Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 24 нам бий. Харин бүртгүүлэх гээд хандсан 10-аад нам байгаа аж. Улсын Дээд шүүх өнөөдөр гэхэд л “Эрх Зүйг Эрхэмлэх Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Д.Даш, “Нэгдмэл Монгол Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Х.Батсуурийн гаргасан хүсэлтүүдийг хянан хэлэлцлээ. Эдгээр намуудын хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэн, Дээд шүүх тэдгээрийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзлаа. Эдгээр намууд нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм байна.