8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирвэс хамгаалагчийн хэрэгт шилдэг мөрдөгч томилжээ

2015-12-03 17:56:00

“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич 27 настай Л гэх залуу арваннэгдүгээр сарын 11-ний өдөр учир битүүлгээр амиа алдсан билээ.  Тэрээр “Автомашины грашдаа тавьчихаад ирье” хэмээгээд гэрээсээ гарсан ч зургаа хоногийн дараа цогцос нь Хөвгөл далайгаас олдсон гэгдэж буй. Түүнийг цагдаагийн байгууллагынхан гадны нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй хэмээгээд тус хэрэг дээр мөрдлөг, шалгалт явуулж эхлээд байгаа юм. Энэ талаар цагдаагийн байгууллага талийгаач амиа хорлосон уу, эсвэл гадны нөлөөтэй хэн нэгэн этгээд амийг нь егүүтгээд нууранд хаясан уу гэдгийг шалгахад нотлох баримт шүүх шинжилгээний дүгнэлт зэргийг нарийвчлан үзэх шаардлагатай тул цаг хугацаа орно” хэмээн мэдэгдээд буй. Тэгвэл улс төрчид хүртэл анхааралдаа аваад буй уг хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд УМБГ-аас шилдэг гэсэн мөрдөгчийг томилон ажиллуулж байгаа аж.  Харин талийгаачийн ар гэрийнхэн Л-ийн үхэлд ар гэрийнхэн болон “Ирвэс хамгаалах сан”-гийнхан Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудыг сэжиглэж байгаагаа мэдээлсэн.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment