох төсөл, хөрөнгө оруулалт нэвтрүүлж болохгүй байгаа юм.

“Taurus Wealth Advisors” олон улсын хөрөнгө оруулагч байгууллагын захирал Майкл Прейсс хэлэхдээ “Би  монгол улсад тодорхой хэдэн салбарт хөрөнгө оруулж байгаа. Гэхдээ Монголд мөнгөний бодлогоо буруу тодорхойлж, төв болон арилжааны банкууд чанаргүй зээлийг ихээр олгож байгаа нь санхүүгийн байдал хурцдах нөхцөл байдал үүсгээд байна. ​​​​​​​Иргэд маш их хүүгээр бага мөнгө зээлэх явдал харагдаж байна. Иймд буцаад иргэдээс зээлийн үндсэн төлөлтөө авч чадахгүй дотоодын банкууд өөрсдөө хохирч байна.”

“Natixis”-ийн ахлах эдийн засагч Тринх Нгуен “Монгол бусад оронтой харьцуулахад зээлийн хүү маш өндөр байдаг.Ер нь сайн чанартай зээл өгч, буцаан авъя гэж бодож байвал бага байх тусмаа эдийн засаг, ард иргэдэд тустай. Хэрэв энэ янзаараа мөнгөний ханш унавал импортын бараа бүтээгдэхүүнийг өндөр үнээр авч, инфлиац нэмэгдэнэ. Монголын засгийн газарт хожих зүйл байхгүй.  

 

ОУВС-аас зээл авах нь Монгол улсад ашигтай юу?

“Condon” санхүү, даатгалын чиглэлээр тэргүүйлэх үйл ажиллагаа явуулдаг байгууллагын үзэж буйгаар ОУВС- аас тусламж авч, хөтөлбөрт нэгдэх нь нэг талаараа сайн хэрэг ч нөгөө талаараа төлж чадахгүй бол Монгол улс дахин босож ирэхгүйгээр эдийн засаг хямарч дампуурлаа зарлана. Дампуурлаа зарласан байсан ч өрөө төлж, барагдуулах нөхцөл байдалтай нүүр тулгарсаар байх болно.  

Олон улсын санхүүгийн зөвлөх Паул Поулиот “Монгол улс геополитик стратегийн хувьд Хятадтай ойр ч Европын томоохон хотуудад өөрсдийн зах зээлээ тэлж, хамтарч ажиллах нь зөв ядаж баялагыг нь үнэгүйдүүлэхгүй, зах зээлийн үнээр эсвэл өндөр ч авч болохыг үгүйсгэхгүй.Иймд тээвэр логистикийн ажилаа зөв явуулахад хангалттай. Гэхдээ энэ бүхэн төрийн тогтвортой байдалтай холбоотой асуудал” хэмээн онцоллоо.  

Ашигласан эх сурвалж: CNBC

Орчуулагч: Т.Ариун

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Монголмаа
Долларын хадагламжийн хууг лболиулах хэрэгтэй
2016/11/08 202.179.23.191
Irgen
Nuguu ekh ornch gd bdag garuud yasan be. Yas yuman dre uursduu valyut hadgalaad l bj bga bhgui yu. Undserheg uzel bol uur bh yostoi
2016/11/05 202.55.191.34