УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэн, тамхи татаж буй бичлэгийг сэтгүүлч Б.Алтаншагай, “Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт олон нийтэд дэлгэж шуугиан тарьсан. Үүний дараахан Б.Алтаншагай, Х.Бат-Ялалт нар Л.Эрдэнэчимэг гишүүнд мөнгийг нь өгөхөөр хэвлэлийнхэнтэй хамт очиход гишүүн авахаас татгалзлаа. Тэрбээр “Та нар реалити шоу хийж байгаа юм уу? Х.Бат-Ялалт бид хоёр олон жилийн өмнөөс биенээ мэднэ. Найз нөхдийн холбоотой. Х.Бат-Ялалт I хорооллоос сонгууль нэр дэвшиж байгаа. Сонгуулийн суртачилгаанд хэрэглэх мөнгө гээд надаас 50 сая төгрөг зээлсэн. Би дансаар нь мөнгө шилжүүлсэн. Чамд баримт чинь байгаа. Баримтаа үзүүл. Яагаад эмэгтэй нэр дэвшигчид рүү ингэж дайрч байгаа юм. Шударгаар өрсөлдөж яагаад яадахгүй байгаа. Ш.Алтаншагай бид хоёр нэг тойрогт нэр дэвшиж байгаа. Намайг буруутгаад Ш.Алтаншагайг сонгож болно. Та нар эмэгтэйчүүдийг улстөрөөс гаргах гэж байгаа бол шударгаар “Улс төрөөс зайл” гээд хэлчих л дээ. Би тэр бичлэгийг мэдэхгүй. Тайлбар хийх боломжгүй, бичлэгээ үзсэн хойно 25 дугаар суваг телевизийн MN мэдээллийн төвд албан ёсоор тайлбар хийнэ” гэв.
Дуулиант бичлэгнийхээ талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тайлбар хийлээ
2016-06-15 08:17:36