Өмнөх мэдээлэл: Шуурхай мэдээ: Г.Алтанхүү "Би гэмшиж байна, Өршөөлийн хуулинд хамруулж өгөөч" гэлээ
Хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ хэрцийгээр хөнөөсөн хэрэгт буруутгагдан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Г.Алтанхүүгийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болж өндөрлөлөө. Шүүгдэгч Г.Алтанхүүд 100.1 зүйл ангиар 2 жил, 98.1 3 жил, 107,3 5 жил нийт 10 жилийн ял оногдуулаад байсан юм. Үүнээс шүүгдэгч Г.Алтанхүү нь 2 жилийн ялыг өөрийн биеэр эдэлсэн бөгөөд өнөөдрийн шүүх хурлын үеэр Өршөөлийн хуулинд хамрагдах хүсэлтэйгээ илэрхийлсэн. Шүүх бүрэлдэхүүн шийтгэгдэж буй зүйл ангиуд нь бүгд Өршөөлийн хуулинд хамрагдсан тул түүнийг хамрууллаа. Хохирогч талаас нийт 27 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс 5 сая төгрөгийг барагдуулсан байна. Одоо 22 сая төгрөг үлдээд байгаа аж.