8o
Улаанбаатар хот
mobile menu

”Ингэнд ботго авахуулах ёсон”-г ЮНЕСКО-гийн өвөөр бүртгэлээ

2015-12-02 14:41:00

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит Х хуралдаан 11 сарын 30-нд Намибийн Виндхук хотноо эхэлжээ. 12 сарын 1-ний өдрийн буюу өчигдрийн хуралдаанаар Монгол улсаас нэр дэвшүүлсэн өв болох "Ингэнд ботго авахуулах уламжлалт ёсон"-г ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах соёлийн биет бус өвөөр бүртгэлээ. Дээрх ангилалд нийт найман өв нэр дэвшсэнээс тавыг нь бүртгэсэн байна. Ийнхүү Монголын 13 дахь соёлын биет бус өв ЮНЕСКО-д бүртгэгдсэн  байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment