8o
Улаанбаатар хот
mobile menu

Саналын хуудсыг алслагдсан аймгуудад онгоцоор хүргүүлжээ

2016-06-17 09:09:54

Саналын хуудсыг алслагдсан аймгуудад онгоцоор хүргүүлжээ

Сонгуулийн саналын хуудсыг хэвлэх ажил энэ сарын 13-нд эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 14 аймаг, хоёр дүүргийн саналын хуудсыг хэвлэж дууссан байна. Эхний ээлжинд алслагдсан аймгууд болох Ховд, Баян-Өлгий, Увс, Завханы саналын хуудсыг онгоцоор хүргүүлжээ. СЕХ-ноос нийт 595 төрлийн хоёр сая орчим саналын хуудсыг цагдаагийн байгууллагын хамгаалалт, тагнуулын асуудал эрхэлсэн байгууллагын хяналт дор хэвлүүлж байгаа аж. Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан загвар, захиалсан тоо, чанар, шаардлагын дагуу саналын хуудсыг хэвлэж буй эсэхэд ажлын хэсэг хяналт тавин ажиллаж байна. Саналын хуудасны эх бэлтгэл, хэвлэх, боож баглах, хүлээлцэх явцад хэвлэх үйлдвэрийн ажилчдаас гадна Ажлын хэсгийн гишүүд, нам, эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагчид хамтран ажиглалт хийж байна. Саналын хуудсыг энэ сарын 23 гэхэд хэвлэж дуусгахаар төлөвлөсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл