Улсын их хурлын хашир гишүүдийн нэг Ц.Нямдорж бантаад хуралдаа суугаагүй гэнэ. Учир нь тэрбээр Хууль зүй байнгын хорооны хурлаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үеэр хоёр гишүүний картыг хийж, ирцэд бүртгүүлэхийг завдаад баригджээ. Тэгвэл өнөөдөр энэ үйлдлийг УИХ-ын Ц.Дашдорж давтжээ. Тэрбээр өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд ирцээ бүртгүүлээд байсан гишүүн Л.Цогийн картыг сугалж байгаад баригджээ. Тиймээс түүнд тус байнгын хорооны дарга А.Бакей хатуухан сануулга өгсөн байна.
УИХ-ын гишүүн Ц.Дашдорж ичиг ичиг...
2015-12-02 15:57:00