Орон нутагт зорчиж буй тээврийн хэрэгсэл цасанд боогдож, холбоо тасрах улмаар онцгой байдлын албанаас тусламж хүсэх тохиолдлууд гарч байна.Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас Баруун-Урт сумын чиглэлд “Зоригт-Ай” ХХК-ийн түлш ачсан автомашин холбоогүй болсон дуудлага онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу авч тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж цасанд суусан боогдсон байсныг татан гаргаж, М /65 настай, эрэгтэй/, А /51 настай, эрэгтэй/, П /54 настай, эрэгтэй/ нарт тусламж үйлчилгээ үзүүлэн, аймгийн төвд хүргэн ирж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.Мөн Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Сэртгэр” гэдэг газар бага насны хүүхдүүдт тээвэрлэж явсан “Прадо-95” загварын автомашин цасанд сууж, тусламж хүссэн учир аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, зорчигчидод тусламж, үйлчилгээ үзүүлэн, найман хүнийг ар гэрт нь хүргэж өгчээ.
Цасанд боогджээ
2015-12-04 08:10:00