8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Алтанхүү: Би хоёр жил ял эдэлсэн, хохирогч талын нэхэмжилсэн 22 сая төгрөгийг нь барагдуулна

2015-12-04 14:32:00

Өнөөдөр өглөөний 09:30 минутад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Б танхимд Хамтран амьдарч байсан  найз бүсгүйгээ хэрцийгээр хөнөсөн гэх хэрэгт буруутгагдан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Г.Алтанхүүгийн шүүх хурал боллоо. Хэргийг эргэн сануулахад  2013 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Г.Алтанхүү, талийгаач Н.Цэдэн-Иш нар найзын хамт бааранд архи уужээ. Маргааш нь буюу арваннэгдүгээр сарын 4-ны өдөр мөн архиж архиндаа согтсон Г.Алтанхүү болон таалийгаач нар хоорондоо маргалдаж зодолдлосон байна. Үүний дараа өдөр буюу арваннэгдүгээр сарын 5-ны өдөр тэд шартсан тул дахин архин авч ууссан гэнэ. Харин арваннэгдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд талийгаач Н.Цэдэн-Ишийн бие муудаж эхлэсэн бөгөөд Г.Алтанхүү найзынхаа танил болох бариач Б-г дуудан дусал хийлгүүлжээ. Гэтэл 13-ны өдөр М, Б нар ирж, хамтдаа эмнэлэг явахуу? гэж талийгаачаас асуухад явья гэсэн тул “Хатагтай эмнэлэг” 100 айлын эмнэлэг, гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн байна. Талийгаач Н.Цэдэн-Иш хоёр удаа мэс засал хийсэн ч үр дүнгүй болж, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-ны өглөө амиа алдсан юм.

Мөрдөн байцаалтын явцад Н.Цэдэн-Ишийг архины гүн хордлогод орж амиа алдсан гэх гурван удаагийн шинжээчдийн дүгнэлт гарсан. Н.Цэдэн-Ишийг олон хоног дараалан архи уусны улмаас цөсний суваг, хүүдийн хананд гэмтэл үүсч, хэвлийн гялтанг үрэвсүүлэн хэвлийн хөндийд шингэн хуралдах хавсарсан байдлаар элэгний үйл ажиллагаа доройтон улмаар олон эрхтний дутагдалд орж нас барсан гэсэн дүгнэлт гарсан байдаг юм. Хэдийгээр Н.Цэдэн-Иш нь архины хордлогоор нас барсан нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон ч Г.Алтанхүү нь Н.Цэдэн-Ишийг хоёр удаа зодож, биед нь хүн гэмтэл учруулж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг.

Талийгаач Н.Цэдэн-Иш Г.Алтанхуягтай дөрвөн сар хоёр хоног хамтран амьдарсан байна

Хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ тарчлан зовоож, хэрцгийгээр амь насыг нь хохироосон, яаралтай түргэн тусламж үзүүлээгүй хугацаа алдсан гэх зэрэг асуудлаар буруутгагдаж ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байна Г.Алтанхүүгийн гомдлыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүх авч үзэн тус хуралдаанаар Г.Алтанхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1, 100.1, 107.3-т зааснаар шүүж, 98.1-д заасны дагуу гурван жил, 100.1-д заасны дагуу хоёр жил, 107.3-д заасны дагуу таван жилийн хорих ял оноосон байна.

Анх Г.Алтанхүүд бусдын амь насыг санаатайгаар хөнөөсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч мөрдөн байцаалтын явцад Г.Алтанхүү нь Н.Цэдэн-Ишийн биед гэмтэл учруулж байсан нь амь насаа алдахад нь нөлөөлөөгүй. Н.Цэдэн-Иш нь архины  гүн хордлогод орж нас барсан гэх шинжээчдийн дүгнэлт гарсан байдаг. Тиймээс ийнхүү зүйл ангийг нь өөрчлөн шүүж Г.Алтанхүүг талийгаачийн биед хүнд гэмтэл учруулж, тарчлан зовоодог байсан гэж үзэн ял оноосон ч эдгээр заалт нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан тул ийнхүү хуулийн дагуу Г.Алтанхүүг шүүх  сулласан юм.

Талийгаачийн ар гэрийнхэн Г.Алтанхүүд гомдолтой байгаагаа хурлын явцанд илэрхийлж Г.Алтанхүүгээс 27 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс 5 сая төгрөгийг талийгаачийн хойтын зан үйлд Г.Алтанхүү өгсөн байна.

Г. Алтанхүү ”Би талийгаачийн буянд 5сая төгрөг өгсөн үлдсэн 22сая 329мянга төгрөгийг ар гэрийнхэнд барагдуулна. Ийм зүйл болно гэж бодоогүй маш их гэмшиж байна. Би 2 жил ял эдэлсэн өршөөлд хамруулж өгөөч” гэж тэрээр хэлж байсан юм.  

 

                                                                                                                                                                    Д.Дорждэрэм 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment