8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэг хувийн татвар хэнд ашигтай вэ?

2016-10-07 11:34:00

Нэг хувийн татвараар улс төрчдийн бизнесийг дэмжих үү

Мэргэжлийн Засгийн газар татвар төлөгчдөдөө хайр зарлаж 90 хувиар орлогын албан татварыг нь хөнгөлөх хуулийн төслийг санаачлав. Ингэснээр аж, ахуй нэгжүүд 1 хувийн орлогын албан татварыг улсад төлдөг болно гэсэн үг. Сайхан мэдээ. Гэхдээ алга ташиж баяр хүргэхээс өмнө шүүмжлэлтэй нэг асуудал байгааг дурдмаар байна. Засгийн газар уг хуулийн төслөөрөө аж, ахуй нэгжүүдээ ялгаварлан гадуурхсан, тэдэнд тэгш бус дэмжлэг үзүүлэхээр байна.  Уг хуулийн төсөлд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мал аж, ахуй газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарынхан л хамрагдах боломжтой. 

Өөрөөр хэлбэл жилдээ 1.5 тэрбум төгрөгийн орлого олдог дөрөвхөн салбар л энэхүү хөнгөлөлтөд хамрагдана гэсэн үг. Харин Хүнсний үйлдвэрлэл, хувцас, нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мал аж, ахуйн үйлдвэрлэл гэх дөрвөн салбараас бусад нь уг татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй гэсэн үг. Тэд 10 хувийн татвараа төлөөд л явах нь. Монгол Улсын нийт аж ахуйн нэгжүүдийн дийлэнх хувь нь жижиг, дунд бизнес эрхлэгчид.  Янз бүрийн салбарт олон мянган аж, ахуй нэгж эдийн засгийн хүндрэлээс эхлээд элдэв саад бэрхшээлийг даван туулаад ажлаад ирсэн туршлагатай. Тэдний дунд олон жил тогтвортой үйл ажиллагаагаа явуулсан аж, ахуй нэгж ч бий. Гэтэл Монгол улсад дээрх дөрвөөс өөр салбар байдаггүй мэтээр хандаж татварын хөнгөлөлтөөр зарим аж, ахуй нэгжүүдээ ялгаварлаж буй нь Засгийн газрыг шүүмжлэхэд хүргэж байна. Бүгдийг нь биш юм гэхэд оюуны ажил эрхлэгчдээ энэхүү хөнгөлөлтөд хамруулж болох байлаа. Оюуны бүтээлийг төдийлэн сайн үнэлж чаддаггүй манай улсад энэ салбарт ажиллагсадыг дэмжих төрийн дэмжлэг бараг үгүй. Тиймээс бор зүрхээрээ ажиллаж ирсэн оюуны хөдөлмөр эрхлэгчдэдээ татварын хөнгөлөлт үзүүлж яагаад болохгүй гэж.

Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мал аж, ахуй газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарынхан л хамрагдах боломжтой. 

Үндсэн хуульд “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, эрүүл мэндийн байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасан байдаг.  Гэтэл энэ төслөөр хүнийг эрхэлж байгаа ажлаар нь гадуурхаж байна. Жилийн 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой, хүнс, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материал, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлт үзүүлэхээр тэгш байдлын зарчим алдагдана. Тиймээс бүх салбарыг хамруулсан байдлаар хуулиа батлах хэрэгтэй гэж бизнес эрхлэгчид үзэж байна. Ингэхгүй бол уг хууль Үндсэн хуулийн цэц рүү очих дээрээ ч тулж мэднэ.

Нөгөөтэйгүүр Засгийн газар өөрийн эргэн тойрны хүрээлэгчид болох улс төрчдөд зориулж энэхүү хуулийг санаачилсан байх магадлал тун өндөр байна. Учир нь УИХ-ын гишүүдийн дийлэнх нь мал аж, ахуй газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн бизнестэй.  Тэд өөрсдийн бизнесийн үйл ажиллагаагаараа Монголыг аалзны шүлс шиг хэрч тухайн салбартаа монопольдсон байдаг. Өнөөдөр УИХ-ын гишүүд дотор хувьдаа бизнесгүй хүн тун ховорыг АТГ-т тайлагнасан өөрсдийнх нь хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. Тэр дундаа барилга, газар тариалан, мал аж, ахуй, хүнсний бизнесгүй гишүүн бараг байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэд өнгөрсөн хугацаанд ч өөрсдөдөө зориулж татварын хууль баталж ирсэн түүхтэй. Архи, тамхинаас эхлээд бензин, барилгын материал зэргийн татварыг хөнгөлж давуу эрх эдэлж ирсэн хүмүүс. Харин энэ удаа нэг хувийн татварын хууль санаачилж мөн өөрсдийнхөө бизнесийг дэмжих гэж байгаа нь дээрхээс харагдаж байна. Учир нь нэг хувийн татварын энэхүү хөнгөлөлт нь улс төрчдийн бизнесээс бусад салбарт үйлчлэхээргүй байна шүү дээ. Бүр тодруулбал, тус хуульд тэгш эрхийн зарчим огт тусгагдаагүй байна. Тиймээс ч уг хуулийг байнгын хороогоор хэлэлцэх шатанд ганц, хоёроос бусад гишүүн нэг ч үг дуугаралгүй дүлэгнэж суусан биз. Мэдээж УИХ-ын гишүүд өөрийн хувийн бизнесээ дэмжээд энэ хуулиа хүч түрж батлах нь тодорхой. Гэхдээ Засгийн газрыг Монголынхоо нийт ажил эрхлэгчид, татвар төлөгчдийг бодоод уг хуулиндаа өөрчлөлт оруулж бүх аж, ахуй нэгжийг бус юм аа гэхэд зайлшгүй шаардлагатай зарим аж, ахуй нэгждээ татварын хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг гаргаж магадгүй гэж горьдогчид их байна.

Энэхүү хууль хэрэгжвэл 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжих юм. Бид энэ талаар мэдээлэл бэлтгэн дахин хүргэх болно. Дараагийн удаа УИХ-ын гишүүдийн хэн нь ямар бизнес эрхэлдэг талаар та бүхэн манай сайтаас уншаарай. 

О.Хулан

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hun
Hmmmmmmmmmm!!!!!!!!!!
2016/10/10 166.137.244.98
zochin
undesen huuliin tcetced margaan uusgej huuli esni erh ashgaa hamgaaluulnaa
2016/10/09 27.123.214.80
ZOCHIN
MAN-AJ AHUIN NEGJUUDEE YLGAVALHGUI GEED AMALSAN YAGAD AMLALTASAA BUTSAAD BNAAAA INGENE GEJ EROOS BODSONGUI DEEE.
2016/10/08 202.179.29.231