8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэрбумын үнэтэй даашинз урласан монгол бүсгүй

2015-12-03 14:13:00

Монголын загварын ертөнцийн өнгө төрхийг тодорхойлдог топ таван дизайнерын нэг Д.Отгонжаргал өнгөрсөн жил өөрийн бие даасан “O Couture-2015 fashion show”-гаа амжилттай зохион байгуулсан.  Тэгвэл энэ жил дахин “O Couture-2016 high fashion show”-аа өнөөдөр үзэгчдийн хүртээл болгох бэлтгэл ажлаа хангаад байгаа аж. Энэхүү шоу дээрээ олны дунд яригдаад байгаа нэг тэрбумын үнэтэй даашинзыг үзэгчдийн хүртээл болгох юм байна. Тэрбээр Хонконгийн тэрбумтны өв залгамжлагч найз бүсгүйнхээ захиалгаар энэхүү даашинзыг урласан аж. Түүнд ийм өндөр өртөгтэй даашинз захиалсан хүн нь Хонконгийн Gaw Capital Partners группын өв залгамжлагч Goodwin Gaw гэнэ. Тэрбээр өнөөдөр болох "O Couture high fashion" шоун дээр найз бүсгүйн хамт хүрэлцэн ирж тэрхүү гайхамшигтай урлагийн бүтээл болох даашинзаа найз бүсгүйдээ бэлэглэж, гэнэтийн бэлэг барих гэнэ.  Дизайнер бүсгүйн урласан Монголын анхны нэг тэрбумын үнэтэй даашинзыг топ модель Э.Одгэрэл  тайзнаа амилуулахаар болжээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment