8o
Улаанбаатар хот
mobile menu

Малын халдварт өвчин ихэсчээ

2016-06-21 14:41:36

Сүүлийн үед мал амьтны гаралтай өвчин гарах нь ихэссэн байна. Тодруулбал, таван аймагт галзуу өвчнөөр мал хорогдож, мөн боом, хонины цэцэг өвчлөлтэй тохиолдлууд бүртгэджээ.  Хамгийн сүүлд Говь-Алтай аймгийн Баян-Уул, Өвөрхангай аймгийн Хархорин, Хөвсгөл аймгийн Галт, Цэцэрлэг, Булган аймгийн Хутаг-Өндөр, Архангай аймгийн Жаргалант суманд  малын галзуу өвчний тохиолдол илэрч бүртгэгдсэн байна. Мөн Хөвсгөл аймгийн Улаан-уул суманд боом өвчний тохиолдол бүртгэгдсэн бол Дорноговь аймгийн Улаанбадрах суманд “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл