8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэрэмжлүүлэг: Үер усны аюулаас болгоомжил

2016-06-21 15:08:35

 

Улсын онцгой комисс хуралдаж иргэдэд сэрэмжлүүлэг хүргэлээ. “Өчигдрөөс эхлэн манай орны нийт нутгаар усархаг бороо тасралтгүй орж, зарим голуудын усны түвшин эрс нэмэгдэж, үерийн аюул болох магадлал нэмэгдэж байна. Энэ сарын 21, 22, 23, 24-нд бороо үргэлжлэн орно. Иймд иргэдийг амралт, аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо буудаллахгүй сонор сэрэмжтэй байлгах, бага насны хүүхдийг гол, усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан авто тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаатай гүүр, гарам, гарц бүхий газраар аюулгүй зорчих”-ыг анхааруулсан юм. 

Мөн сонгуулийн ажилд олон зуун хүн, олон арван машин явж байна. Гол ус гатлах, сайр хэвгий газраар үер болж, гэнэтийн аюул учирч болзошгүй байдал үүсч байгаа тул говийн бүсэд ширүүн бороо орж, хүн, мал аюулд өртөж болзошгүй мэдээлэл ирж байгаа аж. Иймд  ард иргэд сонор, сэрэмж хариуцлагатай байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, онц шаардлагагүй бол гэнэтийн үер, ус бууж болох газраар явахгүй байхыг сэрэмжлүүллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл