8o
Улаанбаатар хот
mobile menu

Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцож, аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олголоо

2015-12-03 11:55:00

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” захирамж гаргаж, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцож  ялагчаар тодорсон дараахь иргэн, аж ахуйн нэгжид 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо. Үүнд:   

  • 3 дугаар байршилд ялагчаар тодорсон “Дата төв” ХХК нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох нийт  207 сая 512 мянган төгрөгийг бүрэн төлсөн тул Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны  нутаг дэвсгэрт хуучнаар 22-ын товчооны урд талд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 15000 метр квадрат газар
  • 6 дугаар байршилд ялагчаар тодорсон иргэн О.Мэндсайхан нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох нийт 99 сая төгрөгийг бүрэн төлсөн тул Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны  нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолборын Бүс-6-д барилга-6-аар төлөвлөгдсөн худалдаа үйлчилгээний зориулалттай 8000 метр квадрат газар
  • 7 дугаар байршилд ялагчаар тодорсон “Грийн энержи интернэйшнл” ХХК нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох нийт  81 сая төгрөгийг бүрэн төлсөн тул Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны  нутаг дэвсгэрт Буянт-Ухаа спорт цогцолборын баруун урд талд орон сууцны зориулалттай 900 метр квадрат газар 
  • 8 дугаар байршилд ялагчаар тодорсон иргэн Б.Наран нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох нийт  75 сая төгрөгийг бүрэн төлсөн тул Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны  нутаг дэвсгэрт Буянт-Ухаа спорт цогцолборын баруун урд талд орон сууцны зориулалттай 700 метр квадрат газрыг тус тус олголоо.

Энэхүү захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээг олгон газрын улсын бүртгэлд бүртгэж, газрыг актаар хүлээлгэн өгөхийг Өмчийн харилцааны газарт, тухайн газарт баригдах барилга байгууламжийн зураг төслийг хянан баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болгов. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment