8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Намсрайжав агсаныг дурсаж “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2016-06-16 08:37:12

Ардын жүжигчин, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав агсаны төрсөн өдөр өчигдөр тохиолоо. Хөгжмийн зохиолчийн мэндэлсний 89 жилийн ойн хүрээнд Улсын Филармонийн дарга, Урлагийн гавъяат зүтгэлтэн Ч.Даваасүрэн болон филармонийн үе, үеийн уран бүтээлчид, түүний гэр бүлийн гишүүд, бага хүү "Хонх" хамтлагийн гишүүн Н.Энхбат нар хүрэлцэн ирж XX зууны манлай дуу “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ үеэр Улсын филармонийн үе үеийн уран бүтээлчид  уран бүтээлчид симфони найрал хөгжмийн хамт “Халуун элгэн нутаг” дууг эгшиглүүлсэн юм.  Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Ж.Бадраагийн шүлэг, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав энэ дууг зохиож, 1971 онд Төрийн шагнал хүртэж байсан түүхтэй аж. Ийнхүү арав гаруй жил энэхүү дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол хийж байна. Энэ үеэр хүрэлцэн зарим ирсэн зочдын сэтгэгдлийн сонссон юм.

Монгол Улсын Филармонийн дарга, Урлагийн гавъяат зүтгэлтэн Ч.Даваасүрэн: Хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав анх 1957 онд удаа монгол улсад мэргэжлийн удирдаачаар төгсөж ирж байсан. Тухайн үед монголын анхны симфони найрал  хөгжмийг байгуулсан гэдэг утгаараа их гавъяатай хүн. Мөн 1972 онд Баянмонгол жазз найрал хөгжим, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дэргэдэх “Соёл эрдэнэ” хамтлагийг нэгтгэж Улсын филармон гэх энэхүү том байгууллагыг үүсгэн байгуулцсан түүхтэй. Өнөөдөр энэ эрхэм хүнийг дурсаж төрсөн өдрөөр нь монголын ард түмэн бүгд мэддэг “Халуун элгэн нутаг” дууныхан хөшөөнд хүндэтгэл үзүүлж байна. Филармонийн үе үеийн уран бүтээлчид хамт ирж оролцож байгаад сэтгэлд хангалуун байна.  


Ц.Намсрайжав агсны бага хүү, “Хонх” хамтлагийн гишүүн Н.Энхбаяр: Аавын минь төрсөн өдрөөр энэ сайхан дууны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэлж үзүүлж байгаад сэтгэл өндөр байна. Аав минь байсан бол өдгөө 89 нас хүрч байх байлаа.  Сүүлийн арав гаруй жил яг энэ өдөр “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж байна. Уламжлал тогтсонд үр хүүхэд бид нар нь их баярлаж явдаг. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл