8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Чойжилсүрэн: Манай компанийнхан талийгаачийн үхэлтэй холбоогүй

2015-12-02 15:37:00

Ирвэс хамгаалагчийн үхэлд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компани буруутай гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн үүний талаар мэдээлэл хийлээ. Б.Чойжилсүрэн гишүүн хэлэхдээ "Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг "Саус гоби коэл транс" компанид миний бие 50 хувь эзэмшдэг. Дуулиан дэгдээх зорилгоор ийм гүтгэлгийн чанартай мэдээлэл гарсан болов уу гэж таамаглаж байна. Би өчигдөр компанийнхаа хүмүүстэй уулзаж ярилцлаа. Манай компанийнхан талийгаач болон орон нутгийн төрийн байгууллагуудтай ямар нэг зөрчилд орсон зүйл байхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Хууль хяналтын байгууллагад очиж энэ талаар тайлбар өгөх шаардлагыг компанийн удирдлагуудад тавьсан байгаа. Асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна" гэлээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Лиценцээ л больчих тэгээд л болоо. Онгон дагшин байгалаа хамгаалахад оролцох чиний хувь нэмэр болог!
2016/01/08 103.17.108.42
Зочин
Лиценцээ л больчих тэгээд л болоо. Онгон дагшин байгалаа хамгаалахад оролцох чиний хувь нэмэр болог!
2016/01/08 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment