Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Яармагийн гүүрэн дээр энэ сарын 2-ны өдөр томоохон осол гарсан билээ. Нийтийн тээврийн автобус өвс ачсан портер маркийн машинтай мөргөлдсөний улмаас гүүрний хашлага эвдэрч гэмтсэн байна. Үүнээс болж Яармагийн гүүрний нэг талын хөдөлгөөнийг өнөө өглөөнөөс эхлэн хаасан байна. Засварын ажлын хугацаанд тээврийн хэрэгсэл үндсэн гүүрээр зорчино. Засварын ажил хэзээ дуусах нь тодорхойгүй байна.