8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нулимс унагалаа

2015-12-02 17:17:00

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нуруу орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлаар Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хэлэлцүүлэгт оролцогчдод хандаж үг хэлсэн юм. Тэрбээр “Тосон бумбын нурууг хамгаалж чадаагүйгээс хайран залуу амиа алдлаа” хэмээн нулимс дуслуулж байлаа. Мөн "ХҮний амь насыг хөнөөх хүртэл өш хонзогносон эрх ашгийн зөрчил, ашиг сонирхол явагдаж байгаа нь харамсалтай, аймшигтай. Тиймээс цаашид тус газрыг улсын тусгай хамгаалалтад авах хүртэл хичээн ажиллах болно" хэмээн хоолой зангируулав. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment