8o
Улаанбаатар хот
mobile menu

Хар тамхины хэргээр баривчлагдсан дуучин Б-г хорих ангиас суллажээ

2016-06-15 18:19:49

Өнгөрөгч 5-р сарын 24-ний өдөр “Guys” хамтлагийн дуучин асан Б-г хар тамхины хэргийн сэжигтэнээр тооцож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461-р ангид саатуулсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл дуучин Б-г зургадугаар сарын эхээр хорих ангиас суллаж, байцаалтыг гадуур авч эхэлсэн байна. Тэрээр хар тамхины  хэрэгт холбогдсоныхоо дараа өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан, өөрийгөө тийм зүйл хийх хүн биш хэмээн мэдэгдсэн бол “Guys” хамтлагийн гишүүд хэвлэлийн хурал хийж дуучин Б-г хамтлагаасаа албан ёсоор гарсан хэмээн мэдэгдсэн билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл