8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвчтэй эхнэрээ авархын тулд гайхалтай тэвчээр гаргасан хятад эр

2016-06-22 07:46:22

 66 настай Мей Гуаннан одоогоос 24 жилийн өмнө хүнд өвчин туссан эхнэрээ аврахын тулд тосгоны хөршүүдээсээ 70 мянган юань буюу 11 мянган ам.доллар зээлэхээс өөр аргагүй байдалд орсон юм. 15 настай охинтойгоо аз жаргалтай амьдарч байсан түүний гэр бүлд 1990 онд нөхөж болшгүй гарз тохиожээ.

  Эхнэр Чун Руней нь хүнс худалдаж авахаар трактор унаж яваад онхолдож хүнд гэмтэл аван удалгүй комд орсон байна. Эмчилгээний зардал тухайн үеийн ханшаар маш их мөнгө болсон тул эхнэрээ аврахын тулд Мей Гуаннан тосгоны айл бүрийн хаалгыг тогшиж, боломжийнхоо хэрээр зоос өгөхийг гуйж явжээ. Тэрээр өөрт нь зоос өгсөн хүн бүрийн нэрийг мартахгүйн тулд тэмдэглэл хөтөлж бичиж авсан гэдэг. Хөршүүдийнхээ мөнгийг эргүүлж өгнө гэсэн амлалтандаа хүрэхийн тулд 24 жилийн турш мөнгөө цуглуулан боломжийнхоо хэрээр тараасан байна.

  Энэ хугацаанд зарим хөршүүд нь хол газар нүүж явсан тул үлдсэн хүмүүст нь зоосоо нэг нэгээр нь цуглуулж байгаад ч хамаагүй цувуулаад өрөө төлсөн ажээ. Эхнэртэйгээ хамт ямар ч тавилгагүй хоосон гэрт амьдардаг энэ ядуу эр идэж уухаар дутагдаж яваа ч гэсэн олдсон бүх мөнгөө хураадаг. Мей Гуаннан хүнд хэцүү цаг үед тусалж, эхнэрийнх нь амийг аварсан хөршүүдийнхээ ачийг мартахыг хүсдэггүй туйлын үнэнч хүн юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zocin
xiataduudiin gants abax cnanar ni ene hsde aguu tebcneer aguu xodolmorcn
2016/06/25 180.235.182.51
Хүн чанар
Үнэхээр мундаг хариуцлагатай шудрага хүн байна
2016/06/23 112.72.12.23
зочин
үнэхээр гайхалтай ,сэтгэлийн хаттай хүн байна даа
2016/06/22 202.21.106.121
сайхан сэтгэлт
Үнэхээр гайхамшигтай үлгэр дууриалал болохоор хүн бна
2016/06/22 124.158.91.33