8o
Улаанбаатар хот
mobile menu

Дарханы АН-ынхан нударга зөрүүлж, дараагийн сайд гэгдэж байсан Л.Жамбалжаваас Ерөнхий сайд татгалзсан өдөр

2015-12-03 20:18:00

Зовлонгүй амьдрал гэж үгүй. Гэхдээ л жирийн хүний мэдэхгүй зовлонг тээж яваа хүмүүс бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Бид хичнээн зовж байлаа ч зам гарахдаа гүйгээд гарчихна. Хичнээн гунигтай байсан ч зурагт асаагаад, ном сонин уншчихна. Наанадар уурлалаа гэхэд хэн нэгэнд хэлээд, уураа гаргаж чадчихдаг шүү дээ. Энэ бүхнийг жирийн байдаг зүйл мэтээр ойлгож яваа бидэнд хараагүй, хөлгүй, хэлгүй хүмүүст энэ бол хүсээд ч олохгүй амьдрал нь. Яг одоо эрүүл, саруул, ухаан сэргэг байгаа дээрээ хөгжлийн бэрхшээлтэй тэдэнд анхаарлаа хандуулж, тэдний төлөө чадах бүхнээ хийе. Ингэж уриалахын учир нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих олон улсын өдөр. Миний, таны, бидний л адил хүмүүс хөгжлийн бэрхшээл гэдэг үгийн дор эрхээ бүрэн эдэлж чадахгүй байна.  Өнөөдрийн байдлаар 100 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэх судалгаа бий. Төр засаг энэ хүмүсийнхээ нийгмийн асуудлыг бүрэн шийдэж өгч чадаагүй л байна. Сардаа 103 мянган төгрөг өгдгийг эс тооцвол төрөөс дорвитой хийсэн ажил харагдахгүй л байна. Тиймээс уншигч та хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэрхэн дэмжих, тэдэнд хэрхэн туслах талаар нэг тунгаагаад үзээрэй.

Ингээд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн онцлох үйл явдлын талаарх тойм мэдээллээ “Монголын нэг өдөр” булангаараа хүргэе.

 

Өнөөдөр манай сайтад:

И.Энхзаяа: Миний хүү эмчийн буруугаас болж хөгжлийн бэрхшээлтэй болсон

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртэй харж, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй эцэг эхчүүд олон биз ээ. Анх 2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллага нь нийгэмд үйлчилдэг ашгийн бус, төрийн тус байгууллага юм. Тус “Ээлтэй ертөнц” ТББ-ын зүгээс УИХ-ын 76-н гишүүдэд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ асарч байдаг ээжүүдээ төлөөлөн уриалга гарсан тухай мэдээллийг бид хүргэсэн билээ. Тэгвэл хөгжлийн бэршээлтэй хүүхдээ гэртэй асарч, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байдаг ээжүүдийн нэгэн хэсэг болсон И.Энхзаяатай ярилцлаа...

“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич 27 настай Л гэгч энэ сарын 11-нд учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан билээ. Уг хэрэгт талийгаачийн ар гэрийнхэн болон “Ирвэс хамгаалах сан”-гийнхан Өмнөговь аймгийн Гурвантэс суманд Тост, Тосон бумбын нуруу орчимд  үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудыг сэжиглэж байгаа талаараа мэдэгдсэн. Энэ талаар Өмнөговь аймгийн “Гурван тэс” сумын иргэдийн байр суурийг манай сэтгүүлч онцолжээ.

Төрийн ордны зүүн талд байрлах “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчлах асуудал удаан хугацаанд маргаан дагуулсан ч  дуудлага худалдаан нь өнгөрсөн сарын 30-нд болж  24 тэрбум төгрөгөөр зарагдсан. 24 тэрбумаар балгас болсон шахуу барилгыг худалдаж авсан Монгол Улсын иргэн Абдул Карим гэх иргэн олны анхаарлыг ихэд татаад байгаа. Абдул Карим 24 тэрбум төгрөгөө хаанаас хэрхэн яаж олсон гэдгээ албанхыханд мэдээлэх учиртай. Хууль бус мөнгө гэж үзэх  таамаг бидэнд байна....

 

Онцлох үйл явдал

- Л.Жамбалжавыг Ерөнхий сайд ЭМС-ын сайдад өргөн барихаас татгалзлаа. Тэрбээр, "Ерөнхий сайд энэхүү албан бичигтээ “Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар Л.Жамбалжавыг томилуулахаар ирүүлсэн албан бичигтэй танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэх нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхэд хамаарахаар хуульчилсны дагуу саналыг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье” гэжээ. Нөхрөө хөнөөх захиалга өгсөн эмэгтэйн бичлэг олон нийтэд цацагдаж, дуулиан дэгдээж байна. Тэрбээр нөхрөө хөнөөхийн тулд бусдад 4.5 сая төгрөг өгсөн гэх

- Хамтын тэтгэврийн хуулийг баталлаа. УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг 2014 оны нэгдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлж байсан юм. Эл хуулийн зорилго нь хамтран амьдарч байсан ахмадын нэг нь нас нөгцсөн бол үлдсэн нь тэтгэврийнх нь тодорхой хувийг олгоно. Тэтгэврийн хэдэн хувийг олгох вэ гэдгийг тухайн үеийн Засгийн газар тогтооно. Хууль 2017 оноос эхлэн хэрэгжинэ. Жилд 21 тэрбум төгрөг шаардаж байгаа юм.

- Эрүүгийн хуулийг баталлаа. УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Тухайлбал, Эрүүгийн хуулийг гишүүдийн 83.7 хувь дэмжсэнээр бүхэлд нь баталлаа. УИХ-аас шинэчлэн баталсан Эрүүгийн хууль нь 2016 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Ийн хугацаа тавьж өгсөн нь хууль хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл хангахад чиглэжээ.

- Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар мэдэгдэл хийлээ. Тэрбээр 2016 онд сонгуулийн хувьсгал хийхийг уриалж, ирэх сонгуульд нэр дэвшүүлж болохгүй, АН-ын гишүүнчлэлтэй улс төрчдийг санал асуулгаар зарлахаар төлөвлөсөн байна.

 

Онцлох дуулиан

  • Дархан Уул аймгийн хувьд энэ жил улс төрийн маргаан нилээд ихтэй байгаа билээ. Засаг даргаасаа эхлээд ИТХ-ын гишүүдийн хооронд нэлээд маргаан дэгдэж, хоорондоо нударга зөрүүлэхэд хүрээд байгаа аж. Дархан Уул аймгийн Ардчилсан намын дарга Н.Мөнхдаш аймгийн ИТХ-ын бусад гишүүдтэй үл ойлголцол хүрснээс маргаан эхэлжээ. Энэ хэрэг явдалаас үүдэн Дарханыг Дашууд сүйтгэж байна хэмээн Мөнхдашийн бусад хамсаатан Дашуудыг хамруулан ярих болжээ.

 

    Зарим үйл явдлыг товчхоноор

  • Японы "Их дуулга" тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн 10 жүдоч ахлах дасгалжуулагч О.Балжиннямын удирдлага дор энэхүү тэмцээнд хүч үзнэ.
  • “Хоггүй хороо - Хоггүй гудамж” болзолт уралдаанд шалгарсан зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч нийт 28 хүн  Бээжин, Шанхай хотоор аялахаар болжээ.
  • Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд нийт 755 үйлчлэгч, хог цуглуулалт тээвэрлэлтэд 321 жолооч, 475 ачигч ажилладаг.
  • Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Яармагийн гүүрэн дээр гарсан ослоос болж уг гүүрийг хааж, засварлахаар болжээ.
  • 2016 оны долдугаар сард Монгол Улсад зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн 12 дугаар хуралдаан өнөөдөр Ерөнхий сайдын өрөөнд боллоо.
  • Санхүүгийн зохицуулах хорооноос иргэд, олон нийт, хөрөнгө оруулагчдад дараах анхааруулгыг гаргалаа.
  • Монгол киноны шилдэг дуунууд” хүндэтгэлийн тоглолт арванхоёрдугаар сарын 5-нд 15.00 цагаас Соёлын төв өргөөнд болно. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Азийн сантай хамтран дэлхийн олон улс, хотод зохион байгуулж, төрийн байгууллагын шийдвэр, төсөлд иргэдийн оролцоо, саналыг тусгадаг “Зөвлөлдөх санал асуулга”-ыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулна.
  • Азербайжаны нэгдүгээр шигшээ багт дэлхийн чансааг тэргүүлэгч Рустам Оружов тэргүүтэй бөхчүүд Монголд хамтарсан бэлтгэл хийхээр хүрэлцэн ирлээ.
  • УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг баталлаа. Гэхдээ нас барсан гишүүнийхээ тэтгэврийн хэдэн хувийг олгохыг тухайн жилийнхээ эдийн засгийн байдалд дүгнэлт хийж, Засгийн газар журмаар батлахаар шийдлээ.

 

Таны маргаашийн ажилд амжилт хүсье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ariunaa.
darxanchuud maani xul tolgoigoo aldtsan yum bish vv. xuulia saxin deedlex yum ch alga. darxan maani ax dvv 5 dashiin togloom bolj bna . xuuli gj bdag yum bol edgeer xuuli bus vildel xj bgaa ulsuud xuuliin xariutslaga xvleex blgvi dee.
2016/01/17 103.17.108.42
ariunaa.
darxanchuud maani xul tolgoigoo aldtsan yum bish vv. xuulia saxin deedlex yum ch alga. darxan maani ax dvv 5 dashiin togloom bolj bna . xuuli gj bdag yum bol edgeer xuuli bus vildel xj bgaa ulsuud xuuliin xariutslaga xvleex blgvi dee.
2016/01/17 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment