8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Хасбаатар: “МАН, АН намууд нохой ч байсан гарна гэж үздэг”

2015-12-03 15:49:00

Өнөөдөр Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийнхээ эхэнд Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо Монгол орны улс төр, эдийн засаг, нийгэм оюун санааны хүрээнд өнөөгийн Монголын нийгмийн тулгамдсан асуудал сэдвээр судалгаа хийсэн. Энэхүү судалгааны үр дүнд улс орны эдийн засаг хүндэрч, хүмүүсийн амьдралын түвшин доройтож байгаа нь эрх барьж буй Ардчилсан намын үйл ажиллагаатай шууд холбоотой учраас тус холбоо Ардчилсан намын нэрийн өмнөөс ард түмнээсээ уучлал гуйж байна” гэлээ.

Тэрээр  цааш нь “Монгол улсад төрийн үйл ажиллагаа эрхлэж байгаа хоёр том нам байгаа МАН,АН энэ хоёр намууд 100 мянган гаруй гишүүд дэмжигчидтэй. Намууд гишүүд дэмжигчдээрээ өрсөлддөг. Гэтэл улс төрийн сонгууль болон орон нутгийн сонгуульд гишүүнчлэлийнхээ итгэл, үнэмшилийг үл харгалзан “Нохой ч байсан гаргана” гэж, зөвхөн хэсэг бүлэг дарга нарын хүрээнд УИХ-д нэр дэвшүүлдэг намын тушаал шийдвэрийн дагуу гүйцэлдүүлэх, болхи бүдүүлэг, үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл явуулж ирсэн. Тиймээс 2016 онд сонгуулийн хувьсгал хийхийг уриалж, 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшиж болохгүй АН-ын гишүүнчлэлтэй улс төрчдийг 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 4 дүгээр сарын 1-ний хооронд санал асуулга явуулж зарлахаа мэдэгдэж байна. Энэхүү санал асуулгыг эхний ээлжинд УИХ-д сууж буй АН-ын төлөөлөл, Засгийн газрын гишүүдээс авна” хэмээлээ.

  

                                                                Д.Дорждэрэм

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment