Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц Улсын нийслэл Парис хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийн талуудын Төр, засгийн тэргүүн нарын 21 дүгээр уулзалтад оролцоод өчигдөр эх орондоо ирлээ. Тус уулзалтад эх дэлхийгээ хамгаалахыг зорьсон тохиролцоо хийж, түүхэн гэрээ байгуулахаар 150 гаруй орны Төр, засгийн тэргүүн нар анх удаа цугларсан юм.Монгол Улсын Ерөнхийлөгч Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийн талуудын Төр, засгийн тэргүүн нарын 21 дүгээр уулзалтад оролцон үг хэлж, дэлхий нийтийн өмнө тулгарч буй томоохон хоёр сорилт нь терроризм, дэлхийн дулаарал болооод байгааг онцлон, тэдгээрийг дорвитой шийдвэрлэхийн төлөө улс орон бүр хүчээ нэгтгэж, үүрэг амлалтаа тодотгон бататгахыг уриалав.Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн Батламж бичгийг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал И.Бокова гардуулсан билээ.
Ерөнхийлөгч эх орондоо ирлээ
2015-12-04 09:50:00