8o
Улаанбаатар хот
mobile menu

13 хүн усанд живж нас баржээ

2016-06-22 07:24:34

Хөдөө, орон нутагт айл өрхүүд голын арал, тохой, эрэг, уулын бэл дагууд бууж суурьшсанаас үерт өртөх тохиолдлууд гарсаар байгаа гэнэ. Ойрын өдрүүдэд л гэхэд Баян-Өлгий аймгийн Улаанхус сум, Ховд гол үерлэж айл өрх, малтайгаа усанд боогдож, гурван айл өрхийн 13 иргэн, 30 тооны бод малыг гол гаталган нүүлгэн шилжүүлсэн байна. Энэ он гарснаас хойш ОБЕГ-ын алба хаагчид найман аймгийн найман суманд найман удаа, нийслэлийн дөрвөн дүүрэгт зургаан удаа тохиолдсон үер усны дуудлагаар ажиллажээ. Аврагчид зургаан хүнийг аварсан ч 13 хүн живж нас барсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment