8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох зарим үйл явдлууд

2016-06-21 09:13:41

09:00 цагт Централ тауэрын 412 тоотот МАХН-ын мөрийн хөтөлбөрийн талаар эрдэмтэд судлаачид хэлэлцүүлэг зохион байгуулна.

 

12:00 цагт МҮЭХ-ны төв байрны 4 давхрын зааланд Төсвийн тодотгол хийх гэж байгаатай холбогдуулан Үйлдвэрчний эвлэлүүд хамтран хэвлэлийн бага хурал хийнэ.

 

13:35 цагт ГХЯ-нд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих 555 сая иэний /9 тэрбум 900 сая орчим төгрөг/ үнийн дүн бүхий “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр-JDS” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол, Японы Засгийн газар хооронд солилцох ноот бичигт гарын үсэг зурна. 2016 онд Монгол улсаас 22 хүн энэ төсөлд хамрагдана. Үүний 18 нь залуу төрийн албан хаагч байх бөгөөд 2 нь хувийн хэвшлээс, 2 нь доктарантурын сургалтад хамрагдах юм байна.

 

14:00 цагт ГХЯ-нд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн "Мэдээллийн цаг" хурлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Дипломат албан хаагч тамхины хэрэгт холбогдсон тухай хийгээд бусад асуудлаар мэдээлэл өгнө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл