Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын баталсан удирдамжийн дагуу тус прокурорын газрын хяналтын прокурорууд, туслах ажилтнуудын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Таширын аманд байрлах ШШГЕГ-ын харьяа хорих 429 дүгээр ангид 2015 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтаар тухайн хорих ангийн жирийн болон чанга дэглэмтэй ялтнуудын хорих байр, тусгаарлах тасалгаа болон сахилгын хорих байранд үзлэг хийж, ялтнуудын ял эдлэлтийн байдалтай танилцаж, хорих ангийн харуул хамгаалалт, аюулгүй байдал, хоногийн жижүүрлэлтийн бүрэдлэхүүн, телекамерийн хяналт, цахилгааны нөөц үүсгүүрийн ажиллагааг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгахаар прокуророос хорих ангийн удирдлагад тодорхой үүрэг чиглэл өгч, прокурорын шаардлага бичиж ажилласан байна.