8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ын сугалааны журамд өөрчлөлт оржээ

2016-06-17 08:59:21

НӨАТ-ын сугалааны журамд өөрчлөлт оржээ

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол энэ сарын 19-нд буюу ирэх ням гарагт 19:30 цагт эхэлнэ. Сугалаанд оролцогч сугалааны тасалбарыг хэрэглэгчийн хэсгийн бүртгэлд сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24 цагийн дотор бүртгүүлсэн байхаар журамд өөрчлөлт орсон байна. Тиймээс иргэд өнгөрсөн сарын 1-нээс 31-ний өдрийг хүртэлх хугацаанд авсан баримтаа энэ сарын 18-ны өдөрт багтаан бүртгүүлж ирэх ням гаригт явагдах сугалаандаа оролцох боломжтой юм байна. Түүнчлэн албан татвар төлөгч нь төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авахын тулд төлбөрийн баримтын мэдээллийг хэрэглэгчийн хэсэг дэх өөрийн бүртгэлдээ бүртгүүлсэн байх шаардлагатай аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
nohoi
yamar sonin ym ve...shou hiihee bolie...
2016/06/21 124.158.90.51