8o
Улаанбаатар хот
mobile menu

Үерт автсан айлуудад тусламж үзүүлж байна

2016-06-21 14:49:07

Өчигдрөөс эхлэн нийт нутгаар их хэмжээний бороо орж  зарим аймаг, сумдад нөхцөл байдал хүндэрч, томооохон голууд үерийн аюултай түвшинд хүрсэн байна. Мөн нийслэлийн хэмжээнд хэд хэдэн газарт үер буужээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд үерт автсан айлуудад НОБГ-ын албан хаагчид дуудлагын дагуу яаралтай тусламж үзүүлсэн байна. Мөн өнгөрсөн хоногт Баян-Өлгий аймгийн Улаанхус сум, Ховд гол үерлэж айл өрх, малтайгаа усанд боогдсон дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, гурван айл өрхийн 13 иргэн, 30 гаруй бод малыг гол гаталган нүүлгэн шилжүүлсэн байна. Тиймээс иргэд та бүхнийг орон нутгийн замд гарахдаа гэнэтийн осол аюулаас сэрэмжлүүлэх, баталгаатай  зам гүүрээр гарахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment