8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-06-22 07:30:05

МУИС

09.00 цагт: МУИС-ийн Хууль зүйн сургуулиас хамтран зохион байгуулж буй "Орос – Монгол – Хятад: 21 дүгээр зуун дахь харилцаа, хамтын ажиллагааны асуудал" Олон улсын эрдэм шинжилгээний форумын Монгол дахь салбар хуралдаан тус сургуулийн ХЗС-ийн 331 тоотод болно. /Куба Улсын элчин сайдын яамны урд МУИС-ийн 3-р байр, өргөтгөлийн танхим/

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН “ДҮНЖИНГАРАВ” САЛБАР

10.00 цагт: Иргэдэд боловсролын салбарын үйл ажиллагааг сурталчлан таниулах, мэдээ мэдээллээр хангах зорилготойгоор Нийслэлийн боловсролын газраас “Нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулна. Утас: 70113039, 88086654, 99081944, 94016262

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН "МИШЭЭЛ" САЛБАР

11.00 цагт: Ус сувгийн удирдах газраас  нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна.

МОБИКОМ ХХК

10.00 цагт: НҮБ-ын Хүүхдийн сан болон Мобиком Корпораци хүүхэд төвтэй компанийн нийгмийн хариуцлагыг түгээн дэлгэрүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол  болно. Утас: 99112652

МОННИС ЦАМХАГ

10.00 цагт: Уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдэд Эрдэнэс Монгол ХК, Женерал Электрик (GE) компаниуд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулна. Утас: 99000963

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.00 цагт: Сонгуулийн үеэр хэвлэлийн эрх чөлөө зөрчигдөж байгаа талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл мэдээлэл хийнэ.

ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН

11:00 цаг: Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдлын талаар Хэвлэлийн Хүрээлэнгийн Судалгааны албанаас танилцуулна.

12:00 цагт: Улс төрийн намууд ардчилалыг гуйвуулж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж мэдээлэл хийнэ.

ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

11:40 цагт: Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн салбар амбулаторийн нээлтийн ёслолын ажиллагаа болно. Салбар амбулатори Төрийн ордны баруун талд байрлах Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгад ажиллах юм.

"BLUEMOON" АРТ ГАЛЛЕРЕЙ

18.00 цагт: Х.Ариунзаяагийн "Passion" уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Уг үзэсгэлэн 2016.06.22-07.01 ний хооронд дэлгэгдэнэ. Холбоо барих 89806021, 99854049

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment