8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт өдөртөө 24 градус дулаан байна

2026-08-25 08:37:47

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:

  Наймдугаар сарын 25-нд Алтайн уулархаг нутгаар бороо орно.

Наймдугаар сарын 24-ний 20 цагаас 08-р сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Нутгийн баруун өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар бороо орохгүй. Өдөртөө Алтайн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0…+5 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө,  Онон голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +8…+13 градус, өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар +15…+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26…+31 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл